-
Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 5 алт, 1 мөнгөн медаль аваад байна

Кыргызстан улсын Бишкек хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ багийн өсвөр, залуу, насанд хүрэгчид, мастер ангиллын 43 тамирчин оролцож байна. OPEN ангилал буюу 76 кг-ын жинд МПНХ, “Стронг” клүбийн тамирчин Б.Шинэчимэг алтан медаль, Өсвөрийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ж.Мөнхцэцэг алтан медаль,…
-
Снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна. ”Holiday Inn” зочид буудал болон тус буудлын зүүн талд байрлах Монголын бильярдын академийн холбооны заал гэсэн хоёр байршилд энэ тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээнд 21 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа…
-
Дэлхийн чансаа олгох цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Дэлхийн боксын цом, Улаанбаатар-2024 бол Азид анх удаа Дэлхийн боксын холбооноос (World Boxing) зохиож байгаа олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээн 9 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “UG Arena”-д болох гэж байна. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсаас нийт 170 тамирчин оролцох юм.…
-
Монголын гимнастикчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо

Итали улсын Песора хотноо Аэробик, гимнастикийн 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 23-30-ны өдрүүдэд болох уг тэмцээнд Монголын гимнастикийн холбооны 17 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Манай багийн тамирчид 5 төрөлд өрсөлдөх юм. …
-
Дэлхийн шатрын олимпиадад манай улс 16, 62-р байр эзэллээ

Дэлхийн шатрын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг шатрын олимпиад Унгар улсын нийслэл Будапешт хотноо 11 хоног үргэлжилж, аваргуудаа тодруулав. 45 дахь удаагийн шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 182 орноос 16 дугаар байр, харин эрэгтэй шигшээ баг 197 орноос 62-р байр эзэллээ. Манай баг, тамирчид нийт 11 өрөг тоглож, ур чадвар оюун ухаанаа…
-
Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. Тэмцээний хагас марафон буюу 21 км-ийн зайг Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Тэрээр “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг…
-
Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр Д.Түвшинжаргалыг сонголоо

Өчигдөр Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулган боллоо. Чуулганаар тус холбооны шинэ удирдлага буюу 10 дахь Ерөнхийлөгчөөр Багануур ХК-ий Ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Дашдаваагийн Түвшинжаргалыг сонголоо. Мөн волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтарсан удирдлага хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна. 1957 онд…
-
Олимпын мөнгөн медальт тамирчин Ким Еэ Жин алуурчны дүрд тоглоно

“Парис 2024” зуны олимпын үеэр цахим орчинд багагүй алдартай болоод байсан, хийн гар бууны олимпын мөнгөн медальт Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи 8-р сард “Plfil” агентлагтай хамтран ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл тэрээр алуурчны дүрээр жүжигчний замналаа эхлүүлэхээр болжээ. Түүнийг “Asia” нэртэй киноны богино хэмжээний цуврал болох “Crush” кинонд алуурчны дүрд тоглохоор болсныг…
-
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарлаа

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ. 10 ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан байдаг. Тэгвэл түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарлаа. Тэрээр Доминиканы боксчин Френси Фортунатотой тулалдана. …
-
Маргааш бүх нийтийн гүйлттэй

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам энэ амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 21, 22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлт зохион байгуулах гэж байна. Гүйлт “Эрүүл амьдралын экспо”, “Дүнжингарав” худалдааны төв-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” худалдааны төв гэсэн маршрутын дагуу болно. Бүх нийтийн гүйлтэд оролцогчдыг Биеийн тамир, спортын улсын хороонд бүртгэж байна.