-
УНТЭ Тайванийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн өнөөдөр /2024.09.11/ Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дарга Николас Ванг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тайванийн төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Жимми Као, Тайванийн үндэсний их сургуулийн Олон улсын хэлтсийн ерөнхий менежер Кристина Ванг, Тайванийн Гастроэнтерологийн төвийн эмч Чи Чөн Тун, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал…
-
“Альфард” загварын автомашин шатлаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд өнөөдөр суудлын автомашин шатлаа. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10:52 цагт хүлээн авсан байна. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход, “Альфард” загварын машин шатаж байжээ.
-
Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо

Өчигдөр буюу 09 сарын 10-ны өдөр “22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. Иймд иргэн…
-
Өмхий махаар хоол хийсэн 192-р цэцэрлэгийн хоолыг шинжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд муудсан махаар долоо хоног хоол хийж өгсөнөөс үүдэн хүүхдүүдэд суулгах, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар эцэг эхчүүд мэдээлсэн. “Муудсан махаар хоол хийсэн нь үнэн” гэдгийг тухайн цэцэрлэгийн нярав Л.Даваасүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саранмандах өчигдөр /2024.09.10/ “Асуудлыг таслан зогсоож, шуурхай арга хэмжээ авсан. Хүнсийг нярав хүлээн авч,…
-
Барилгын компаниуд түр хашаа барих стандарт хэрэгжүүлэхгүй байна

Барилгын түр хашаан дээр “Нэг хот-Нэг стандарт” гэх наалт наасан ч бодит байдал дээр стандартгүй байна. Үүнээс үүдэн иргэдийн аюулгүй зорчих эрх зөрчигдөж байна Нийслэлд барилга барьж буй компаниуд хашаан дээрээ “Нэг хот-Нэг стандарт” гэсэн уриалга бичдэг болоод удлаа. Тэд уриалж байгаа нь сайн ч уриалчхаад стандартаа зөрчдөг байж болох уу? Стандарт бол амьд…
-
ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Хур тунадас: Дархадын хотгороор үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус хүйтэн,…
-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

2024.09.10 / Мягмар гараг / Билгийн тооллын 7 НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ Наран ургах, шингэх: 06.23-19.15 Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Уул Аргын тооллын 9 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Онгоц одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:23-19:15. Тухайн…
-
Гурванбулагт -9.6 хэм хүрч, хамгийн хүйтэн хоножээ

Өнгөрсөн нэг хоног буюу 9 дүгээр сарын 9-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэлх цаг агаарын тоймыг танилцуулъя. Хур тунадас: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 0.3 мм бороо орсон байна. Бусад нутгаар бороо ороогүй. Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн…
-
П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа. ——————————————————————————————————————— -Цагдаагийн байгууллага иргэдээс өгч буй дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхдээ түргэн шуурхай байхыг зорьж, өмнөх жилүүдээс богино хугацаанд хүрч байгаа…
-
“Эв эе” нэгдсэн аян зохион байгуулж эхэллээ

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газар гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 9-ний өдрөөс “Эв эе” нэгдсэн аян зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд тус дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажлууд хийж байна.