-
Боловсролын зээлийн сан тэтгэлэг зарлалаа

2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийг сонгон шалгаруулж эхэллээ. Засгийн газрын энэ оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БШУЯ уг тэтгэлгийг зарлаж…
-
33 цэцэрлэг, сургуулийн хүүхдийг нүдний эмчийн үзлэгт хамруулна

Боловсролын ерөнхий газар, “Орбис” олон улсын байгууллага хамтран, 33 цэцэрлэг, сургуульд “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төсөл” хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд нүдний үзлэг хийж, ESIS системд цахимаар бүртгэнэ. Үүгээр ямар нэг асуудал илэрсэн хүүхдийг Нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид үзүүлж, тухайн хүүхэд болон асран хамгаалагчдад нь нүдний эрүүл мэндийн боловсрол олгохоор төлөвлөжээ. Үүний зэрэгцээ нүдний эрүүл…
-
Эмнэлгүүд Төв талбайд “нүүж ирлээ”

УИХ 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль баталсан. Тус хуулийг таниулан сурталчлах зорилгоор ЭМЯ, НЭМҮТ өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгт ирсэн иргэд биометрик шинжилгээ, хэмжилт хийлгэж, эрүүл амьдралын жор, эрүүл хооллолтын худалдаатай танилцаж зөвлөгөө, мэдээлэл авч, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга, аргачлалд суралцав.…
-
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:…
-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2024.05.23 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: Өлзийтэй сайн Наран ургах, шингэх: 05.04-20.34 Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Хий Аргын тооллын 5 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:04-20:34. Тухайн өдөр туулай…
-
Цагдаагийн бүх төрлийн камерын бичлэгийг ХЭҮК шалгана

Хүний Эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд дараах асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо. Нэгдүгээрт, “Технологи ба хүний эрх” нээлттэй хяналт шалгалтын хүрээнд хууль сахиулах үйл ажиллагаанд технологи ашиглаж буй байдал буюу цагдаагийн албан хаагчдын энгэрийн камер, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журам хангах зорилгоор суурилуулсан хяналтын камерын хэрэглээ, бичлэгийн ашиглалт, хадгалалт, аюулгүй байдалд хүний…
-
2689 хүн төрийн албаны шалгалт өглөө

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг боллоо. Шалгалтыг нийслэл болон бүх аймагт нэгэн зэрэг 5 ээлжээр зохион байгуулав. Маргааш буюу 5 дугаар сарын 24-нд зөвхөн нийслэл болон Говь-Алтай аймагт шалгалт үргэлжилнэ. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 2689 нь өчигдөр шалгуулсан бол 722 нь маргааш шалгалт…
-
Өнөөдөр автозамын 14 боомт амарна

Монгол Улсын хилийн автозамын Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 шалган нэвтрүүлэх боомт өнөөдөр амарна. Агаарын замын “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд зэрэг төмөр замын боомт амрахгүй, ажиллаж байна.
-
“Есөн-Эрдэнэ” хотхоны конторын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4,300 орчим орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцан ажилладаг байна. Үлдсэнд нь тусгай зөвшөөрөлтэй, хувийн 59 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хувийн компаниудын хариуцдаг орон сууцны конторуудын үйлчилгээ муу, дээр нь хаяг байршил нь тодорхойгүй. Үүнээс…
-
ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-ноос 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн…