-
Олимпын медаль хүртсэн 51 настай Юсуф Дикеч Туркийн мэргэн бууч байжээ

51 настай Юсуф Дикечийн олимпын наадамд ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буудаж буй үеийн зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад буй. Түүний энгийн нүдний шил, чихний хөвөнтэй, өдөр тутмын жинсэн өмд, подволктой, гараа халаасандаа хийсэн имиж нь мэргэн буучид төдийгүй дэлхий нийтийг гайхшруулсан. Тэгвэл Юсүф Дикеч нь 2001 оноос гар буугаар хичээллэсэн Туркийн мэргэн бууч аж.…
-
Б.Отгонболд өнөөдөр Мексикийн тамирчинтай халз харвана

“Парис 2024” зуны олимпын наадмын байт харвааны чансаа тогтоох харваа 07 дугаар сарын 25-нд болсон. Монголын баг, тамирчдын салхийг хагалсан Б.Отгонболд урьдчилсан харваанд 72 сум тавьснаас 643 оноо авч 54 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр 15:30 аас чансаа тогтоох харваанд 11-т бичигдсэн Мексикийн тамирчин Матиам Грандетай олимпын зурхайд халз харвана. Матиам Гранде нь дэлхийн…
-
МУГТ Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортод шинэ түүх бүтээлээ

МУГТ Д.Мөнхбаяр өдгөө Герман улсын иргэншилтэй. Тэрээр энэ удаагийн олимпын наадамд Энэтхэгийн буудлагын тамирчдыг дасгалжуулан оролцож, тус улсын спортын түүхэнд үлдэх бахархам амжилтыг бүтээгээд байна. Тодруулбал түүний дасгалжуулсан Энэтхэгийн тамирчин Ману Бэкер хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн нь Энэтхэг улс буудлага спортын төрлөөр олимпын наадмаас анхны медалиа авсан түүхэн үйл явдал болов. Үүний дараа…
-
Леон Маршан усанд сэлэлтээр 3 алтан медаль хүртэж, олимпын наадамд гялалзлаа

Францын усанд сэлэлтийн тамирчин 22 настай Леон Маршан усанд сэлэлтээр олимпын наадмаас 3 алтан медаль хүртэж, Олимпын аварга боллоо. Тэрээр эхлээд 400 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Үүний дараа 200 метрийн мэлхий, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр олимпын наадмаас усанд сэлэлтээр нэг өдрийн дотор 2 алтан медаль хүртсэн Францын анхны тамирчин…
-
51 настай Юсуф Дикеч ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буудаж, олимпын медаль хүртлээ

Парисын олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Туркийн Севвал Илайда Тархан, Юсуф Дикеч нар мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл 51 настай Юсуф Дикечийн буудаж буй үеийн зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Дикеч ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буюу тусгай линз, нүдний шилгүй, чихний хамгаалалтгүй, харин энгийн нүдний шил, чихний хөвөнтэй гараа…
-
Кэти Ледеки олимпын 8 дахь алтан медалиа хүртэв

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Кэти Ледеки олимпын түүхэнд нэрээ үлдээсээр байна. Тэрээр эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтэд олимпын рекордыг шинэчлэн, тасархай түрүүллээ. Ингэснээр олимпын наадмын 8 дахь алтан медалиа хүртлээ. Мөн эмэгтэй сэлэгчдээс 8 олимпын алттай хоёр тамирчны (нөгөө нь АНУ-ын Женни Томпсон) нэг болж байна. Кэти замаа 15:30.02 секундэд туулж олимпын дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд…
-
О.Есүгэн финалд өрсөлдөнө

ОУХМ О.Есүгэн зуны олимпын наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд 589 оноо авч, дөрөвдүгээрт байр эзлэн финалын шатанд цэц, мэргэнээ сорихоор боллоо. Тэрээр урт бууны 50 метрийн дасгал буюу (зогсоо, суугаа, хэвтээ байдал-д) зогсоо байдлаас 99+98= 197, суугаа байдлаас 97+96= 193, хэвтээ байдлаас 99+100=199 оноо, нийлбэр дүнгээр 589 оноо авсан юм. Энэ…
-
Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлэгтэй сурна

ОУХМ Батбаярын Энххүслэн “Парис 2024” олимпын усанд сэлэлтийн эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдсан. Тэрээр 1:59.94 хугацаанд зайгаа туулж, бариандаа орсноор гараандаа 6-р байр, нийт тамирчдаас 18-р байрыг эзэлсэн билээ. Тэгвэл түүнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна. Б.Энххүслэн нь Тайланд дахь Дэлхийн усан спортын Таняпура сургалтын төвд…
-
16 настай тамирчин буудлагын спортын хамгийн залуу олимпын аварга боллоо

“Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд БНСУ-ын тамирчин 16 настай Бан Хёжин алтан медаль хүртлээ. Түүнчлэн тэрээр олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчин 17 настай Хуан Ютинтэй учраа таарч, хоёр тамирчин 251.8 оноогоор тэнцсэн байна. Ингээд сүүлийн сумаа тавихад Бан 10,4 оноо, Хуан 10,3 оноо авчээ.…
-
Олимпын ялагчдад өгч буй нууцлаг хайрцаг дотор юу байгаа вэ?

Парисын Олимпын наадамд медаль хүртсэн тамирчдад медалиас гадна цаасан хайрцагтай нууцлаг бэлэг, дурсгалын зүйлийг гардуулан өгч буй. Тэгвэл энэхүү нууцлаг хайрцагт юу байна вэ? Урд, урьдын олимпын наадмуудаар медаль авч буй тамирчдад зөөлөн тоглоом эсвэл цэцгийн баглаа гардуулдаг байсан бол Франц улс уг нийтлэг жишгийг эвдэж, өвөрмөц бэлгийг тамирчдад гардуулж байна. Тэгвэл уг хайрцаг дотор Парисын олимпын…