-
Д.Гомбосүрэнгийн хул шүдлэн түрүү магнайд ирлээ

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 254 үрээ уралдуулахаар бүртгүүлжээ. Үүнээс: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Давгасүрэнгийн Гомбосүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын Төмөрхуягийн Баярхүүгийн хээр шүдлэнг барьжээ. Тэдгээрийн араас 4 морь барианы зурхайд зуузай холбон орж ирсэн тул аль…
-
“Wazza” буюу Б.Очирваань “Евро 2024”-ийн финалын тоглолтыг үзнэ

Өөрийн шүтээнтэйгээ уулзаж, дэлхий даяар шуугиан тарьсан Монгол “Wazza” буюу Б.Очирваань “Евро 2024”-ийн финалын тоглолтыг үзэхээр маргааш өглөө Германы нийслэл Берлин хотыг зорих гэнэ. Тэрээр Английн “Манчестер Юнайтед” клубыг дэмждэг. Тиймээс өнөөдөр шөнө 03:00 цагаас Англи-Нидерландын багуудын хагас шигшээ тоглолтод Английн шигшээ багийг хожуулж, Берлин хотын цэнгэлдэхэд мөрөөдлийн финалын тоглолтоо үзэх тухайгаа хэллээ. Английн шигшээ…
-
Ламине Ямал ЕАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч боллоо

Өнгөрсөн шөнө “Евро 2024”-ийн хагас шигшээ тоглолт Испани-Францын шигшээ багуудын хооронд болж 2:1 харьцаагаар Испанийн шигшээ баг хожил байгуулж, буурал тивийн аваргын төлөө Берлинийг зорихоор болов. Уг тоглолтын 21 дэх минутад Испанийн шигшээ багийн залуу од 16-хан настай Ламине Ямал Францын эсрэг 25 метрийн зайд, 102 км/цаг хурдтай гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулснаар 2004 онд 18…
-
Анх удаа том хүн морь унаж уралдан, наадамд түрүүллээ

Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азаргууд барианд орж ирлээ. Тус аймгийн баяр наадамд 40 азарга уралдсанаас : 1. Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр 2. Чулуунхороот сумын алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн 3. Баян-Уул сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Эрдэнэбулганы бор 4. Матад сумын уяач Э.Доржоогийн хул 5. Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор хурдаллаа.…
-
Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд давхилаа

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд давхив. Энэ хээр үрээг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэл уяж хурдлуулжээ. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Х.Энхжингийн хээр үрээ аман хүзүүдлээ. Энэ морь даагандаа төрийн наадамд түрүүлж байв. Айргийн гуравт Хэнтий аймгийн Норовлин сумын уяач…
-
Э.Оюунболд арсланг энэ наадмаар барилдуулахгүй

Улсын арслан Э.Оюунболдын нэхэмжлэлийн дагуу Монголын үндэсний бөхийн холбооны дэргэдэх Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр хуралдаж, Э.Оюунболдод оноосон 8 жил барилдах эрхийг нь хассан шийтгэлийг 2.4 жил болгож өөрчилжээ. Э.Оюунболдод шийтгэл оноохдоо Монголын допингийн эсрэг дүрмийн 2.4, 8.7, 8.10 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хугацааг өөрчилсөн байна. Монгол дахь олон улсын ба үндэсний спортын…
-
Д.Ариунтөгсийн хээр азарга Хөвсгөлийн наадамд түрүүлэв

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Мөрөн сумын уяач Д.Ариунтөгсийн хээр түрүүлж, Их-Уул сумын Ц.Отгондаваагийн борлог аманхүзүүдэж, Мөрөн сумын уяач Д.Баасанжаргалын хээр, Галтын Д.Пүрэвдоржийн хээр, Мөрөн сумын уяач Г.Батсайханы хүрэн халзан айрагдлаа.
-
Дарханы наадамд улсын цолтой 6 бөх зодоглож байна

Дархан-Уул аймгийн баяр наадамд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй 128 бөх зодоглож байна. Улсын цолтой 6 бөх өнөө жил тус аймгийн наадмыг зорин иржээ.
-
Б.Мөнхтөрийн хүрэн Хөвсгөлийн соёолонгуудыг магнайллаа

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын соёолон морьдын уралдаанд Баянзүрх сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Мөнхтөрийн хүрэн түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат, сумын алдарт уяач С.Батсайханы сартай хүрэн хоёрт, Алаг-Эрдэнэ сумын харьяат, сумын алдарт уяач Б.Сүхбаатарын бор соёолон гуравт , Төмөрбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Ариунболдын согоо бор дөрөвт, Түнэл сумын алдарт уяач Н.Гансүхийн буурал…
-
Булганы наадамд Хөвсгөлийн Баянзүрх сумын заан түрүүлэв

Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдорж, Булган аймгийн Орхон сумын харьяат Ц.Чагнаадорж нар шалгарсан юм.