-
1 хүүхэд амиа алдан, 1 хүн түлэгджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, 1 хүүхэд амиа алдан, 1 хүн түлэгдлээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлынхан 7-р сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсан аж. Уг…
-
2 хүн голд живжээ

Улаанбаатар хотод өчигдөр 2 хүн усанд осолдож амиа алдсан байна. Хан-Уул дүүргиын 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны урд талд Дунд голын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 7-р сарын 2-ны өдрийн 10:30 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт…
-
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч,…
-
Рио Тинто Улаанбаатар хотын төвд 10.2 га цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх…
-
Д.Энхтуяа: Өөрийгөө хөгшин гэж бодохгүй ажил хийгээд, хамт олонтой явахад сэтгэл тэнийгээд сайхан байдаг

Өдгөө 82 настай Д.Энхтуяа өөрийгөө 70 настай хэмээн хэлж “Blue Bull Hotpot restaurant”-д ажилд оржээ. Өөрийн жинхэнэ насаа дарж хэлсэн ч тэрээр “намайг 7 хоног ажиллуулж үзээд шийдвэрээ гаргаарай гэж хэлээд туршилтын хугацаанд ажиллахаар болжээ. Гэтэл эхний 3 хоног ажиллуулаад үндсэн ажилтнаар авсан байна. -Та энэ ажилдаа анх яаж орж байсан бэ? Угаагч авна гэсэн…
-
Хурдан морь унаж уралдах хүүхдийг 10-12-ны өдрүүдэд бүртгэхгүй

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны…
-
Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см даван үерлэж байна

Долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар-Лүн/ Тэрэлж, зүүн хажуугийн Онон /Дадал/, Улз /Баян-Уул/, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см…
-
Могойд хазуулсан гэх 7 удаагийн дуудлага бүртгэгджээ

2024 оны тав, зургаадугаар сард нийслэлийн 6 дүүргээс (СХД, ЧД, БГД, ХУД, БЗД, СБД) могойтой холбоотой 7 удаагийн дуудлага нийслэлийн Байгаль орчны газарт ирсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газраас могой нь илэрч байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005, Байгаль…
-
Наадмын өдрүүдэд 3 вагоноор зорчигч зөөнө

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд 3 вагонтой галт тэргээр доорх цагийн хуваарийн дагуу наадамчдад үйлчилнэ. Үүнд: Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно. Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ. Үндэсний их баяр наадмаар гал…
-
Монгол Улс анх удаа нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авчээ

Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох 7 дугаар сарын дунд үед 4485 жуулчин ирж байсан нь нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байв. Харин өчигдөр буюу 7-р сарын 2-нд 5174 жуулчин ирсэн нь Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн олон жуулчин хүлээн авсан өдөр боллоо. Ингэснээр өнөөдрийг хүртэл нийт 314.148 жуулчин хүлээн авч, 1 сая жуулчин хүлээн…