Category: Нийгэм

  • Ном уншдаг хүүхдүүдийн Сүлд модны наадам боллоо

    Ном уншдаг хүүхдүүдийн Сүлд модны наадам боллоо

    Дундговь аймгийн ЗДТГ “Номтой шинэ жил-2024” уншигчийн сүлд модны наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Сүлд модны наадамд тус аймгийн удирдлагууд оролцож, сурагчдад баяр хүргэн, гарын бэлэг гардуулав. Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор тус аймгийн Төв номын сангаас санаачилсан “С.Буяннэмэх тэмдэгтэн” шагналыг 626 хүүхэд хүртээд байна. Энэ онд…

  • Автобусны суудал, ханан дээр юм эрээчиж болохгүй

    Автобусны суудал, ханан дээр юм эрээчиж болохгүй

    Та бид нийтийн тээврийн жолооч нараас соёлтой байхыг шаарддаг. Тэгвэл зорчигч Та өөрөө хэр соёлтой вэ? Зарим нэг ухамсаргүй зорчигч автобусанд зүй зохисгүй зүйл бичих, эд тоноглолыг нь эвдэх, хулгайлах явдал гаргасаар байна. Цаашид нийтийн эзэмшилд зүй бусаар хандаж байгаа иргэний бичлэгийг ил тавих болно гэдгээ Нийтийн тээврийн бодлогын газар зарлалаа. Иргэн та нийтийн эзэмшилд…

  • Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

    Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

    Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм. “Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн…

  • Солонгос эмнэлгүүдийн хамтарсан онлайн зөвлөгөөний төв нээлтээ хийлээ

    Солонгос эмнэлгүүдийн хамтарсан онлайн зөвлөгөөний төв нээлтээ хийлээ

    БНСУ-ын Wowvos LLC, Католик Их сургуулийн Инчон Гэгээн Мари эмнэлэг, Чун-Ан их сургуулийн Нанури эмнэлэг, Дрийм гоо сайхны мэс заслын эмнэлгүүдийн хамтарсан онлайн зөвлөгөөний төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү төв нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй,онош нь тодорхойгүй хүмүүст хурдан шуурхай эрүүл мэндийн зөвлөгөө үзүүлэх зорилготой юм. Нээлтийн үеэр Католик их сургуулийн Инчон Гэгээн Мари…

  • Цэвэр агаар 400 мянга!

    Цэвэр агаар 400 мянга!

    “Агаарын бохирдол, Улаанбаатарын утаанаас шалтгаалан, толгой өвдөж, дотор эвгүй оргин, хоолой хорсож байна” гэж олон хүн сүүлийн өдрүүдэд ярих болов. Томчууд ингэж зовуурилж байхад хүүхэд багачууд ханиад, хатгаа хүрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй байх нь ойлгомжтой. Өвөл дуусахад, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсон байх бол гэж бодохоор л айдас хүрмээр. Нэг эмнэлгийн эмч “8 хүртэлх насны…

  • Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэр үүдээ нээлээ

    Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэр үүдээ нээлээ

    Kia компани Hyundai Motor Group-ийн хамгийн анхны цахилгаан автомашины үйлдвэрлэлд зориулагдсан үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. “Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэр нь Гванмён хот дахь Kia Autoland-д байрладаг ба Kia EV3, EV4 загварын цахилгаан автомашиныг олон тоогоор үйлдвэрлэн гаргах юм. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 150 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай.Өмнөх дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийг…

  • Торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгийг давбал нийтэд тустай ажил хийлгэж төлүүлнэ

    Торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгийг давбал нийтэд тустай ажил хийлгэж төлүүлнэ

    Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгийг давсан бол тээврийн хэрэгслийн жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж төлүүлэх юм байна. Ингэхдээ нэг өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг нь 15 мянган төгрөгөөр тооцно. Харин торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, тээврийн хэрэгслийг торгууль төлж дуусах хүртэл хугацаанд журмын хашаанд аваачих…

  • 23-р сургууль их завсарлагааныг хоёр болгож зохицуулжээ

    23-р сургууль их завсарлагааныг хоёр болгож зохицуулжээ

    Нийслэлийн 23-р сургууль энэ хичээлийн жилээс эхлэн нэг ээлжийн их завсарлагааныг хоёр болгож нэмэгдүүлсэн байна. Ингэснээр сурагчид тайван сууж хооллох, цаашлаад хичээлдээ анхааралтай суух зэрэг эерэг өөрчлөлт гарсан байна.  23-р сургуулийн цайны газар.  10:45 минут өглөөний ээлжийн хоёр дахь их завсарлага. Эхний ээлж 07:45 минут орж 13:50 минут хүртэл хичээллэдэг. Энэ долоон цагийн хичээлийн хугацаанд…

  • 2026 он гэхэд 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ

    2026 он гэхэд 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна. Утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа гэсэн судалгаа бий. Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү…

  • Амралтын өдрүүдэд 3311 хүүхэд эмнэлэгт үзүүлжээ

    Амралтын өдрүүдэд 3311 хүүхэд эмнэлэгт үзүүлжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд 3311 хүүхэд үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 43 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүүхдийн өвчлөл их байгаатай холбоотой томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Эдгээр амбулаторид 3299 үзлэг хийгдсэнээс 211 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой байна. Вирус судлалын тандалтаар 67.6 хувьд нь амьсгалын замын синцитиаль вирус, 16.9…