-
Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нуун далдалж, хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлэв

Энэ оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил…
-
Зарим электрон тамхи халахаараа задарч, хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг

Электрон тамхины орц найрлага болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн төв лабораторийн шинжээч, улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал ийн сэрэмжлүүллээ. Монгол Улс давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна.Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эмзүйч Хон Лик зохион бүтээжээ. Энэ тамхи зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн…
-
Хөвсгөл нууранд 1 хүн машинтайгаа живлээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн Далайнхоолой гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ өчигдөр Хөвсгөл нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн байна. Энэ тухай дуудлагыг 12-р сарын 18-ны 21:30 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Э /28 настай, эрэгтэй/ “Харриер” загварын…
-
Дарханы 2 сурагч шатаж байсан гэрээс 2 хүүхэд аварчээ

Дархан-Уул аймгийн төвд өчигдөр айл шатлаа. Уг айлын жаахан хүүхдүүд гэрийнхээ гадна уйлж орилохыг хөршийнх нь хүүхэд сонссон байна. Тухайн үед 31-р сургуулийн сурагч Н.Мөнхбаатар гэрийнхээ гадна цас цэвэрлэж байсан аж. Түүнийг хашаан дээгүүр өнгийн хартал хөршийнх нь гэрийн тооноор утаа баагьж, 4-5 настай 2 хүүхэд нь гэрийнхээ гадна нимгэн хувцастай уйлан зогсож байжээ. Тэр…
-
Иргэдийн дийлэнх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө

НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр…
-
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нэг хоёр анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Нийслэлийн нэг хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин…
-
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Петровис ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр, номын сан зэрэг үйлчилгээг олон нийтэд…
-
Тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу 2025…
-
“Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” сэдэвт хүний эрхийн сайн бүтээлийн шилдгүүд тодорлоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” хүний эрхийн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалтыг хийх, цаашлаад эрүүл,…
-
СХД-ийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ

СХД-ийн 24-р хорооны “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа дошин үүсэж 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Үүнтэй холбогдуулан тухайн байршлын гүний усны ундаргыг зогсоож, халиа дошинг арилгах ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 1 ковш, 1 экскаватор,…