-
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч,…
-
Рио Тинто Улаанбаатар хотын төвд 10.2 га цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх…
-
Д.Энхтуяа: Өөрийгөө хөгшин гэж бодохгүй ажил хийгээд, хамт олонтой явахад сэтгэл тэнийгээд сайхан байдаг

Өдгөө 82 настай Д.Энхтуяа өөрийгөө 70 настай хэмээн хэлж “Blue Bull Hotpot restaurant”-д ажилд оржээ. Өөрийн жинхэнэ насаа дарж хэлсэн ч тэрээр “намайг 7 хоног ажиллуулж үзээд шийдвэрээ гаргаарай гэж хэлээд туршилтын хугацаанд ажиллахаар болжээ. Гэтэл эхний 3 хоног ажиллуулаад үндсэн ажилтнаар авсан байна. -Та энэ ажилдаа анх яаж орж байсан бэ? Угаагч авна гэсэн…
-
Хурдан морь унаж уралдах хүүхдийг 10-12-ны өдрүүдэд бүртгэхгүй

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны…
-
Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см даван үерлэж байна

Долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар-Лүн/ Тэрэлж, зүүн хажуугийн Онон /Дадал/, Улз /Баян-Уул/, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см…
-
Могойд хазуулсан гэх 7 удаагийн дуудлага бүртгэгджээ

2024 оны тав, зургаадугаар сард нийслэлийн 6 дүүргээс (СХД, ЧД, БГД, ХУД, БЗД, СБД) могойтой холбоотой 7 удаагийн дуудлага нийслэлийн Байгаль орчны газарт ирсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газраас могой нь илэрч байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005, Байгаль…
-
Наадмын өдрүүдэд 3 вагоноор зорчигч зөөнө

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд 3 вагонтой галт тэргээр доорх цагийн хуваарийн дагуу наадамчдад үйлчилнэ. Үүнд: Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно. Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ. Үндэсний их баяр наадмаар гал…
-
Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. 2024 оны долоодугаар сарын 3-ны Лхагва гарагийн 11:00 цагт энэ өдрийг 112 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ удаагийн арга хэмжээг Үнэртэй усанд дурлагсдын клуб, Tulip Beauty, Ulker Mongolia хамтран зохион байгуулах юм. Иргэд, цусны доноруудыг Улсын хоёрдугаар…
-
Л.Дашням: Монгол шиг хадан дээр бичдэг үндэстэн Дэлхийд байхгүй

“Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейд 7 дугаар сарын 1-нд боллоо. Соёлын яам, Чингис хаан үндэсний музей, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатны хүрээлэн хамтран зохион байгуулсан энэ хуралд дотоод, гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүлэв. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор, профессор…
-
Тусгай хэрэгцээт иргэдэд саналаа өгөх орчин, боломж байсангүй

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээний 240 орчим ажиглагч, арын албаны хүмүүс 06-дугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өдөр санал авах үйл явц, саналын хуудас тоолох, гар тооллого хийх үйл ажиллагааг ажиглан хяналт тавьж ажиллажээ. Ингэхдээ нийслэлийн 100 хэсэг, орон нутгийн 11 аймгийн 12 хэсгийг хамруулсан байна. Нийт 112 хэсгээс 48 хэсэгт тэргэнцэртэй сонгогч санал…