-
Волейболын ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

2025 оны Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх багууд тодров. “A” хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны баг Тайландын эмэгтэйчүүд хоёроор шалгарч Японы шигшээ багтай учраа таарахаар болсон. “В” хэсгийг олимпын аварга Италийн шигшээ тэргүүлж, Белгийн шигшээ баг хоёроор, “С” хэсгийг олимпын хошой…
-
Б.Хулан жүдогийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртэж монголын багийн медалийн салхийг хагаллаа. Тэрээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ. Түүний хувьд “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар,…
-
Э.Даваахүү Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож буй. Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль…
-
ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлд улсын арслан Э.Батмагнай тусалж байна

Хорватын Загреб хотод ирэх сарын 13-21-нд чөлөөт болон сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж буй билээ. Тэгвэл тамирчдын бэлтгэлд улсын арслан Э.Батмагнай болон ОХУ-ын бөхчүүд тусалж байна. ДАШТ-д барилдах монголын баг бүрэлдэхүүн Эрэгтэй: 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ) 61кг Т.Түвшинтулга…
-
Жүдогийн өсвөрийн ДАШТ-д Монголын 20 бөх зодоглоно

Болгарын София хотноо жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д нийт 71 орны 551 бөх оролцож буй бол манай улсаас 20 жүдоч Дэлхийн татамид өрсөлдөнө. Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-д Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д Б.Хулан, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 48 кг-д А.Хонгорзул, А.Мишээл, 50…
-
Волейболын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонконгтой тоглоно

Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонконгод эхэллээ. Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг өчигдөр Тайваний багтай тоглож, 16:25, 22:25, 22:25 буюу 3:0 харьцаагаар хожигдов. Тэгвэл өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагч Хонконгийн багтай тоглоно. Хоёр багийн тоглолт орон нутгийн цагаар 17:30 цагт эхлэх юм. Шигшээ багийг ОУХМ Б.Хэрлэн, Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар дасгалжуулж байна.
-
Монголын дуатлончид Дэлхийн чансаанд багтлаа

Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Тус чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан бөгөөд хамгийн өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлсэн байна. Тухайлбал спортын мастер А.Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Ц.Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна. Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Н.Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Э.Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Э.Ижилмөрөн…
-
Морьт харвааны ДАШТ-ээс монголчууд алтан медаль авлаа

“Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцож, спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа”…
-
Боксын ДАШТ тамирчдын чансааг оноогоор тогтооно

Их Британи Улсын Ливерпүүл хотноо 9-дүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 10 ширэн бээлийтэн өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд буй. Тэгвэл удахгүй болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжиж байгаа аж. Тодруулбал энэ оноогоор олимпын…
-
200 сая төгрөгийн шагналтай тэмцээн зохион байгуулна

Боловсролын яам, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээн зохион байгуулахаар болжээ. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн болон хувийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Энэ хүрээнд Боловсролын яам, МХБХ-ны хамтарсан…