-
Улс, хот хоорондын автобусны тасалбар буцаах заавар

Улс, хот хоорондын автобусны тасалбараа буцаах бол аяллын цаг болон тасалбар буцаах хүсэлт ирүүлсэн цагийг тооцож, шимтгэл суутгадаг юм байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу тухайн автобус хөдлөхөөс 2-24 цагийн дотор тасалбараа буцаавал үнийн дүнгийн 10%, 2 цагийн дотор буцаавал 20%-ийг суутгадаг. Хэрвээ автобус хөдөлсөн бол тасалбар буцаахгүй ажээ. …
-
Наадмын амралтаар 53.801 зорчигч агаарын тээврээр үйлчлүүлжээ

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр нийт 53.801 зорчигч үйлчлүүлжээ. Үүнээс олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 зорчигч зорчсон байна. Харин олон улсад нийт 307 нислэг үйлдсэнээс “МИАТ ТӨХК” 21,535, “Хүннү Эйр” ХХК 3,470, “Аэро Монголиа” ХХК 2,089 зорчигч тээвэрлэжээ. Зам, тээврийн яам 2024 онд агаарын…
-
ОЮУ ТОЛГОЙ ХХК мэдэгдэл хүргүүлэв

“Оюу толгой” компаниас цаг үеийн мэдээлэл хийлээ. “Оюу толгой” компани нь ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах эрхийг хүндэтгэж, хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг бүрэн дэмжсээр ирсэн. Харин аливаа хууль зөрчсөн үйлдэл, дарамт шахалт, дээрэлхэлтийг тэвчихгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос…
-
Т.Төгстөгөлдөр, Т.Монголжин нар аавтайгаа хамт дуудлагаар автомашины өндөрлөгөө хийдэг болжээ

“Бүх төрлийн автомашинд хайлшин өндөрлөгөө дуудлагаар хийнэ” гэх хаягтай Prius 20 маркийн автомашины эзнийг Б.Түвшинболд гэдэг. Тэр хоёр охиныхоо хамт энэхүү машинаараа хотын өнцөг булан бүрд очиж автомашины өндөрлөгөө хийдэг. Т.Төгстөгөлдөр, Т.Монголжин нар 9 болон 11 настай. Тэд 20 хоногийн өмнөөс аавтайгаа хамт автомашины өндөрлөгөө хийх болжээ. Учир нь охидын аав Б.Түвшинболд автомашины…
-
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны долоодугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн…
-
17 хүний амь нас, 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг 19 аймаг 43 суманд аюулт осол үзэгдлийн 100 гаруй дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв болон орон нутгийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж 17 хүний амь насыг авран хамгаалжээ. Харин гамшиг аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж , гурван хүн гэмтжээ. Нийт дуудлагын 53 гал түймэр, 35 нь хүний үйл…
-
Завьт болон хөдөлгөөнт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Баяр наадмын 10-12-ны өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан…
-
Нэг гэр бүлийн таван хүн нууранд живж амиа алджээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус 3 дугаар багийн “Шар нохойт” гэх газарт Ногоон нуурын эрэг орчим амарч байсан зургаан хүний тав нь нуурын усанд живсэн дуудлага долоодугаар сарны 14-нд 17:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу албан хаагчид 150 км газрыг туулан 22:50 цагт очиход гэр бүлийн таван хүн нэг нэгнийгээ аврахаар орсон ч хамрсалтайгаар эндсэн байжээ.…
-
4 түймрийн 3-ыг нь унтраагаад байна

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нууранд ойн түймэр гарсныг 7-р сарын 3-ны өдрийн 14:32 цагт сансрын зургаар илрүүлжээ. Тэнд тухайн өдөр бороо орсон ч уг бороонд түймэр унтраагүй байна. Иймл тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын…
-
Ерөө голд 2, Туул голд 2 залуу живжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутгаар урсах Ерөө голын гүүрний орчимд 7-р сарын 14-ний өдөр гэр бүлээрээ амарч байсан 30 настай залуу 12:20 цагийн үед голд сэлэхээр ороод живсэн байна. Яг энэ хавьд гэр бүлээрээ амарч явсан 15 настай хүүхэд бас 12:30 цагийн орчимд Ерөө голын усанд сэлэхээр ороод живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн…