-
Монголд оршин суугаа гадаад иргэдийн анхааралд

Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалт болон хасалт хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан шинэ системээр хүлээн авахаар боллоо. Тодруулбал, eimmigration.mn системээр үзүүлж байсан оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалтын үйлчилгээг зогсоож, зөвхөн үйлчилгээний шинэ систем (isf.mn)-ээр хүсэлтийг хүлээн авах юм. Гадаадын иргэн, түүний уригч…
-
75.149 тонн дизель түлш, 39.288 тонн АИ-92 шатахууны нөөцтэй байна

11 дүгээр сарын эхний таван хоногт 5.5 мянган тонн АИ-92, 12.8 тонн дизель түлш импортолжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 75.149 тонн дизель түлш, 39.288 тонн АИ-92, 3.374 тонн АИ-95 нөөцтэй байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. Цаашид тасалдал, хомсдол үүсэхгүй. Өмнө нь ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнд хориг тавих гээд байдаг тохиолдол гарч байсан. Харин ОХУ-тай…
-
Ачаа тээврийн жолооч нарын зөвшөөрлийн бичгийг квотоор олгож болзошгүй байна

Хилийн бүсд тээвэрлэлт хийдэг жолооч нар нэг болон олон удаагийн аюултай ачааны гээд С,D,E,F төрлийн зөвшөөрлийн бичгүүдийг авдаг. Өмнө нь өдөрт 400 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрдэг байсан бол Засгийн газрын шийдвэр гарч Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах болсноор өдөрт том ачааны 700 автомашин нэвтрэх болжээ. Улмаар зөвшөөрлийн хуудас дууссан тул Замын-Үүдийн боомтод ачаа тээврийн автомашины…
-
Австрали улс 16-аас доош настнуудын сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөж байна

Австралийн засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал орчин дахь хэрэглээг хориглох хуулийн төслийг удахгүй танилцуулах талаараа мэдэгдсэн байна. Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэлэхдээ энэхүү хуулийн төслийг ирэх долоо хоногт парламентын хэлэлцүүлэгт оруулах бөгөөд төслийн зорилго нь Австралийн хүүхэд багачуудыг сошиал орчны сөрөг нөлөөллөөс салгахад оршиж байгаа гэжээ. Тэрээр “цахим орчинд донтсон хүүхдүүдийнхээ аюулгүй…
-
Хийдэд гал гарч 108 судар, нэг автомашин шатжээ

ЧД-ийн 9-р хороонд байрлах “Самъяа” хийдэд өнөөдөр өглөө 11 цагийн орчимд гал гарч номын өргөө болон 108 судар, нэг автомашин галд өртжээ. Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р ангийн алба хаагчид 10 минутын дотор унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар гал цахилгааны утаснаас болсон байх магадлалтай байгаа юм. Гал гарсан хэсэгт 5 метр хүрэхгүй зайд автомашин, мөн тэсэрч…
-
Нунтаг түлш түлэхгүй байхыг зөвлөлөө

НЭМҮТ, ХӨСҮТ-өөс гаргасан сүүлийн долоон жилийн харьцуулсан судалгааг харвал, 2018 оноос өмнө улсын хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдол жилд 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсч 1000-аас буугаагүй. Өнгөрсөн онд бүр 3184 тохиолдол бүртгэгдсэн байна. 2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан гэдэг. 2024…
-
Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
-
Засгийн газрын ордон руу явдаг автобуснуудыг маргаашаас зогсооно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол чиглэлд автобус үйлчилж байсан. Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу…
-
ГССҮТ-ийн салбар эмнэлэг өвчтөнийхээ сэтгэлийг урлагаар дамжуулан засаж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэдээ зориулан, сэтгэл заслын өрөө гарган, иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа. Энэ өрөөнд урлагаар дамжуулан, хүний сэтгэлийг засах эмчилгээ хийх юм байна. Уулзалтын хэсэг, уран зургийн хэрэгсэл, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булантайгаар уг өрөөг тохижуулсан байна. Тус төв БНСУ-ын “Saranbat” олон улсын хүмүүнлэгийн…
-
Он гарсаар 4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой…