-
“Харбин 2025” Азийн өвлийн наадмын баг тамирчид бэлтгэлээ хангаж байна

БНХАУ-ын Харбин хотноо удахгүй нээлтээ хийх IX Азийн өвлийн наадамд Монгол улсаас цана, тэшүүр, биатлон болон кёрлингийн спортын төрөлд нийт 36 тамирчин оролцох билээ. Үүнээс кёрлингийн спортын холимог багийн төрөлд тамирчин С.Баяр, Г.Энхзаяа нар анх удаа багаа төлөөлөхөөр бэлтгэлээ базааж байна. Өнөөдөр Монголын кёрлингийн холбооны баг тамирчдын бэлтгэл сургуулилттай МҮОХ-ноос танилцав. Шинэ тутам хөгжиж буй…
-
Ах дүү хоёр мөсөнд авиралтын ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Чонсон хотод олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээний эрэгтэй хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Ази тивийн мөсөнд авиралтын мөнгөн медалийн болзлыг тус тус хангажээ. Харин түүний дүү “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ тэмцээний эмэгтэй хурдны төрөлд…
-
“Улаанбаатар ММС Энержи” баг 2025 оны бүрэлдэхүүнээ зарлалаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөлд Дэлхийн мэргэжлийн багуудын чансааны 12-дугаар байрт эрэмбэлэгдэж буй Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг 2025 оны бүрэлдэхүүнээ зарлалаа. Энэ удаад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Стив Серийн оронд Ц.Отгонжаргал орж иржээ. Багийн бүрэлдэхүүн 1. Д. Дэлгэрням #34 2. Э. Дөлгөөн #38 3. Ц. Отгонжаргал #75 4. А. Ананд #136…
-
Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно

Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно. Энэ барилдаанд Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх зодоглох юм. Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарласан. Эхний чансааг Улсын заан С.Сүхбат нийт 2400 оноогоор тэргүүлсэн билээ. Бөхчүүдийн чансаа нэгдүгээр сарын 10-ны…
-
Б.Эрдэнэбаяр улсын хошой аварга боллоо

Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д “Парис” 2024 олимпын наадамд зодоглосон, ОУХМ Э.Эрдэнбаяр түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр улсын хошой аварга болж байна. Энэ жинд мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Л.Энхдөл хүртсэн бол хүрэл медалийг “Женко” клубийн тамирчин А.Өсөхжаргал, “Хэнтий”…
-
М.Ичинхорлоо улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ

Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 кг-ын жинд аваргалж байв. Харин өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүний…
-
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна

Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журам гаргажээ. Тодруулбал тус холбооны 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар дасгалжуулагчдын багуудыг сонгон шалгаруулах журмыг баталсан байна. Энэхүү журмын дагуу эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид тус тусдаа 3 хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох боломжтой болжээ. Сонгон шалгаруулалтад орох материалуудыг 2025 оны 1…
-
“Сэлэнгэ бодонс” баг Демаркус Казинсыг багтаа нэгтгэснээ албан ёсоор зарлалаа

Демаркус Казинс буюу сагсан бөмбөгийн фанатууд түүнийг “Boogie” хэмээн хочилдог. Тэрбээр 2015-2018 онд NBA-н бүх оддын тоглолтод 4 удаа сонгогдож байсан туршлагатай тамирчин билээ. Мөн 2016 оны Рио Де Жанейрогийн олимпын алтан медаль, 2014 оны дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийг хүртэж байжээ. Демаркус Казинс Монголын дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулснаар…
-
ТАНИЛЦ: 2025 онд болох спортын томоохон тэмцээнүүд

2025 он бол “Милан-Кортина 2026″ өвлийн олимпын XXV наадам,”АНУ-Канад-Мексик 2026” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээний өмнөх жил гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинээр айлчилсан 2025 оны хамгийн том спортын тэмцээн нь зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 13-нд болох ФИФА-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Дэлхийн тив, бүс бүрээс шалгарсан хөлбөмбөгийн 32 шилдэг баг АНУ-ын…
-
Волейбол дээд лиг: “Хасу мегастарс” хагас шигшээд шалгарч, шинэ рекорд тогтоолоо

Өчигдөр “Степпа арена”-д волейболын Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө. Эдгээрээс үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн нь “SG Hawks” “Хасу мегастарс” багуудын тоглолт байлаа. Учир нь тэд хэн нь хагас шигшээд нэгээр гарахаа шийдэх байсан юм. Ингээд ордонд цугларсан үзэгчдийн халуун уур амьсгал дунд талбайн сүрийг үзүүлэхээр хоёр багийн тамирчид гарч ирсэн.…