-
Японд цахим орчинд жил бүр $8.4 тэрбумын мөрий тавьдаг байна

Японы цагдаагийн байгууллага түүхэндээ анх удаа цахим мөрийтэй тоглоомын талаар судалгаа явуулж, судалгааны тайлангаа танилцуулаад байна. Тайланд бичсэнээр Япон улсад 3.36 сая хүн цахим орчин дахь кибер казинод мөрий, бооцоо тавьдаг бөгөөд япончууд жил бүр ойролцоогоор 8.4 тэрбум ам.долларын мөрий тавьдаг болохыг тооцоолжээ. Японы Үндэсний цагдаагийн албаны зүгээс явуулсан цахим судалгаанд 27 мянга гаруй хүн…
-
АНУ-д 56 настай эмэгтэй дагавар хүүгээ 20 жил гэртээ хорьсон хэргээр баригджээ

АНУ-ын Коннектикут мужийн Уотербури хотын оршин суугч нэгэн эрэгтэй хойд эхийнхээ гэрт гал тавьснаар олзноос аврагдсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. 32 настай тэрхүү эрэгтэй нь өөрийгөө хойд ээжийнхээ гэрт 20 жил хоригдож амьдарсан, хойд эх нь түүнийг 6.7 метр шоо дөрвөлжин талбай бүхий жижиг өрөөнд хорьж байсан хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Тэрээр…
-
В.Путин, С.Уиткофф нарын уулзалтын талаар хоёр тал чимээгүй байна

Украины зөвшөөрсөн, АНУ-ын талаас тавьсан 30 хоног гал зогсоох саналыг В.Путинтай хэлэлцсэн АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф буцаад нутаг буцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф пүрэв гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд бууж, тухайн өдрийнхөө үдэш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай…
-
Бээжинд “Тархи”-тай робот танилцууллаа

Олон төрлийн үйлдэлтэй дэлхийн анхны хиймэл оюун ухаант роботыг Бээжинд танилцууллаа. Энэ нь өөрөө өөрийгөө удирдах чадвартай ухаалаг технологийг олон нийтийн дунд анх удаа оролцуулж байгаа гэдгээрээ онцлогтой. “Хуйси Кайву” нэртэй уг платформыг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Бээжин хотын захиргаа, Бээжингийн хүн дүрст роботуудын инновацын төв зэрэг байгууллагууд бүтээхэд оролцжээ. Хиймэл оюун ухаант робот…





