-
Нэг өдөрт 24 залилах гэмт хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллага нэг өдөрт 24 залилах гэмт хэргийг бүртгэжээ. Дээрх 24 гэмт хэргийн 5 нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна. Залилах гэмт хэрэг нь аливаа баяр ёслолтой уялдуулан нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас оноцлж буй. Тухайлбал, Өндөр настнуудыг залилах нь элбэг байдаг байна. Энэ төрлийн гэмт хэрэг…
-
Дулаанхаан тосгон ковштой боллоо

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон ковштой болсноор өвлийн улиралд цасанд боогдсон зам, талбайг чөлөөлөх, малчид руу чиглэсэн зам гаргах, айл өрхийн орц гарцыг нээх, хаврын шар усны үерийн үед далан шуудуу татах зэрэгт ашиглахаар болж байна. Мөн ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд галын зурвас гаргах, түймрийн тархалтыг сааруулах, унтраах үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэж, орон нутгийн…
-
Засгийн газраас төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг зарцуулжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлаарх хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус байгууллагын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн судалгааны багийн зүгээс хийсэн “2020-2024 онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа”, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-ний дүнг тус тус танилцуулж, улсын төсвийн…
-
7 байршилд халиа тошин үүсжээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсжээ. Халиа тошин үүссэн байршлууд: “Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар” ОНӨААТҮГ-аас 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж…
-
Гэрээсээ гараад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

СХД-ийн 36-р хорооны нутаг дэвсгэр, Улаанчулуутын ойролцоох гэрээсээ энэ сарын 02-ны өдрийн 13:20 цагт гараад сураггүй болсон Б хүүг олжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн ба “Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх 12 настай Б-г өнөөдөр /2026.02.05/ өглөө СХД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн зүүн талд байрлах сүлжээ дэлгүүрээс олж тогтоож ар гэрт…
-
Ухаалаг камераар хуурамч улсын дугаарыг илрүүлж байна

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл…
-
А.Батцэнгэл: Монголд төрсөн монгол хүүхэд монгол хэлээ мэдэхгүй өсөж байна

Монголын бурхан шашны төв “Гандантэгчэнлин” хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэлтэй нийгмийн бухимдал, стрессийн шалтгааны талаар ярилцлаа. -Өнөөдрийн Монголын нийгэм ихээхэн стресс бухимдалтай байна. Үүний шалтгааныг та хэрхэн хардаг вэ? -Монголчуудад үнэт зүйл хэрэгтэй байна. Бидэнд үнэт зүйл хэрэгтэй байгаа юм. Хэдэн жилийн өмнө Удирдлагын академи дээр салбар салбарын улс чуулж…
-
Ахмад буурлуудаа хүндэтгэн, тэдэнд туслах нь Сар шинийн хамгийн үнэт зүйл

“Амар байна уу” хэмээн золгож, ахан дүүсийнхээ мэндийг мэдэж, өвлийг өнөтэй давж, өнгөтэй орсны баярыг тэмдэглэх Сар шинийн баяр хэдийнээ хаяанд ирлээ. Энэ л баяраар бид хол ойрын ах дүү, амраг садантайгаа уулзаж, амар мэндийг нь мэддэг уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд Сар шинийн баярыг тэмдэглэхээс татгалзаж, ахмад буурлууддаа туслахгүй гэх хандлагатай хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ.…
-
Д.Гантулга: 1-р ангийн хичээлийг 6 болгож цөөлнө

Боловсролын дэд сайд Д.Гантулга: -Бага ангид олон хичээл ордог. Тухайлбал: 1 дүгээр ангид 11 хичээл үзэж байгааг ирэх намраас 6 болгож цөөлнө. Үүнд цэцэрлэгт зааж байсан дүрслэх урлаг, биеийн тамир, дуу хөгжим гэх мэт тоглонгоо сурдаг хичээлүүд багтаж байгаа. Дундуур нь 2 хичээл нэмнэ.
-
Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн төлөхөд төсөвт жил бүр 30 тэрбумын дарамт үүснэ

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даахаар хуульчилсан байдаг. Гэхдээ төсвийн хүрэлцээгүйгээс дээрх шийдвэр хэрэгжээгүй байгаа юм. Сангийн яамнаас дээрх асуудал төсөвт ачаалал их хэмжээгээр буюу жилд 30 тэрбум төгрөгийн ачаалал үүсгэх тухай мэдэгджээ. Малчдын тэтгэврийн даатгалын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хараахан хэлэлцээгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд “Малчдыг дэмжих үүрэг…