-
Дэлхийн аваргуудын дуэльд Нонока Озаки илүүрхэв

Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний барилдаанаа Японы бөх, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын хүрэл медальт Нонока Озакигийн эсрэг хийлээ. Дэлхийн аваргуудын халз дуэльд япон бөх 12:5-аар илүүрхэж, шөвгийн 8-д шалгарав. Хэрэв Озаки финалд шалгарвал С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно. Мөн 72 кг-д хүч сорьж буй З.Болортунгалаг БНХАУ-ын бөх, U-20 насны ДАШТ-ий…
-
“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс…
-
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн…
-
Чөлөөт бөхийн ААШТ-ээс манай улсын 3 бөх хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэй бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна. Монголын багийн эхний медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Б.Мөнхнар авчирлаа. Улсын шинэхэн аварга Б.Мөнхнар хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичеваг 3:0-ээр буулгаж авав Харин 68 кг-д өрсөлдсөн Э.Дэлгэрмаа хүрэл медалийн…
-
“Сэхээнд” орсон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?

Дэлхийд хамгийн олон үзэгчтэй топ спортын нэг бол хөлбөмбөг билээ. Нэгэн цагт Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд үзэгч олон бултаараа цуглаж, шигшээ багаа уухайлан дэмждэг байв. Гэтэл сүүлийн үед хөлбөмбөгийн ногоон талбайд хөгжөөн дэмжигч гэх гялтайх хүн харагдахгүй болов. Тэр байтугай хөлбөмбөгчдийн зориг мохож, шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ зоригтой илэрхийлж, Монголын хөлбөмбөгийн холбоогоо аврах хөдөлгөөн…
-
Монголын 4 бөх хүрэл медалийн төлөө барилдана

Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна. Хамгийн хөнгөн жин 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаанд Шри-Ланкагийн Хева Педигег даралтаар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Түүний өрсөлдөгч нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичева байх юм. 55 кг-д Б.Отгонтуяа эхний хоёр барилдаандаа оноо алдалгүй цэвэр…
-
Э.Даваанасан шөвгийн наймд Японы бөхөд ялагдлаа

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж байна. Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-д зодоглож буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан шөвгийн 8-д Японы бөх, U-20 насны Ази тивийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Нодока Ямамототой хүч сорив. Энэ барилдаанд оноо 2:2 болон тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр…
-
”Лос Анжелес 2028” зуны XXXIV олимпод шинээр багтсан таван спорттой танилцъя

34-р зуны олимпын наадам 2028 оны 07-р сарын 14-30-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдана. Тус олимпын наадамд нийт таван спортын төрөл шинээр багтсан бөгөөд тус спортын төрлүүдийг товч танилцуулъя. Шинээр нэмэгдсэн спортын төрлүүд: 1. ФЛАГ ХӨЛБӨМБӨГ Шалтгаан: Америк хөлбөмбөгийн соёлыг олимпын наадамд нэвтрүүлэх, залуусын сонирхлыг татах, NFL-ийн дэмжлэгтэй. Олимпын статус: Анх удаа багтсан,…
-
Б.Отгонтуяа хагас шигшээд шалгарлаа

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д зодоглож буй Б.Отгонтуяа хагас шигшээд шалгараад байна. Тэрбээр шөвгийн наймд Казахстаны 35 настай хашир туршлагатай бөх Зульфия…
-
ЦЕГ: Гардан тулааны аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Гардан тулаан”-ы аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03 дугаар 27,28-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулж байна. Тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, Монголын гардан тулааны холбооны дэд тэргүүн, бригадын генерал Д.Баасандамба,…