-
Монголын өсвөрийн тамирчид тийболын Азийн аварга боллоо

Япон улсын Токушима мужийн Анан хотноо тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Тодруулбал: Алтан медалийг нийсэлийн Баянгол дүүргийн SK клубийн тамирчид, мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн “Demons” клуб, хүрэл медалийг нийслэлийн “Peak” клубийн баг тамирчид хүртжээ. Тийбол (Teqball) спорт нь хөлбөмбөг, ширээний…
-
МҮБХ салбар хороогоо Япон улсад байгууллаа

Монголын үндэсний бөхийн холбоо 4 дэх салбараа Япон улсад байгууллаа. Салбар хороо нь гадны улсуудад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотойгоор Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, Монгол хэл, зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллаж буй юм. МҮБХ-ны Япон улс дахь салбар холбооны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, УЗ-ийн…
-
“Этүгэн Ирвэсүүд” эхний хожлоо авлаа

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй “AUBL” буюу “Азийн их сургуулийн сагсан бөмбөгийн лиг”-т Монгол улсын “Этүгэн Ирвэсүүд” баг оролцож буй. Манай баг хэсгийн шатны эхний тоглолтдоо Япон улсын “Ниппон” их сургуулийн багийг 84:80 харьцаагаар хожлоо. Тэд маргааш 11:30 цагаас Тайваний Ченчи их сургуулийн багийн эсрэг тоглоно. Монгол улсаа төлөөлөн Азийн их сургуулиудын оюутны лигт өрсөлдөж…
-
Чэндүгийн Дэлхийн наадам хөшгөө хаалаа

БНХАУ-ын Чэндү хотноо болсон Дэлхийн спортын наадам наймдугаар сарын 7-17 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 12 дахь удаагийн наадамд 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Нийлбэр дүнгээр Хятадын баг тамирчид 36 алт, 17 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол Герман улс 17 алт, 14 мөнгө, 14 хүрэл, Украин 16 алт, 14 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж…
-
Хамгийн хурдан “жараахай” тодорлоо

“Эрдэнэт үйлдвэр”-ийн спорт цогцолборын “Хангарди” клүбийн нэрэмжит усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 14-16-ны хооронд Орхон аймагт боллоо. Тэмцээнд нийт 20 клүбийн 220 гаруй тамирчин өрсөлдөв. Тус тэмцээнд багийн нийлбэр дүнгээр
-
Ижил цол, адилгүй урамшуулал

Монгол шатарчдын санхүүгийн байдал бусад улсын чигчий хуруунд ч хүрэхгүй байна Шатар үүссэн нутагт шатарчид шантарч буй тухай бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн билээ. https://time.mn/n/110635 (өмнөх нийтлэлийг энэ холбоосоор орж уншаарай) Тэгвэл шатар үүссэн эх орны, Дэлхийн шатарчидтай эн тэнцүүхэн өрсөлддөг Монголын шатарчдын цалин хөлс, орлого бусад орны тамирчдын чигчий хуруунд ч хүрэхгүй байна. Мэдээж тамирчдын…
-
Э.Саруул-Эрдэнэ: Тоглогчдын солилцоо наймааны зах зээлд агент асар их дутагдаж байгаа нь харагдлаа

“Хасын хүлгүүд” багаасаа буурь сэлгэж байгаагаа мэдэгдэж, чөлөөт агент болсон Үндэсний дээд лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэд олон баг санал тавьсан. Ингээд “Бишрэлт металл” баг түүнийг эгнээндээ нэгтгэсэн тухайгаа 8-р сарын 15-нд зарласан. Гэвч удалгүй “SG Apes” баг Э.Саруул-Эрдэнэтэй гурван жилийн гэрээ байгуулсан гэж мэдэгдэв. Үүнд сагсанбөмбөг сонирхогчид гайхширч, эргэлзэж байна. Аль баг нь түүнийг авсан…
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дугуйгаар 3 өдөр 320 км зам тууллаа

Баруун бүсэд болж буй “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдааны Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дахь хэсэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, 3 өдөр 320 км зам тууллаа. Тэрээр дугуйн спортын 12 клүбийн 50 орчим тамирчинтай хамт эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалж явна. УИХ-ын даргын ивээл дор болж буй…
-
Төмөрзамчид 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сум дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон Гавьяат тамирчин Б.Ариунцэцэгийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа. “Улаанбаатар-Амазонс” багийн тамирчин Б.Ариунцэцэг Зүүнхараад төрж, өссөн юм байна. Түүний аав нь уг депод ажилладаг ажээ. Тэд нутгийнхаа уугуул тамирчны амжилтыг хүндэтгэж, ийн сагсанбөмбөгийн талбай нээлээ. Энэ нь төмөрзамчдад чөлөөт…
-
А.Ананд 500 сая төгрөгөөр “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” баг Ариунболдын Анандыг багтаа нэгтгэснээ зарлалаа. Тэд “Хасын хүлгүүд” багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд гэрээ байгуулжээ. Тодруулбал А.Ананд 1 жилд 500 сая төгрөгөөр “Бодонс”-т нэгдэв. Тэрээр цалингаас гадна багийнх нь мерчийг борлуулж олсон орлогоос 20% хувийг урамшуулал болгон авахаар тохиролцжээ. А.Ананд өнөөдрөөс багийнхаа бэлтгэлд гарах аж.