-
Өнөөдөр Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдах бол Б.Хулан эхний барилдаанаа хийнэ
Парисын олимпын чөлөөт бөхийн барилдаанууд 3 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас Д.Отгонжаргал, Б.Хулан нар олимпын дэвжээнд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн -53 кг-ийн жинд Батхуягийн Хулан эхний барилдаанаа Нигер улсын бөх Кристиана Огусанятай хийнэ. Түүний өрсөлдөгч 22 настай дэлхийн ранкын 8-д эрэмбэтэй. 2024 онд нийт 11 удаа дэвжээнд гарснаас 9 ялж, 2 ялагдсан бол манай тамирчны тухайд…
-
Михайн Лопес Нуньес 5 дахь олимпын наадамдаа аваргалав
Куба улсын бөх Михайн Лопес Нуньес “Парис 2024” зуны олимпын сонгомол бөхийн 130 кг-ийн жинд алтан медаль хүртэж, Олимпын аварга болсноор 5 удаа дараалан олимпын наадамд түрүүлсэн анхны тамирчин болж байна. Тэрээр финалын барилдаанд Чили улсын бөх Ясманы Акастатай барилдан 6:0 харьцаагаар буулган авсныхаа дараа борцовкиа дэвжээн дээр тайлж, зодог тайлж буйгаа зарлав. Өдгөө 42…
-
Өрсөлдөгч нь гэмтсэн учраас Хятадын тамирчин шагналын тавцан дээр Испанийн далбаа бүхий тэмдэг барьжээ
Энэ чинь л уг нь олимпын утга учир шүү дээ “Парис-2024” Зуны олимпын XXXIII наадмын бадминтоны эмэгтэй ганцаарчилсан төрөл өндөрлөж, финалд БНСУ-ын Ан Се Юн БНХАУ-ын Хэ Бин Цяог төвөггүйхэн хожиж алтан медаль хүртсэн билээ. Гэхдээ энэ удаа олимпийн аваргын тухай биш харин мөнгөн медаль хүртсэн Хэ Бин Цяогийн үлгэрлэм үнэн сайхан үйлдлийн талаар өгүүлэх…
-
Медаль авах шаанстай Азийн багууд олимпыг орхилоо
“Парис 2024” олимпын наадмын Волейболын төрөлд Ази тивээс эмэгтэйчүүдээс БНХАУ, Япон, эрэгтэй багуудаас Японы шигшээ баг эрхээ авч олимпын наадамд өрсөлдсөн. Харамсалтай нь Японы эмэгтэй шигшээ баг шилдэг 8 руу шалгарч чадсангүй, нутаг буцсан бол араас нь эрэгтэй шигшээ баг хасагдах шатнаас мултарч олимпоо өндөрлүүлж, үлдсэн ганц найдвар байсан БНХАУ-ын эмэгтэй шигшээ баг Туркийн багт…
-
Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
Олон Улсын жүдо бөхийн холбооноос зуны 33 дугаар “Парисын олимпын наадам”-ын жүдо бөхийн тэмцээн дууссаны дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчилсан чансаагаар олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Олимпын мөнгөн медаль хүртсэн, Абу-Дабугийн Дэлхийн аварга, Душанбэ Гранд Сламын аварга, Азийн аварга Бавуудоржийн Баасанхүү 48 кг ийн жинд Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Харин -57…
-
Олимпын түүхийг бичсэн 11 настай Хятад охин
БНХАУ-ын скейтбордын тамирчин 11 настай Хаохао Жэн “Парис 2024” олимпын наадмын хамгийн залуу тамирчин, олимпын түүхэн дэх хамгийн залуу тамирчдын нэг болж түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр скейтбордын төрөлд өрсөлдөж 100 онооноос 63.19 оноо авсан ч финалд шалгарч чадсангүй. Түүний бусад өрсөлдөгчид нь бүгд 80-аас дээш оноотой байсан. Гэсэн хэдий ч түүний үзүүлбэр олны анхаарлыг татаж,…
-
Сена мөрөнд усанд сэлэлтийн марафон гүйлтийн тэмцээнийг явуулж болно гэжээ
Сена мөрний усан дахь нянгийн түвшин санаа зовоосон асуудал хэвээр буй. Учир нь өнгөрсөн Баасан гарагт буюу 07 дугаар сарын 30-нд триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болох хуваарьтай байсан ч усны чанар шаардлага хангаагүй гэж үзэж Даваа гараг болгон хойшлуулсан. Тэгвэл Олимпын наадмыг зохион байгуулагчид өнөө өглөө хуралдаж, Сена мөрний усны шинжилгээний сүүлийн үр дүнг хүлээн зөвшөөрч,…
-
Ж.Отгонцагаан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал хүртлээ
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)~ны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Франц Улсын Парис хотноо байрлах Юнескогийн төв штабт ёслолын арга хэмжээ болж байна. Энэ үеэр 10 ба түүнээс дээш олимпын наадмыг сурвалжилсан сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлдчийн холбооны нэрэмжит дээд шагналыг олголоо. Тус шагналыг Монгол Улсаас Олимп овогт…
-
АНУ-ын гимнастикийн багийн сэтгэл зүйчээр “Бикон” нэрт нохой ажиллажээ
Нохой сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэсэн гэхээр танд сонин санагдаж байна уу. Магадгүй тийм байх. Гэхдээ үнэхээр тийм. Тодруулбал “Парис 2024” олимпын наадмын гимнастикийн багийн төрөлд алтан медаль хүртэж, Олимпын аварга болсон АНУ-ын багт “Бикон” нэрт нохой тэдний стрессийг даван туулахад нь тусалж ихээхэн чухал үүрэг гүйцэтгэжээ. 4 настай голден ретривер “Бикон” АНУ-ын гимнастикийн “Анхны эмчилгээний нохой” бөгөөд…
-
Б.Мөнгөнзул Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотод 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд Монгол Улсаас их мастер С.Билгүүнээр ахлуулсан олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, Дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн, кандитат мастер Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Хүннү-Эйр” баг оролцов. Тэднээс тавдугаар ширээнд тоглосон кандитат мастер Бат-Эрдэнийн…