-
Өсвөрийн барилдааны түрүү бөхчүүд тодорлоо

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдааныг МХО-той хамтран гурван насны ангиллаар амжилттай зохион байгуулав. Тус барилдааны 11-12 насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон…
-
Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприг тэргүүлж эхэллээ

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод эхэллээ. Тус тэмцээнд Монголын шатарчин их мастер Б.Мөнгөнтуул, Хятадын Тан Жонгуй, Оросын Александра Горячкина, Катарина Лагно, Энэтхэгийн Хюмпи Конеру, Харика Дронавали, Казахстаны Бибисара Ассаубаева, Швейцарын Алесандра Костеньюк, Испанийн Сарасадат Хадемалшарие, Германы Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна. Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра…
-
FIBA: Талын хөх чононууд Гуамын багийг талбайд нь буулган авлаа

Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “C” хэсгийн тоглолт Монгол 76:63 Гуам Энэ онд Саудын Арабад сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эл тэмцээний урьдчилсан шатны “С” хэсгийн Монгол-Гуам багуудын тоглолт боллоо. Энэ тоглолтод манай багаас гарааны тавд А.Энхбаясгалан, А.Азбаяр, Э.Маргад, О.Эрдэнэцогт, Г.Болор-Эрдэнэ нар гарсан. Тоглолтын эхний үеийг шигшээ багийн залуус маань 22:19 буюу…
-
Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хасагдах шатанд өрсөлдөх бүх багийн нэрс тодорхой боллоо. Лхагва гарагт болсон тоглолтуудын дүнгээр “Реал Мадрид”, “Пари Сен-Жермен”, Дортмундын “Боруссиа” болон Эйндховены ПСВ багууд 1/8-ийн плей-оффт шалгарсан. Харин мягмар гарагт “Брюгге”, Мюнхений “Бавариа”, Роттердамын “Фейенорд”, Лиссабоны “Бенфика” багууд шөвгийн 16-д тоглох нь тодорхой болсон билээ. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ийн сугалаа 21-ний баасан гарагт болно.
-
FIBA: Сагсан бөмбөгийн шигшээ баг 17:30 цагаас Гуамын эсрэг өрсөлдөнө

2025 онд Саудын Араб улсад болох сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Манай улсын баг “С” хэсэгт Япон, Монгол, Гуамын шигшээ багуудтай өрсөлдөхөөр багтсан билээ. Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 19:30 минут, харин Улаанбаатарын цагаар 17:30 минутаас Монгол улсын шигшээ баг Гуамын багтай тоглоно. Одоогоор “С” хэсгийг Япон нэг ч хожигдолгүй 8…
-
FIBA: Монгол, Японы тоглолтыг Какүрюү аварга тайлбарлана

Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг энэ сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон тоглох бол 2-р сарын 23-ны өдөр Японы шигшээг эх орондоо хүлээж авна. Монголд болох Японы эсрэг тоглолтыг ABEMA ТВ-ийн YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм. Тоглолтын өмнө мэргэжлийн сүмогийн монгол аварга Какүрюү, сагсан бөмбөгийн блогчин…
-
Роналдогийн хувийн онгоц Манчестер хотод гацжээ

Кристиано Роналдогийн 61 сая фунт стерлингийн үнэтэй хувийн онгоц Манчестер хотын нисэх онгоцны буудалд гацжээ. Учир нь түүний онгоцны цонх хагарсан байна. Инженерүүд онгоцны нэг цонхонд ан цав үүссэнийг илрүүлсэн бөгөөд засварлаж дуустал хаашаа ч нисэхгүй хэмээн The Sun мэдээлэв. Харин Роналдо тус онгоцонд байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Эл явдлаас үүдэн Роналдогийн…
-
Сар шинийн барилдаанд О.Хангай аварга түрүүлж, Ц.Бямба-Отгон арслан үзүүрлэнэ

Цагаан сар хаяанд ирлээ. Хөхөгчин могой жилийн сар шинийн барилдаанд хэн түрүүлэх бол гэсэн таамаг бөхийн хүрээнийхэн төдийгүй ард түмний дунд ид яригдаж байна. О.Хангай аварга, Ц.Бямба-Отгон арслан, Б.Бат-Өлзий,С. Сүхбат, Д.Хүдэрбулга нарын заанууд, Э.Батмагнай начин гэсэн нэрс яригдаж байна. Мөн эдгээр бөхчүүдийн араас Б.Орхонбаяр арслан, М.Лхагвгэрэл заан,, “цахилгаан Зоригоо” буюу харцага Б.Зоригтбаатар нарын гурван бөхийг…
-
NBA-ийн од DeMarcus Cousins “Сэлэнгэ Бодонс”-ын хамтрал тун удахгүй Монголд

ЦАГТАА ЦАЛГИЖ ЯВСАН ДЕМАРКУС КАЗИНС “СЭЛЭНГЭ БОДОНС”-ЫН ХАМТААР ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛЖ ЧАДАХ УУ? Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудаа хийх болсонтой холбоотойгоор Үндэсний дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад байгаа билээ. Гуравдугаар сарын 7-ны өдрөөс Плэй-Оффын тоглолтууд эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл буй. Энэ улиралд хүчтэй өрсөлдөгч…
