Category: Спорт

  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно

    Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно

    Япон улсын Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн XXV наадам (Дифлимп) болно. Энэ наадамд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тус баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр МҮОХ-ноос “Токио 2025” дифлимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн…

  • “The MongolZ”-ын гайхалтай эргэн ирэлт тэднийг хагас шигшээд хөтлөв

    “The MongolZ”-ын гайхалтай эргэн ирэлт тэднийг хагас шигшээд хөтлөв

    Өчигдөр шөнө Монголын “The MongolZ” баг Турк улсын “Aurora Gaming” багийг 2:0 харьцаагаар хожиж, “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэхдээ тэд 11:0 гэсэн үзүүлэлтээс гайхалтай эргэн ирэлт хийж өрсөлдөгчөө хожив. “Aurora” баг манай багийг амлан авч өрсөлдөгчөөрөө сонгоод байсан юм. Үлдсэн хоёр тоглолтын үр дүнгийн дараа хагас шигшээ тоглолтын хуваарь тодорхой болно.…

  • Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ Монголд анх удаа болно

    Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ Монголд анх удаа болно

    Монгол Улсад анх удаа морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх Тайж хайрхны бэлд 8 дугаар сарын 21, 22, 23-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалын гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачийг нэг дор нэгтгэх…

  • Э.Саруул-Эрдэнэ аль багаас тоглох вэ?

    Э.Саруул-Эрдэнэ аль багаас тоглох вэ?

    “Хасын хүлгүүд” багаасаа буурь сэлгэж байгаагаа мэдэгдэж, чөлөөт агент болсон Үндэсний дээд лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэд олон баг санал тавьсан. Ингээд “Бишрэлт металл” баг түүнийг эгнээндээ нэгтгэсэн тухайгаа өчигдөр зарласан. Гэвч удалгүй мөн “SG Apes” баг Э.Саруул-Эрдэнэтэй гурван жилийн гэрээ байгуулсан гэж мэдэгдэв. Энэ үйл явдал сагсанбөмбөг сонирхогчдын гайхшрал, эргэлзээг нэг дор төрүүллээ. Аль баг…

  • Хөлбөмбөгчид Мөрөнд өрсөлдөж эхэллээ

    Хөлбөмбөгчид Мөрөнд өрсөлдөж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ тэмцээнийг тус аймаг 6 жилийн өмнө буюу 2019 онд зохион байгуулж байв. 2025 онд дахин хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэмцээн энэ жил хоёр шаттай явагдана. 2024 онд…

  • Буудлага спортын ААШТ-д Монголын 25 тамирчин өрсөлдөнө

    Буудлага спортын ААШТ-д Монголын 25 тамирчин өрсөлдөнө

    Казахстан улсын Шимкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцох гэж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц сорих бөгөөд урт…

  • Лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэ “Бишрэлт металл”-д нэгдлээ

    Лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэ “Бишрэлт металл”-д нэгдлээ

    Үндэсний дээд лигийн хошой аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт Э.Саруул-Эрдэнэ “Хасын хүлгүүд” багтайгаа байгуулсан гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болоод байсан билээ. Түүнд Үндэсний дээд лигийн 6 багаас санал тавьсан. Тэгвэл тэрээр эцсийн сонголтоо хийж, 2025-2026 оны улиралд “Бишрэлт металл” багаас тоглохоор болжээ. “Бишрэлт металл” баг энэ талаар “Хайгуул дууслаа. Бид өөрсдийн…

  • Э.Болор-Эрдэнэ Дэлхийн наадамд 31 дүгээр байр эзэллээ

    Э.Болор-Эрдэнэ Дэлхийн наадамд 31 дүгээр байр эзэллээ

    “The World Games 2025 Chengdu” буюу Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо үргэлжилсээр байна. Тус наадмын дуатлоны эрэгтэй тамирчдын элит төрөлд Монгол Улсын тамирчин Э.Болор-Эрдэнэ уралдаж, 1 цаг 27 минут 07 секундийн амжилтаар 31 дүгээр байр эзэллээ. Дуатлоны төрөлд Францын тамирчин, 2025 оны Дэлхийн аварга Бенжамин Шокер 01:14:14 амжилтаар түрүүлсэн бол түүний араас Бельгийн гурван…

  • Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ий бэлтгэл сургуулилалтаа базааж байна

    Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ий бэлтгэл сургуулилалтаа базааж байна

    Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг бэлтгэл, сургуулилалтаа базааж байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд Төв…

  • Н.Түвшинбаяр аварга олимпын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн өдөр тохиож байна

    Н.Түвшинбаяр аварга олимпын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн өдөр тохиож байна

    Тэртээ 2008 онд буюу одоогоос 17 жилийн өмнөх наймдугаар сарын 14-ний энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа олимпын аваргатай болсон билээ. “Бээжин 2008” зуны 29-дүгээр олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жинд Булган аймгийн Сайхан харьяат Найдангийн Түвшинбаяр түрүүлж, Монгол улсын түүхэнд 44 жил хүлээсэн олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирж…