Category: Нийгэм

  • Байгаль орчны Нобел гэгддэг Голдман шагналын эзэн Монголоос тодорлоо

    Байгаль орчны Нобел гэгддэг Голдман шагналын эзэн Монголоос тодорлоо

    Голдманы нэрэмжит байгаль орчны шагналын 2025 оны 7 эзэн тодорлоо. Тэдний 1 нь монгол хүн байна. Энэ шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон. хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд гаргасан амжилт, манлайллыг нь үнэлэн олгодог. Монгол Улсаас Голдманыг гурав дахь…

  • Улсын 2 дугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ

    Улсын 2 дугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ

    Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийхээр бэлтгэж, 2025 оны 3-р сарын 8-нд анхны мэс заслаа амжилттай хийлээ. Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах төвийн…

  • Талбайн циркийг 27.900 хүн үзлээ

    Талбайн циркийг 27.900 хүн үзлээ

    Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа 4 дүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өчигдөр хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол Улсын…

  • Говьсүмбэрийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болжээ

    Говьсүмбэрийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болжээ

    Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг. Тус аймгийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагынхаа үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” саит, сул хараатай иргэдэд зориулсан томруулдаг шилийг угтах хэсэгт байрлуулжээ. Байгууллагынхаа орц, гарцанд тусламжийн хонх тавьж, налуу зам гаргасан байна. Түүнчлэн иргэдээс прокурорын байгууллагад өргөдөл, гомдол…

  • “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, УГЗ Б.Долгион таалал төгсжээ

    “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, УГЗ Б.Долгион таалал төгсжээ

    Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, сэтгүүлч, продюссер, хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион 70 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • “Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    “Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлттэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж өндөрлөлөө. Шүүхээс “Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж авсан гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт бичсэн. Зарим иргэний нэхэмжлэхийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт…

  • Т.Мөнхсайхан: Согтуугаар машин жолоодоод, осолдсон хүний эмчилгээг ЭМДС-гаас даасаар байвал зам, тээврийн осол, гэмтэл буурахгүй

    Т.Мөнхсайхан: Согтуугаар машин жолоодоод, осолдсон хүний эмчилгээг ЭМДС-гаас даасаар байвал зам, тээврийн осол, гэмтэл буурахгүй

    Зам, тээврийн осол, гэмтлийн тухай асуудлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ зөвлөл байгуулагдаад 6 дахь жилтэйгээ золгож байгаа боловч зам, тээврийн ослыг бууруулах бодлого шийдвэрт хараахан нөлөөлж чадаагүй хэмээн шүүмжлүүлж байна. Тэгвэл энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа. –Ослоос үүдэж, амиа алдах хүн цөөрөхгүй байна. Та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний…

  • 1200 сурагч сургуультай, 200 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

    1200 сурагч сургуультай, 200 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан хороолол 1200 сурагчийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. “Оюутолгой” компанийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр барьсан тус сургууль, цэцэрлэгийн шинэ барилгыг өнөөдөр нээв. 6 дугаар сургууль, 33 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ийн ашиглалтад орж, сурах сурагч, хүүхдүүдээ бүртгэн, ажиллагсдаа бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагааг жигдрүүлжээ. Энэ хичээлийн жилд 33 дугаар…

  • Нийт нутгийн 30 орчим хувьд ногоо цухуйгаагүй байна

    Нийт нутгийн 30 орчим хувьд ногоо цухуйгаагүй байна

    Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна. Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул,…

  • Дарханд уран жолоодлогын тэмцээнтэй

    Дарханд уран жолоодлогын тэмцээнтэй

    Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Автотээврийн төв 4-р сарын 27-ны өдөр Дарханд уран жолоодлогын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.Уг тэмцээнд оролцох жолооч нар 4-р сарын 24-ний 17:00 цаг хүртэл өөрийн биеэр болон 9904-4599, 9958-8866 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой. Энэ тэмцээн бүх хүнд нээлттэй учраас хэн ч үзэж болох…