-
Монгол улс хүний хөгжлийн индексээр 8 байр ухарчээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ сарын 6-ны өдөр дэлхийн улс орнуудын 2025 оны Хүний хөгжлийн тайланг гаргажээ. Уг тайланд нийт 193 орон хамрагдсан бөгөөд Исланд улс 0.972 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Удаах байранд Норвеги (0.970), Швейцарь (0.970), Дани (0.962), Герман (0.959), Швед (0.959), Австрали (0.958), Хонконг (0.955), Нидерланд (0.955), Бельги (0.951) зэрэг орнууд оржээ. Харин манай орон…
-
10 бог өвөлжөөтэйгөө шатжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өчигдөр өвөлжөө шатаж, 10 бог өртжээ. Уг галын дуудлага 5-р сарын 7-ны 07:18 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн 8х12 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсан аж. Уг гал түймэрт 10 бог мал өртөж шатсан байна.
-
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх замыг хааж шинэчилнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас “Петровис” ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг тавдугаар сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг тавдугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ.…
-
8 улсын 63 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн 4 дүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 24 удаа хяналт шалгалт хийж, 304 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 3891 иргэнийг хамрууллаа. Гадаадын нийт 1319 иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөрчил гаргасныг уг шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ. Мөн…
-
П.Батчимэг: Цахилгаан скүүтер, дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна

УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй уулзаж ярилцлаа. -Таны ахалж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт d.parliament.mn сайтад байршсан. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан юу…
-
6 аймгийн 15 суманд түймрээс сэргийлэх хөдөлгөөнт бүлэг гаргажээ

Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 албан хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар…
-
Монгол Улс хүүхдийн байгууллагатай болсны 100 жилийн ой тохиож байна

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн Монгол Улсад үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэрт зохиолч, нийтлэлч Д.Нацагдоржийн удирдлага дор залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хэмээх хөдөлгөөнийг анх байгуулжээ. Энэхүү байгууллага нь хүүхэд багачуудыг эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанар, хүмүүнлэг хандлагад сургах, тэдний авьяас чадварыг…
-
Онцгой байдлынханд зориулж, 16 давхар орон сууц бариулна

Онцгой байдлын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд өчигдөр /2025.05.07/ нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах “Эй Юу проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Эй Юу проперти” ХХК Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт онцгой байдлын ажиллагсдад зориулан 16 давхар, 100 айлын…
-
Хөвсгөлийн 4 даваа хаагджээ

Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр цас орлоо. Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сум руу явах зам дагуух Цагаанбургас, Зүүнхоолой, Бумбат, Шивэртийн даваа цасанд хаагджээ. Өнөөдрөөс уг цас хайлж, шар усны үер буух, зам дээр халтиргаа үүсэх эрсдэлтэй байна. Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах,…
-
С.Одонтуяа сайд аа! Ундны усандаа ураны шүүлтүүр тавиулъя

Ундны усны стандартаар Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан бусад аймгийнхныг бодвол хамгийн их урантай ус ууж байгааг МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Химийн тэнхимийн профессор, доктор О.Болормаа, физикч, доктор Н.Тэгшбаяр нар тогтоолоо. Дорноговийн 50 худгаас дээж авахад, 24 худгийн усан дахь уран хүлцэж болох хэмжээ буюу 30 мкг/л-ээс их гарчээ. Энэ судалгаандаа тулгуурлан, 2020…