-
Ц.Баттулга Паралимпын наадмын мөнгөн медалийн эзэн боллоо

“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Өнөөдөр Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ. Монголын баг одоогоор 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжүүлж байна. Гэрэл зургийг Ж. Адилбиш
-
Г.Болор-Эрдэнэ гоц мөргөснөөр, шөвгийн наймд тулалдана

“Парис 2024” Паралимпын наадмын хоёр дахь өдөр эхэлж байна. Эхний өдөр Монгол Улс Паралимпын аваргатай болж, медалийн буухиагаа сайхан эхлүүллээ. Тэгвэл өнөөдөр манай улсаас таеквондогийн К-44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө. Тэр эхний тойрогтоо гоц мөргөснөөр шөвгийн наймд шалгарсан. Түүний шөвгийн наймын…
-
Паралимпын байт харвааны урьдчилсан харваанд манай тамирчид 3 болон 18 дугаар байр эзэллээ

“Парис 2024” Зуны Паралимпын наадмын Байт харвааны тэмцээний урьдчилсан харваа өнөөдөр явагдлаа. Урьдчилсан харваанд 23 эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсын тамирчин, Спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ гуравдугаар байр, Спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байр эзэлжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын тамирчинтай харвахаар болсон байна.
-
Волейболын тамирчин Пилар Мари Виктория Лопез гэртээ нас барсан байдалтай олджээ

28 настай Пуэрто Рико улсын шигшээ багийн довтлон тоглогч Пилар Мари Виктория Лопез гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүнийг өчигдөр өглөө клубын бэлтгэлдээ ирээгүй учраас клубийн удирдлагууд гэрт нь очсон бөгөөд тэд Лопезыг гэртээ нас барсан байдалтай байхад нь олжээ. Одоогоор тамирчны үхлийн шалтгааныг тогтоогоогүй, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Тэрээр Пуэрто…
-
“ААШ Тийболын тэмцээн”-д БЗД-ийн шигшээ баг дэд байрт шалгарлаа

Наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Япон Улсын Токушима мужийн Анан хотод зохион байгуулагдсан “Азийн аварга шалгаруулах Тийболын тэмцээн”-д Баянзүрх дүүргийн шигшээ “Peak” баг дэд байр, Баянгол дүүргийн шигшээ баг гутгаар байрт тус тус шалгарлаа. Харин “Нөхөрсөг тэмцээн”-д Монголын Үндэсний Тийболын холбооны шигшээ баг мөнгөн медалийн эзэн болов. Тийболын спорт нь бэйсболын спортын суурь спорт бөгөөд манай…
-
У.Сүрэнжав Паралимпын Монголын анхны эмэгтэй аварга боллоо

“Парис 2024” Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Паралимпын наадамд түрүүлж аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо. Тэрээр эхний шатанд тулаан хийхгүйгээр гоц мөргөж, шөвгийн наймын шатанд шалгарч, энэ шатанд Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан юм. Ийн хэсгийн аваргын төлөө Мексикийн тамирчин Жессика Гарсиа…
-
П.Мөрөн: Дакарт амжилттай финиш хийх зорилготой уралдана

Д.Сарантуяа “Оролцогчид бүгд барианд ордог бол Дакар Дакар биш болж хувирна” хэмээн “Дакар ралли” уралдааны захирал Давид Кастера хэлсэн байдаг. Авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д удам дамжсан тамирчин, ОУХМ П.Мөрөн хүч сорино. Түүний хувьд саяхан долоодугаар сард болж өнгөрсөн “Торгоны зам” раллигаас мөнгөн медаль хүртэж, барын дүрст цомын эзэн болсон юм. Өндөр уулс,…
-
Оюутны спорт, урлагийн наадам Ховдод болно

Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “Универсад 24 дүгээр наадам”-ыг 9 сарын 18-21-нд Ховд аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус наадмын зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Баруун бүсийн сургууль хамтран ажиллана. Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо,…
-
Өнөөдөр эхлэх “Парис 2024” Паралимпын наадамд манай улсын 12 тамирчин өрсөлдөнө

Хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр шөнө Франц улсын Парис хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсын 12 тамирчин пара спортын зургаан төрөлд өрсөлдөх юм. Паралимпын наадам наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8-ыг дуустал үргэлжилнэ. Таван тивийн 4400 тамирчин пара спортын Маргааш…
-
“Парис 2024” Паралимпын наадамд анх удаа трансжендер тамирчин оролцоно

50 настай Итали улсын иргэн Валентина Петрилло Парисын Паралимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болно. Тэрээр пара хөнгөн атлетикийн T-12 төрөлд 200 болон 400 метрийн төрөлд уралдана. Петриллогийн хувьд өсвөр насандаа буюу 14 настайдаа Старгардтын хам шинжээр (нүдний доройтлын өвчин) оношлогдсон бөгөөд 2019 онд хүйсээ солиулжээ. Тэрээр 2015-2018 оны хооронд Итали улсын аварга шалгаруулах тэмцээний…