-
Өнөөдөр таеквондогийн паралимпын аваргатай болсон өдөр
Өнгөрсөн жилийн яг энэ өдөр “Парис 2024” Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Паралимпын наадамд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 29-ны өдрийг Монголын таеквондогийн өдөр болгосон. Энэ хүрээнд өнөөдөр таеквондогийн тамирчид Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн үзүүлбэр үзүүлнэ. У.Сүрэнжавын авчирсан медаль манай улсын…
-
Б.Эрхэмбаяр Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Казахстан улсын Шымкет хотод болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрээр залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд 622,6 оноо авч ийн медалийн тавцанд зогсов. Энэ дасгалд Казакстаны тамирчин алт, БНСУ-ын тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Манай улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өнөөдрийн байдлаар хоёр медаль…
-
Heyboll-ийн олон улсын тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгарлаа
Бильярдын спортын нэгэн төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотноо болж байна. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан улсын нийт 192 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр медалийн эзэд тодрох юм. 50 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгараад байна. Тодруулбал хамгийн өндөр амжилт үзүүлсэн…
-
Волейболын ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо
2025 оны Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх багууд тодров. “A” хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны баг Тайландын эмэгтэйчүүд хоёроор шалгарч Японы шигшээ багтай учраа таарахаар болсон. “В” хэсгийг олимпын аварга Италийн шигшээ тэргүүлж, Белгийн шигшээ баг хоёроор, “С” хэсгийг олимпын хошой…
-
Б.Хулан жүдогийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртэж монголын багийн медалийн салхийг хагаллаа. Тэрээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ. Түүний хувьд “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар,…
-
Э.Даваахүү Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож буй. Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль…
-
ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлд улсын арслан Э.Батмагнай тусалж байна
Хорватын Загреб хотод ирэх сарын 13-21-нд чөлөөт болон сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж буй билээ. Тэгвэл тамирчдын бэлтгэлд улсын арслан Э.Батмагнай болон ОХУ-ын бөхчүүд тусалж байна. ДАШТ-д барилдах монголын баг бүрэлдэхүүн Эрэгтэй: 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ) 61кг Т.Түвшинтулга…
-
Жүдогийн өсвөрийн ДАШТ-д Монголын 20 бөх зодоглоно
Болгарын София хотноо жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д нийт 71 орны 551 бөх оролцож буй бол манай улсаас 20 жүдоч Дэлхийн татамид өрсөлдөнө. Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-д Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д Б.Хулан, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 48 кг-д А.Хонгорзул, А.Мишээл, 50…
-
Волейболын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонконгтой тоглоно
Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонконгод эхэллээ. Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг өчигдөр Тайваний багтай тоглож, 16:25, 22:25, 22:25 буюу 3:0 харьцаагаар хожигдов. Тэгвэл өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагч Хонконгийн багтай тоглоно. Хоёр багийн тоглолт орон нутгийн цагаар 17:30 цагт эхлэх юм. Шигшээ багийг ОУХМ Б.Хэрлэн, Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар дасгалжуулж байна.
-
Монголын дуатлончид Дэлхийн чансаанд багтлаа
Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Тус чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан бөгөөд хамгийн өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлсэн байна. Тухайлбал спортын мастер А.Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Ц.Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна. Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Н.Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Э.Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Э.Ижилмөрөн…