Category: Спорт

  • The League: Тасалбар 9-дүгээр сарын 9-ээс худалдаанд гарна

    The League: Тасалбар 9-дүгээр сарын 9-ээс худалдаанд гарна

    МСБХ-ны 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-нд хөшгөө нээнэ. Сар хүрэхгүй гаруй хугацаа үлдсэн энэ өдрүүдэд тамирчдын шилжилт хөдөлгөөн ерөнхийдөө цэгцэрч байх шиг байна. Тэгвэл шинэ улирлын тасалбар есдүгээр сарын 09-ээс худалдаанд гарахаар болжээ. Улирлын тасалбараар плей-офф, финал, “Бүх одод”-ын болон онцгой тоглолтуудыг үзэх боломжтой аж. Эргэн сануулахад өнгөрсөн улиралд “Хасын Хүлэгүүд” баг аваргаа…

  • Олимпын аварга Имане Хелиф Дэлхийн боксын холбоог шүүхэд өгчээ

    Олимпын аварга Имане Хелиф Дэлхийн боксын холбоог шүүхэд өгчээ

    “Парис 2024” олимпын наадмын аварга, Алжирын боксчин Имане Хелиф Дэлхийн боксын холбооны шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ. Хелиф давж заалдах хүсэлтээ Спортын арбитрын шүүхэд өгсөн байна. Түүний хувьд маргааш буюу есдүгээр сарын 04-нд Английн Ливерпүүл хотноо эхлэх боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй болсон.     Учир нь Дэлхийн боксын холбоо тамирчдыг генетикийн гэрчилгээгүй бол тэмцээнд оролцохыг…

  • Намрын улирлын барилдааны тов гарлаа

    Намрын улирлын барилдааны тов гарлаа

     МҮБХ-оос есдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа. Намрын улирлын нээлтийн барилдаан есдүгээр сарын 13-нд Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар эхлэх аж.

  • Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

    Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

    Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуусын шигшээ баг 2026 оны AFC U-23 Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо өнөөдөр хийнэ. Тэд 20:30 цагаас талбайн эзэн Тайланд улсын багтай тоглох юм. Үүний дараа Малайз, Ливаны шигшээ багуудтай учраа таарна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Ферриера ажиллаж буй бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэл, сургуулилалтаа…

  • Волейболын ДАШТ-ий шилдэг 8 багийн өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

    Волейболын ДАШТ-ий шилдэг 8 багийн өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

    Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд үлдсэн багуудын гал гарсан өрсөлдөөнтэй тоглолт өнөөдөр эхэлнэ. Ази тивийн төлөөлөл Японы шигшээ, Нидерланд, олимпын аварга Итали, Франц, олимпын аварга Бразил, Польш, олимпын аварга АНУ, Туркийн шигшээ багууд шилдэг наймд үлдсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дэлхийн аваргын цомд аль баг нь нэг алхмаар ойртохоо шийднэ. Эхний тоглолт Япон…

  • Монголын бүх ард түмний спортын наадам хоёр байршилд зэрэг болно

    Монголын бүх ард түмний спортын наадам хоёр байршилд зэрэг болно

    Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Үүнэс Баянхонгор аймагт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрлийн тэмцээн болно. Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд…

  • Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулахыг даалгав

    Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулахыг даалгав

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ССАЖЗЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр 2028 онд АНУ-д болох “Лос-Анжелес-2028” зуны олимп, паралимпын наадамд өндөр түвшинд бэлтгэн оролцуулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин…

  • Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Баянхонгор аймагт эхэлнэ

    Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Баянхонгор аймагт эхэлнэ

    2025 оны шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 3-наас 15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа. Улсын аваргын өрсөлдөөнд 2024 оны Улсын аварга тамирчид болон 2025 оны Улсын аварга…

  • Холимог тулаанчид Азийн залуучуудын аваргаас 2 хүрэл медаль хүртлээ

    Холимог тулаанчид Азийн залуучуудын аваргаас 2 хүрэл медаль хүртлээ

    Холимог тулааны 2025 оны Ази тивийн Залуучуудын (U-18) аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд Ази тивийн нийт 20 орны 200 гаруй тамирчид уламжлалт болон модерн гэсэн холимог тулааны хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Харин манай улсаас 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос модерн…

  • Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит тэмцээн болно

    Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит тэмцээн болно

    МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 нас (2010, 2011, 2012 он)-ны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-нд болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах аж. Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн…