-
А.Отгонбаатарыг албадан сургаж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас А.Отгонбаатарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил…
-
Чингэлтэй дүүргийн 17-р хороонд 125 ширхэг камер байршуулжээ

Чингэлтэй дүүрэгт 2022 оноос “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг Чингэлтэй дүүргийн 21 хороонд байршуулаад байна. 2024 оны 12 дугаар сард 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын…
-
Морь цоллооч хүү Т.Тэмүүлэн “Оны онцлох хүүхэд” болжээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Батламж гардуулах ёслол өнөөдөр болно.…
-
Согтууруулах ундаа хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо нэмэгджээ

Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуйн нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Мөн идэр есийн хүйтэн эхэлж, хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгджээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Энэ…
-
“Шар гэгээ” кино “The best feature drama” шагнал хүртжээ

“Шар гэгээ” кино Австралийн Перт хотод зохион байгуулагддаг “International Multicultural Film Festival”-аас “The best feature drama” шагнал хүртжээ. Энэхүү шагнал нь тухайн наадамд оролцсон бүрэн хэмжээний кинонуудаас хамгийн шилдгийг тодруулдаг шагнал аж. Наадмын гол зорилго нь олон үндэстэн, соёлын өв, түүх, амьдралын хэв маягийг харуулсан бүтээлүүдийг дэмждэг юм. Найруулагч Б.Батдэлгэр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын…
-
“Зүгээр моднуудыг өдөр шөнөгүй унагаж байна”

Олон нийтийн цахим сүлжээнд “Tugrug Gerelchuluun” гэх фэйсбүүк хаягаас энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Тэрбум мод хөтөлбөр яасан бэ!” гэх гарчигтай “Зүгээр моднуудыг өдөр шөнөгүй унагаж байна…” гэх агуулга бүхий видео мэдээлэл түгээсэн юм. Уг мэдээллийг дагуу Экологийн цагдаагийн алба шалгахад, тухайн газарт өнөөдрийн байдлаар мод бэлтгэх үйл ажиллагаа явуулаагүй байжээ. Уг бичлэгтэй…
-
“Ногоон гэрэл-цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа

Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийг дурсах Дэлхийн өдрийг тохиолдуулан Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд видео контент, шүлэг, захидал, гар болон гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулав.…
-
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлжээ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг энэ оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэж түүнд дөрвөн жил есөн сарын хугацаатайгаар хорих ял оноосон. Мөн давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний…
-
Том оврын машинтай жолооч хүн дайрч, хөнөөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо, Нарны зам дагуу буюу “Шинэ тэрэг” худалдааны төвийн хойд талын зам дээр автомашин хүн мөргөсөн тухай мэдээлэл 12 дугаар сарын 23-ны 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу уг газарт очиж, шалгахад том оврын ачааны машины жолооч нэгэн явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг…
-
Машин нь хий эргэдэг жолооч нарт зориулж давстай хайрцаг байрлуулжээ

Улаанбаатар хотын төв хэсгийн уулзвар, эргэлттэй тойруу өгсүүр замын хажууд модон савтай давснууд байршуулсан байдаг. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь зам дээр хий эргээд байгаа үед давснаас ашиглаж болох юм. Тэгвэл ямар ямар байршлуудад давстай хайрцаг байгааг хүргэж байна. Савтай давсны байршлууд