-
Уурхайчдын спортын их наадамд 1600 уурхайчин оролцов

“Эрч хүч – Эв нэгдэл” уриан дор Орхон аймаг буюу Эрдэнэт хотод уурхайчдын спортын их наадам 3 хоног болж, 40 гаруй компанийн 1600 гаруй уурхайчин тамирчид оролцов. Энэ наадмын хөлбөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК мөнгө, “Оюутолгой” ХХК-ийн баг хүрэл медаль хүртэж, мөнгөн шагнал цомын эзэд боллоо. Ноднин жилийн…
-
Улсын заан Б.Бат-Өлзий энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртлээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд энэ улиралд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ.…
-
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно.…
-
66 насандаа Дэлхийн 21 улсаар дугуйгаар аялаад ирлээ

“Монгол эх орон мандан бадраг” уриатайгаар Дундад Ази, Европоор унадаг дугуйгаар аялсан “Монгол Алтай” дугуйн холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Д.Цэрэндорж аяллаа дуусган өчигдөр /2025.05.22/ Ховд аймагт буцаж ирлээ. Тэр Монголоос гарч, Казахстан, Киргизстан, Узбекстан, Турк, Болгар, Серби, Унгар, Словак, Австри, Швейцар, Франц, Люксенбург, Бельги, Голланд, Герман, Чех, Польш, Беларус, ОХУ, БНХАУ зэрэг 21 улсаар…
-
96 өдөр үргэлжилсэн Дээд лиг өндөрлөлөө

МСБХ-ны Үндэсний дээд лиг 96 өдөр 241 тоглолт үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ улирлын аварга багаар 21 жилийн түүхтэй, Лигийн 8 удаагийн аварга Хасын Хүлэгүүд түрүүлж аваргын цомоо дахин нэгээр нэмлээ. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг 9 дэх аваргын эзэд боллоо. Мөн хоёр жил дараалан аваргаа хамгаалж буй гэдгээрээ онцлог юм. Энэ баг хоёр жил дараалж аварга…
-
Хасын Хүлэгүүд Зүүн Азийн Супер Лигт тоглох анхны Монгол баг боллоо

Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд шинэ хуудас нээж, Зүүн Азийн Супер Лигт (EASL) шалгарсан анхны Монгол баг боллоо. Тус баг нь энэ жил Монголын үндэсний дээд лигийн тэмцээнд 9 дэх удаагаа аваргын цом хүртэж буй нь энэ юм. Энэ оны эхээр Зүүн Азийн Супер Лиг МСБХ-той урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж,…
-
Энэ жил аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Энэ жилийн баяр наадмаас эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ. Тодруулбал,Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна” гэж…
-
“Улаанбаатар марафон”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

“Улаанбаатар марафон ” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ. Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн байна. Энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин…
-
The MongolZ баг IEM Dallas тэмцээний PLAY OFF-т шалгарлаа

“CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Dallas” тэмцээн АНУ-ын Даллас хотноо өчигдөг /2025.05.20/-нд эхэлсэн. Нийт 1.000.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг уригдан оролцож байна. Өчигдөр эхний тоглолтоо “The MongolZ” баг Бразилын “Furia” багийг хожиж 1:0 гэсэн амжилттайгаар шигшээ шатын эрхийн төлөөх тоглолтыг европын төлөөлөл G2 багтаа хийж 2:0 (Inferno 13:4 MongolZ, Dust2…
