-
“Vitality”-г “The MongolZ” дахин хожиж чадах уу?

Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээний хагас шигшээд Монголын “The MongolZ” баг шалгаран үлдлээ. Тэд өнгөрсөн шөнө Францын “3DMAX“ багийг 2:1 харьцаагаар буулган авсан юм. Ингэснээр хагас шигшээ шатанд Дэлхийн чансааг тэргүүлж буй “Vitality” багтай учраа таарахаар боллоо. Манай баг саяхан “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт “Vitality”-г хожиж,…
-
Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг “N Sports”, NTV суваг шууд дамжуулна

Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад 8-р сарын 22-ноос 9-р сарын 7-ны хооронд болно. Банкок, Чианг Май, Пхукет, Накхон Ратчасима хотод зохион байгуулах уг тэмцээнийг өнөөдрөөс эхлэн, “N Sports”, NTV сувгаар хүлээн авч үзээрэй. Эдгээр суваг волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм.
-
Б.Марал-Эрдэнэ “Tour of Mongolia” уралдаанд 4 дэх удаагаа түрүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор баруун бүсэд зохион байгуулсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км зам туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ. “Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх…
-
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 насны Дэлхий аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд монголын бөх Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан. Ингээд хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө өрсөлдөв. Медалийн төлөөх барилдаанд Украины…
-
“FIBA U16”-д манай баг хэсэгтээ Солонгос, Хятад, Малайзын багтай тоглоно

Монголын сагсанбөмбөгийн холбоо “FIBA U16” Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. 8 дугаар сарын 31-нд эхэлж, 9 дүгээр сарын 7 хүртэл болох тус тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах юм. Азийн шилдэг 16 багийн ширүүн өрсөлдөөнийг “M Bank Arena”, Буянт-Ухаа спорт цогцолборт үзэх боломжтой. Олон хүүхдэд энэ тэмцээнийг үзүүлэх зорилготой тул тасалбар…
-
Хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын 4 тамирчин хурд сорино

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д нийт 200 гаруй орны баг тамирчид 49 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин манай улсаас Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 12 дахь удаагаа Дэлхийн аваргад уралдах гэж байна. Тэрээр Дэлхийн чансааны 66 дугаарт эрэмбэлэгдэж…
-
Б.Ган-Эрдэнэ: Сагсанбөмбөгийн холбооноос Волейболын холбоо суралцах хэрэгтэй

Сагсанбөмбөгийн спортоос ч илүү үзэгч хөгжөөн дэмжигчтэй байсан волейболын спорт хэзээ мөдгүй сэхээнд ороход бэлэн болчхоод байна. Сагсанбөмбөгийн 2020-2026 оны Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-нд хөшгөө нээхээр товоо гаргасан. Багууд нь тамирчдын шилжилт хөдөлгөөнөө зарлаж, ёстой л гал гарсан үзүүштэй лиг болно хэмээн үзэгчид өндөр хүлээлттэй байна. Гэтэл нөгөө талд волейболын Үндэсний…
-
Кадра “Сэлэнгэ Бодонс”-оос лигт хүч үзнэ

МСБХ-ны Үндэсний дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх багууд солилцоо, наймааны мэдээллээ олон нийтэд зарлаж байна. “Сэлэнгэ Бодонс” баг 2025-2026 оны улиралд 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Энхбаатар буюу Кадра-г бүрэлдэхүүндээ нэгтгэснээ зарлаж, том шуугиан тариад байна. Ингэснээр Кадра энэ улирал Бодонгуудыг хүчийг зузаатгаж, лигт өрсөлдөх нь. Тус баг өнгөрсөн долоо хоногт А.Анандыг 500 сая төгрөгөөр…
-
“The MongolZ”-ын залуус ээлжит тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

Саудын Араб улсын Рияад хотноо “Esports World Cup 2025” наадмын Counter-Strike төрлийн тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. $1,250,000-ийн шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 16 баг оролцож байгаагаас 15 нь чансааны оноогоор уригдан өрсөлдөж буй. “The MongolZ”-ын залуус шөвгийн 16-ын тоглолтод “GamerLegion” багтай тоглохоор учраа таараад байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 19:00 цагаас эхэлнэ. Тэмцээн…
