-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
-
ЦАГ АГААР: Өдөртөө 12 хэм хүйтэн байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
-
Монголын анхны гал унтраах анги “Баатарлаг үйлстэн”-ээр тодорчээ
МҮОНТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан Луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны гал унтраах анги бөгөөд өдгөө 99 дэх жилдээ ард…
-
ЗӨВЛӨМЖ: Гэдэс базалж бөөлжвөл цаг алдалгүй эмчид үзүүл
Цагаан сараар хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлээрэй. Тухайлбал, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрвэл өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөв. Иймд хоол хүнс бэлтгэхдээ дараах…
-
Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах ХУВААРЬ
Маргаашаас Их дэлгүүр болон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллана. Баярын өдрүүдэд дараах хуваариар ажиллах юм. Тодруулбал, № Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн нэр Амрах огноо Богино цагаар ажиллах огноо Богино цагаар ажиллах огноо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 1 Улсын их дэлгүүр Номин тав трейд ХХК 2024.02.10 2024.02.11-нд 11:00-20:00 цаг 2024.02.12-нд 09:00-22:00 цаг…
-
ТЦА: 4 хүн бэртэж, согтуу 25 жолоочийг илрүүлэв
Тээврийн цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, 321 цэгт 1265 албан хаагч үүрэг гүйцэтгэж замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа аж. Иймд жолооч нар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлж хүлээцтэй хандахыг зөвлөв. Өчигдөр шинийн 1-нд зам тээврийн осол 391 бүртгэгдсэн байна. Ослын улмаас хүний амь нас үрэгдээгүй ч бэртэж гэмтсэн дөрвөн…
-
Энэ сарын 13-наас цасаар шуурч цаг агаарын аюулт үзэгдэл болно
Маргааш өдөр Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи салхилж, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар нийт Монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлэв
Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна. Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах”…
-
Дөрөвдүгээр сарын 1-нээс 6000 скүүтэрийг үйлчилгээнд нэвтрүүлнэ
Замын түгжрэлийг бууруулах нэг шийдэл бол цахилгаан скүүтэр. Өнгөрөгч 2023 оны 6-11 дүгээр сард хүртэл 3000 скүүтэр үйлчилгээнд явуулсан. Тэгвэл Нийслэлд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 6000 скүүтэрийг үйчлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин их скүүтэр юм.
-
Шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларна
Энэ сарын 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Харин шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларна.