-
“Ногоон автобус”-ны хэрэгт А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох анхан шатны шүүх өнөөдөр болно

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд 31 гэрч дуудан сонсгол байгуулж байсан юм. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хоёр…
-
62 дугаар сургуулийн өргөтгөлийг 10 дугаар сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийг 2018 онд барьж эхэлжээ. Түүнээс хойш ашиглалтад оруулалгүй 6 жил болж байна. Уг барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлагууд өнөөдөр 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзлаа. 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4604 сурагч гурван ээлжээр…
-
Маргааш дуу, цахилгаантай аадар бороотой

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 7 дугаар сарын 5, 6-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын…
-
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Төв аймгийн Алтанбулаг, Лүн сум орчмоор, Сөгнөгөр, Хэрлэн гол Чойбалсан орчмоор, Онон, Увс нуурын савын Хархираа зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Туул гол Улаанбаатар хотын ойролцоо, Хараа гол Дарханы ойролцоо, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Өндөрхаан орчмоор, Балж,…
-
ЦАГ АГААР: Өдөртөө 28 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, уруйн үер, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,…
-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2024.07.03 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27 ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАР ЛУУ ӨДӨР Үс засуулвал: Өлзийтэй сайн Наран ургах, шингэх: 04.59-20.54 Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Гал Аргын тооллын 7 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 27, Чөлөөт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:59-20:54. Тухайн өдөр хулгана, бич…
-
1 хүүхэд амиа алдан, 1 хүн түлэгджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, 1 хүүхэд амиа алдан, 1 хүн түлэгдлээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлынхан 7-р сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсан аж. Уг…
-
2 хүн голд живжээ

Улаанбаатар хотод өчигдөр 2 хүн усанд осолдож амиа алдсан байна. Хан-Уул дүүргиын 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны урд талд Дунд голын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 7-р сарын 2-ны өдрийн 10:30 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт…
-
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч,…
-
Рио Тинто Улаанбаатар хотын төвд 10.2 га цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх…