-
Бразилийн баг спортын гимнастикийн төрөлд олимпын наадмаас анхны медалиа хүртлээ

Олимпын наадмын гимнастикийн эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээн 2 хоногийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Дэлхийн шилдэг 8 баг өрсөлдсөн спортын гимнастикийн шигшээ тэмцээнд латин Америк тивийн төлөөлөл Бразилийн охид түүхэндээ анх удаа олимпын наадмаас медаль хүртэж, хүрэл медалийн эзэд боллоо. Тэд мөнгөн медаль хүртсэн Италийн охидоос ердөө 0,900 онооны зөрүүгээр 3 дугаар байрт шалгарсан байна. Харин АНУ-ын…
-
ОУХМ Н.Баяраа хийн урт бууны төрөлд 30-р байрт орлоо

“Парис 2024” олимпын наадмын буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд манай тамирчин ОУХМ Н.Баяраа 584 оноогоор 30-р байрт орлоо. Тэрээр 7 дугаар сарын 27-нд ОУХМ О.Есүгэний хамт буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалын төрөлд цэц мэргэнээ сорьсон. Тус төрөлд нийт 28 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 625.4 оноогоор…
-
Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлэгтэй сурна

ОУХМ Батбаярын Энххүслэн “Парис 2024” олимпын усанд сэлэлтийн эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдсан. Тэрээр 1:59.94 хугацаанд зайгаа туулж, бариандаа орсноор гараандаа 6-р байр, нийт тамирчдаас 18-р байрыг эзэлсэн билээ. Тэгвэл түүнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна. Б.Энххүслэн нь Тайланд дахь Дэлхийн усан спортын Таняпура сургалтын төвд…
-
16 настай тамирчин буудлагын спортын хамгийн залуу олимпын аварга боллоо

“Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд БНСУ-ын тамирчин 16 настай Бан Хёжин алтан медаль хүртлээ. Түүнчлэн тэрээр олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчин 17 настай Хуан Ютинтэй учраа таарч, хоёр тамирчин 251.8 оноогоор тэнцсэн байна. Ингээд сүүлийн сумаа тавихад Бан 10,4 оноо, Хуан 10,3 оноо авчээ.…
-
М.Энхжаргал өнөөдөр 2 дахь тулаанаа хийнэ

“ПАРИС-2024” зуны Олимпын Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай орой 23:20 цагаас тулалдана. Ленута Лекрамиоара нь 30 настай, 2022 оны Боксын ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны ЕАШТ-ий мөнгөн медальт тамирчин юм. Эргэн сануулахад М.Эхжаргал олимпын рингэд эхний тулаанаа ДАШТ-ний мөнгөн медальт, Итали улсын тамирчин Ширине Чараабиг ялж, шилдэг 16-д…
-
БНСУ-ын байт харвааны эмэгтэй баг олимпын наадмын 10 дахь түрүүгээ авлаа

Парисын олимпын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн харваанд нийт 12 орны 36 тамирчин өрсөлдөж, уламжлал ёсоор БНСУ-ын баг тамирчид итгэл төгс түрүүлэн олимпын аварга боллоо. Ингэснээр 1988 оны Сөүлийн олимпоос хойш байт харвааны багийн төрөл олимпод нэмэгдсэн цагаас өнөөдрийг хүртэл 10 олимп дараалан алтан медаль хүртэж, дээд амжилтын эзэд болоод байна. Тэд шигшээ харваанд БНХАУ-ын багийг…
-
Япон гаралтай Канадын тамирчин Дэгүчи олимпын аварга боллоо

“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Канадын жүдоч Криста Дэгүчи түрүүллээ. Тэрээр алтан медалын төлөөх барилдаанд манай тамирчин Л.Энхрийлэнг шөвгийн 4-д ялсан, дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй отгон дэлхийн аварга Өмнөд Солонгосын Ху Мимитэй хүч үзэж, алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрээр Канадын жүдо бөхийн анхны олимпын аварга болов. 28 настай Дэгүчи нь Японд…
-
Б.Энхтамир өнөөдөр олимпын усан замд шилдгүүдтэй уралдана

“Парис 2024″ олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүү хоёр оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ОУХМ Б.Энхтамир усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд дэлхийн шилдгүүдтэй уралдана. Түүний тэмцээн Монголын цагаар 17:17 цагаас эхлэх юм. Б.Энхтамирын хувьд өнгөрсөн сард “Hong kong, China long course swimming Invitational Trial ii” тэмцээнээс 50 метр болон 200 метрийн…
-
“Эмэгтэйчүүд нүүрээ буддаг” хэмээн хэлсэн олимпын тайлбарлагчийг ажлаас нь халжээ

Олимпын наадмын шууд дамжуулалтын үеэр хүйсийн талаар зохисгүй үг хэлсэн Олимпын тайлбарлагч Боб Баллардыг ажлаас нь халжээ. Тодруулбал өнгөрсөн Бямба гарагт эмэгтэйчүүдийн 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд Австралын баг алтан медаль хүртсэн. Тэд медалиа авсныхаа дараа баяраа тэмдэглэж, хэсэг хугацааны дараа усан спортын төвөөс гарсан байна. Энэ талаар Боб Баллард “Эмэгтэйчүүдийн тэмцээн дууслаа. Та…
-
Г.Хишигбат, М.Буяндэлгэр нар уучлалт гуйлаа

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн юм. Аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр нар олон улсын лабораторийн хариуг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэн, ард түмнээс уучлалт гуйлаа. Тэдний өмнө цэргийн арслан Г.Жамбалдорж уг шинжилгээний хариуг сөргөхгүй гэдгээ мэдэгдэн, олон нийтээс уучлалт гуйсан билээ.…