-
Лука Модрич Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохоор боллоо

Лука Модрич (УЕФА) Үндэстнүүдийн лигийн нээлтийн тоглолтод оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Реал Мадридын ахлагч Модрич 2006 онд анх 20 настайдаа шигшээ багийнхаа анхны тоглолтыг хийж байснаас хойш нийт 178 тоглолтод оролцоод байна. Хорватын шигшээ баг энэ зун “Евро 2024”-ийн хэсгээс шалгарсны дараа Модрич шигшээ багийнхаа төлөө тоглох нь эргэлзээтэй байсан. Гэвч багийн анд…
-
Үндэсний сурын харвааны улсын аваргууд тодорлоо

Монголын үндэсний харваачдын холбоо, Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн Харваачдын холбоо хамтран, Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан, Өмнөговь аймагт үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээний шилдгүүд тодорлоо. Эрэгтэй харваачид Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Жамсранжавын Энх-Амгалан /38 оноо/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын…
-
Их мастер Б.Хатанбаатар Азийн аваргаар тодорлоо

Монгол Улсад анх удаагаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 9-19-ний хооронд боллоо. Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулав. Ахмад шатарчдаас их мастер цолтон төрөх боломжтой энэ тэмцээнд Филиппин улсын шатарчин, 2023 оны ахмадын Ази тивийн аварга IM Жөүз Эфрэн Багамасбад тэргүүтэй Монгол, ОХУ,…
-
Ц.Раднаа гуай мастеруудын дэлхийн аваргаас хос алтан медаль хүртлээ

Өдгөө 90 насыг зооглосон Ц.Раднаа Швед улсын Готенбург хотод болж буй 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хоёр алтан медаль хүртлээ. Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт…
-
FM Б.Баярмандах блицийн аваргаар тодорлоо

Ази тивийн ахмад шатарчдын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөл өчигдөр боллоо. Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 дугаар сарын 9-19-нд эх орондоо зохион байгуулж байна. Ахмад шатарчдаас их мастер цолтон төрөх боломж олгож буйгаараа энэ тэмцээн анхаарал татаж байгаа юм. 50+ насны ангилалд: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн тамирчин,…
-
Дуучин Эд Ширан Премьер лигийн өмнө “Ипсвич Таун” клубын хувьцааг худалдаж авлаа

“Ипсвич Таун” клубын насан туршийн шүтэн бишрэгч Эд Ширан “Премьер лиг” эхлэхийн өмнө тус клубын хувьцаанаас бага хувийг худалдаж авлаа. Ипсвич клуб пүрэв гарагт Британийн хөгжимчин Эд Шираныг 1.4% хувьцаа эзэмшсэн ч клубын захирлуудын зөвлөлийн гишүүн биш, идэвхгүй хөрөнгө оруулагч байх болно гэж мэдэгджээ. Ширан тус клубын хамгийн алдартай дэмжигч бөгөөд 2021 оноос хойш Ипсвичийн…
-
Мбаппе мөрөөдлийн багтайгаа анхны цомоо хүртлээ

Килиан Мбаппе “Реал Мадрид”-ын хамтаар Европын супер цомын тэмцээнд түрүүллээ. Европын аварга шалгаруулах тэмцээнээр хамраа хугалснаас болж өөрийн тоглолтоо гаргаж чадаагүй Мбаппе ийн Реал Мадридад нэгдсэн анхныхаа тоглолтод оролцож, анхны гоолоо оруулж, анхны цомоо хүртэв. Тэд финалд “Аталанта”-г 2:0 ээр хожсон. Мбаппе аваргын цом хүртсэнийхээ дараа испани хэлээр “ Энэ үнэхээр сайхан шөнө байлаа. Би…
-
Имане Хелиф зохиолч Ж.К.Роулинг тэрбумтан Илон Маск нарыг шүүхэд өгчээ

Саяхан болж өнгөрсөн Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг жинд алтан медаль хүртсэн Алжирын боксчин Имане Хелиф зохиолч Ж.К.Роулинг болон тэрбумтан Илон Маск нарыг цахим орчны дээрэлхэл үйлдсэн хэмээн шүүхэд өгчээ. Түүний өмгөөлөгч Набил Боуди Илон Маск, Ж.К.Роулинг нарыг нийгмийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнхээ төлөө шүүхэд дуудагдана хэмээн мэдэгджээ. Италийн боксчин Анжела Карини Имане Хелифтэй…
-
Парисын паралимпын наадамд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдөнө

Франц улсын Парис хотноо 17 дугаар паралимпын наадам 8 дугаар сарын 28-нд хөшгөө нээнэ. Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсаас 12 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Тодруулбал пара пауэрлифтинг, хөнгөн атлетик, байт харваа, таеквондо, жүдо бөх, усанд сэлэлтийн төрлүүдээр өрсөлдөнө. Пара хөнгөн атлетик: П.Энхманлай (T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд) Хөнгөн атлетик (бөөрөнцөг түлхэлт): Ц.Баттулга…
-
Волейболын эмэгтэй шигшээ баг хэсгийн 3 тоглолтдоо хожигдов

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг “Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож буй. Манай шигшээ баг ХонгКонг, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын багуудтай “В” хэсэгт орсон. Тэд хэсгийн эхний тоглолтоо Хонк Конгийн багтай хийж 3:1 харьцаагаар хожигдсон. Харин өчигдөр хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо Хойд Солонгосын багтай хийж мөн 3:1 харьцаагаар ялагдав. Харин өнөөдөр хэсгийн…