-
Завьт болон хөдөлгөөнт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Баяр наадмын 10-12-ны өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан…
-
Нэг гэр бүлийн таван хүн нууранд живж амиа алджээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус 3 дугаар багийн “Шар нохойт” гэх газарт Ногоон нуурын эрэг орчим амарч байсан зургаан хүний тав нь нуурын усанд живсэн дуудлага долоодугаар сарны 14-нд 17:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу албан хаагчид 150 км газрыг туулан 22:50 цагт очиход гэр бүлийн таван хүн нэг нэгнийгээ аврахаар орсон ч хамрсалтайгаар эндсэн байжээ.…
-
4 түймрийн 3-ыг нь унтраагаад байна

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нууранд ойн түймэр гарсныг 7-р сарын 3-ны өдрийн 14:32 цагт сансрын зургаар илрүүлжээ. Тэнд тухайн өдөр бороо орсон ч уг бороонд түймэр унтраагүй байна. Иймл тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын…
-
Ерөө голд 2, Туул голд 2 залуу живжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутгаар урсах Ерөө голын гүүрний орчимд 7-р сарын 14-ний өдөр гэр бүлээрээ амарч байсан 30 настай залуу 12:20 цагийн үед голд сэлэхээр ороод живсэн байна. Яг энэ хавьд гэр бүлээрээ амарч явсан 15 настай хүүхэд бас 12:30 цагийн орчимд Ерөө голын усанд сэлэхээр ороод живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн…
-
Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд үнэгүй үйлчилнэ

Төв цэнгэлдэх хүрээлэн долдугаар сарын 18-аас наймдугаар сарын нэгэн хүртэл өглөөний 06:00 цагаас оройн 23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Ингэхдээ иргэд 16-р хаалгаар нэвтрэн орно. Тус хэсгийн эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө үнэ төлбөргүй ажиллах аж. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “8 дугаар сарын 1 хүртэл иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгээр…
-
Өчигдөр буюу долдугаар сарын 15-ны өдөр гурван машин шатжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн Асгатын-Элс гэдэг газар долдугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын чиглэлд зорчиж явсан “Ланд круйзер 200” загварын суудлын машин шатсан байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт Мандал сум руу явах уулзварын орчим, авто замын зорчих хэсэгт 7-р сарын 15-ны өдрийн 20:24 цагт суудлын машин…
-
Олон улсын биологийн олимпиадаас 2 хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахтан улсын Астана хотноо энэ оны 7-р сарын 7-14-нд боллоо. Энэ жил оролцогчид биохими, молекул биологи, биоинформатик, амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажил гүйцэтгэж өрсөлдсөн байна. Манай улсын 4 сурагч уг олимпиадад оролцон, “Шинэ-Үе” сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл, “Байгаль-Эх” лицей сургуулийн 12-р ангийн сурагч Г.Ирээдүй нар хүрэл…
-
И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ дараах заавраар төлнө

Даатгуулагч таны И-Монголиа аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажиж, хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломжтой болно. Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.
-
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай бороо орно

Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн…
-
Химичин-аврагч Ш.Буянтогтоход гэнэтийн бэлэг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газар, Ахлагчийн зөвлөлөөс санаачлан TV9 телевиз, Араг продакшнтай хамтран “Мөрөөдөл биелдэг” төсөл хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 0.07 м2 газар болон хашаа, 8х10 хэмжээтэй байшинг тус тус барьж, сүндэрлүүлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын…