Category: Спорт

  • Микель Мерино 33 жилийн өмнөх аавынхаа түүхийг давтав

    Микель Мерино 33 жилийн өмнөх аавынхаа түүхийг давтав

    “Евро 2024”-ийн хасагдах шатны Испани-Германы шигшээ багуудын тоглолтын үеэр нэгэн түүх давтагдсан үйл явдал боллоо. Тодруулбал Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Микель Мерино тоглолтын 119 дэх минутад Германы эсрэг хаалганд хожлын гоол оруулж, Испанийн баг Германчуудыг нутаг дээр нь буулган авсан. Микель Мерино гоол оруулсныхаа дараа булангийн туг тойрон гоолын баяраа тэмдэглэжээ. Тэгвэл энэ нь…

  • Т.Галхүү улсын мэргэн болж, “Тоёота акуа” машинаар шагнуулав

    Т.Галхүү улсын мэргэн болж, “Тоёота акуа” машинаар шагнуулав

    Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэлж, 365 харваач цэц мэргэнээ сорилоо. Үүнээс дараах харваачид шигшээ наймд шалгарав.  Аймгийн мэргэн, спортын мастер Т.Галхүү 24, Улсын мэргэн…

  • Хурдан морьд шүдлэх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

    Хурдан морьд шүдлэх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Хүйдолоонхудаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөө жил морьд шүдлэх, сэрвээний өндөр хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна.  Сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан гаргадаг учраас энэ жил тэднийг…

  • Монголын нутагт хамгийн хүнд уралдаан болно

    Монголын нутагт хамгийн хүнд уралдаан болно

    “Торгоны зам 2024” олон улсын ралли оролцогчид нийт 5243 километр зам туулах бөгөөд ОХУ-ын Томск, Новосибирск, Кемеров, Алтайн хязгаар, Алтайн БНУ гэсэн таван муж, Монголын Баруун болон Говь, Төвийн аймгуудын нутгаар өнгөрөх юм. Тамирчид 11 гараанд гарч, энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо барианд орно. Уралдаан ОХУ-ын Томск хотын Лениний талбайгаас 7 дугаар сарын 5-нд эхэлсэн…

  • 16 настай Испанийн залуу авьяастан Ламин Ямалын пүүзэн дээр яагаад хоёр далбаа байдаг вэ

    16 настай Испанийн залуу авьяастан Ламин Ямалын пүүзэн дээр яагаад хоёр далбаа байдаг вэ

    Герман улсад болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу тоглогч 16 настай Ламин Ямал Насрауи Эбана нь 2007 онд Испанид төрсөн, мэргэжлийн хөлбөмбөгчин. Тэрээр 2023 онд Барселона клубт нэгдэн орж, энэ Еврогоор насандаа баймгүй гайхалтай тоглолтыг үзүүлж, хоёр гоолын дамжуулалт өгөөд буй. Тэгвэл түүний пүүзэн дээр хоёр далбаа байдаг нь хөлбөмбөг сонирхогчдын сонирхлыг татаж…

  • Мерих Демирал Нидерландын эсрэг тоглолтод оролцохгүй байж магадгүй

    Мерих Демирал Нидерландын эсрэг тоглолтод оролцохгүй байж магадгүй

    Туркийн шигшээ багийн тоглогч Мерих Демирал шөвгийн 16-д Австрийн багтай тоглохдоо 57 секундэд эсрэг багийн хаалганд гоол оруулсан. Ингэснээр Европын аваргын түүхэнд хамгийн хурдан хийсэн гоолын 2-т жагссан. Тэрээр гоолын баяраа хийхдээ үндсэрхэг үзэлтэй Саарал чононуудын мэндчилгээг хэрэглэсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь саарал чононуудын мэндчилгээг Австри улсад хориглодог бөгөөд 4000 еврогийн торгууль ногдуулдаг.…

  • Буудлагын тамирчид Австрид бэлтгэл хангана

    Буудлагын тамирчид Австрид бэлтгэл хангана

    “Парис 2024” олимпод оролцох эрх авсан буудлагын тамирчид бэлтгэлээ базаахаар маргааш Австри явна. Манай улсын буудлагын тамирчдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар олимпын наадамд оролцох эрх авсан юм. Тэдэнтэй хамт шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, бэлтгэл хангагч Г.Нандинзаяа, Б.Эрхэмбаяр, Э.Бадамгарав нар явах ажээ. Тамирчид Австри улсад 16 хоног бэлтгэл хийсний дараа шууд Парисыг зорих юм байна.

  • “Парис 2024” паралимпын наадамд оролцох Монгол Улсын багийн тугийг МУГТ Э.Соднопилжээ өргөн мандуулна

    “Парис 2024” паралимпын наадамд оролцох Монгол Улсын багийн тугийг МУГТ Э.Соднопилжээ өргөн мандуулна

    Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолд улсынхаа Төрийн далбааг мандуулан жагсах нь тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг билээ. Тэгвэл энэхүү нэр хүндтэй үүргийн эзнээр МУГТ Э.Содномпилжээ сонгогджээ. Тэрээр паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд эрхээ авсан, өдгөө 3 дахь олимпдоо оролцох гэж буй.  Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь туг далбаагаа өргөн мандуулж, олон…

  • “Евро 2024”- Шилдэг 8 баг бүрдэж, дараагийн шатанд ойртлоо

    “Евро 2024”- Шилдэг 8 баг бүрдэж, дараагийн шатанд ойртлоо

    Өчигдөр Германы Мнюхен хотын цэнгэлдэхэд “Евро 2024” ийн хасагдах шатны 2 тоглолт болж өнгөрлөө. Эхний тоглолт 00:00 цагт Румын-Нидерландын шигшээ багуудын хооронд болж 0:3 ээр Нидерландын шигшээ баг хожлоо. Харин 03:00 цагт Авсри-Туркийн багууд учраа таарч тоглолт тун сонирхолтой үргэлжилж, үзэгчдийн таамгийг эвдлээ. Учир нь энэ тоглолтод Австрийн баг хожно гэсэн таамаг байсан ч Туркийн…

  • ЕАШТ-ий хоёр дахь хурдан гоол 57 секундэд бүртгэгдлээ

    ЕАШТ-ий хоёр дахь хурдан гоол 57 секундэд бүртгэгдлээ

    Өчигдөр шөнө “Евро 2024” ийн хасагдах шатны сүүлийн тоглолт Австри-Туркийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт эхлээд минут хүрэхгүй хугацаанд буюу ердөө 57 секундэд Туркийн төвийн хамгаалагч Мехир Демирал эсрэг багийн хаалганд гоол орууллаа. Ингэснээр тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн хурдан оруулсан 2 дахь гоолын эзэн болоод байна.  Хамгийн хурдан гоолыг Албани улсын шигшээ багийн тамирчин…