-
Өсвөрийн жүдочид Европын цомоос хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. 24 орны 451 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнийн охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар, хөвгүүдийн 73 кг-д Б.Тэмүүлэн нар тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн 4 тамирчин шагналт байрт шалгарсан байна. Европын цомын тэмцээнд манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар,…
-
ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлэв

Италийн Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 100 буудалт даамын “Веронагийн цом”-ын тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү цомын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын их мастер Б.Мишээл түрүүллээ. Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлж “Веронагийн цом”-ын эзнээр шалгарсан байна. 29 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлджээ. Б.Мишээл нь 2016 онд Турк…
-
Т.Хангал Тайландын лигт хошой аварга боллоо

Өчигдөр Тайландын волейболын дээд лигийн шилдгүүд тодорлоо. Энэ лигт Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тамираагийн Хангал “Nakhonratchasima VC” клубийн хамт лигийн хошой аварга болсноос гадна “Шилдэг довтлогч” боллоо. Тэрээр анх 2022-2023 оны лигт Тайландад очиж байсан юм. Ингээд анхны очсон жилдээ аварга болж, мөн шилдэг довтлогчоор шалгарч, “Үнэ цэнтэй” тоглогчоор тодорсон билээ. Түүний тоглосон…
-
Өсвөрийн жүдочид Европын цомд зодоглоно

Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид энэ оны гурав дахь цуврал буюу Европын цомын нээлттэй тэмцээнд өрсөлдөхөөр Туркийг зорилоо. Туркийн Анталия хотод маргааш эхлэх тус тэмцээнд 24 орны 440 гаруй тамирчин барилдахаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлагад 16 тамирчин зодоглоно. Хөвгүүдийн 50 кг-д Т.Төгсхүслэн, М.Энхбилэг, 55 кг-д П.Алтанцоож, 60 кг-д Б.Содмандах, Ц.Жаргалантбаяр, 66 кг-д…
-
Холимог тулаан 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулахаар болжээ. Ингэснээр ирэх оны есдүгээр сарын 19-нд эхлэх Азийн 20-дугаар наадамд холимог тулаанчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жингийн ангиллаар өрсөлдөх юм. “Айчи-Нагоя”-гийн наадамд Азийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна цахим спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдсэнээр нийт 11 багц медалийн эзэд тодорно.
-
Демаркус Казинс сагсан бөмбөгөө тоглохоор Монголд ирэв

Төв Азийн цээжинд орших тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт Монгол Улс, Чингис хаанаараа овоглодог, талын хөх чоноо дээдлэн шүтдэг монгол түмний өмнө NBA-ийн од тоглогч Демаркус Казинс сагсан бөмбөгөө тоглохоор ирлээ. NBA-гийн 4 удаагийн бүх оддын тоглолтын тод од, 2014 оны Дэлхийн аварга, 2016 оны олимпын аварга гээд сагсчин хүний авч болох бүхий л амжилтад…
-
“Хасын хүлгүүд” болон “Бишрэлт металл” баг “BCL” лигт өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн орнуудын клүбүүдийн лигийн тэмцээн “Basketball champions league Asia” тэмцээн эхлэх гэж байна. Манай улсаас тус тэмцээнд “BCL” лигт “Бишрэлт металл” баг гуравдугаар сарын 25-ны өдөр эхний тоглолтоо хийнэ. Мөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Малайз болон Индонезэд очиж тоглох хуваарь гарсан байна. Тус тоглолтын дараа “Хасын хүлгүүд” дөрөвдүгээр сарын 30-нд анхны тоглолтоо…
-
Хөлбөмбөгийн клубүүдийн ДАШТ-д оролцох багуудад 1 тэрбум долларын шагнал олгоно

Энэ оны зун болох клубүүдийн ДАШТ-нд оролцох багуудад нийт 1 тэрбум гаруй долларын шагнал олгоно гэж ФИФА мэдэгджээ. Тэмцээн анх удаагаа шинэчилсэн хэлбэрээр 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 13 хүртэл АНУ-д болох бөгөөд түүнд нийт 32 клуб /Европын 12 клуб/ оролцоно. Хэсгийн шатанд тоглосон болон плей-оффт шалгарсан бүх баг гаргасан амжилтаасаа хамааран мөнгөн…
-
Оросын уран гулгагчид олимп, Дэлхийн мөсөн дээр хэзээ эргэн ирэх вэ?

Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 24-30-ны хооронд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо 2025 оны уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ ДАШТ-ээс ирэх жил Италийн Милан, Кортина-Ампеццо хотноо болох өвлийн олимпын XXV наадмын уран гулгалтын тэмцээнд оролцох 83 эрх (эм, эр тус бүр 24, спортын хос 16, бүжгийн хос 19) олгох юм. Харамсалтай…
