-
Бөхчүүдэд цол, чимэг олгох барилдаан Баасан гарагт болно

Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд энэ сарын 6-нд болно. Зэвсэгт хүчин, цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, онцгой, тагнуул, шүүх шийдвэр гүйцэтгэх газар, ХСИС-ийн харьяа спорт хорооны бөхчүүд зодоглодог байсан уг наадамд өөрчлөлт оруулан, энэ жилээсбөхчүүдэд чансаа тогтоож, квотоор оруулахаар болсон билээ. Энэхүү барилдааны үзүүр түрүү булаалдаж, шөвгөрсөн бөхчүүд дараа жилийнхээ…
-
Аварга Ч.Санжаадамба: Улсын наадамд зодоглоогүй 5-6 жил боллоо, ахин барилдахгүй

Өнөөдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар дуурсагдах, Далай, Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлт болж өнгөрлөө. Дархан аваргын хөшөөний нээлтэд МУГТ, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Далай аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр,…
-
Домогт аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөө төв цэнгэлдэхийн гадаа талбайд сүндэрлэлээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Монгол Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт, олимпийн наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга Жигжидийн Мөнхбатын гэгээн дурсгалд зориулж түүний гэрэлт хөшөөг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд түр байршуулж нээлээ. Далай даян Дархан аварга Ж.Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь…
-
69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмог орхилоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката өнгөрсөн долоо хоногт Сүмогийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн билээ. Түүний өргөдөлтэй холбогдуулан Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдаж, хүсэлтийг нь албан ёсоор хүлээн авсан байна. Шавийнхаа тарьсан хэргийн улмаас дэвжээгээ хаалгаж, зиндаа буурсан тэрээр ийн сүмогийн ертөнцийг орхиж байна. Их аварга…
-
”Дархан марафон”-д 12 мянган хүн оролцов

Дархан-Уул аймгийн төвд өчигдөр зохион байгуулсан марафонд 6-70 насны 12 мянга орчим хүн оролцов. Бүх нийтийн гүйлт “Дархан марафон”-ыг “Бид Дархандаа хайртай” уриан дор цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.Марафоныг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан санаачилжээ.
-
Монголын бөхчүүд “Улаанбаатар опен”-оос 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртлээ

Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон. Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авч, эх орныхоо дэвжээнд сайхан…
-
Харцага Г.Ганхуяг “Улаанбаатар Опен” тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага Г.Ганхуяг “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг хос медальтай өндөрлүүллээ. Тэрбээр эхний өдөр сонгомол бөхийн 97 кг-д хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр өөрийн үндсэн төрөл чөлөөт бөхийн 97 кг-д үзүүрлэв. Энэ жинд Ираны бөх, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Юсуф Базрегале түрүүлсэн юм. Харин хүрэл медалийн…
-
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн талбай, Дотоод хэргийн Их сургуулийн талбай, БЗД-ийн XV хорооны хөлбөмбөгийн талбайд үргэлжилнэ.
-
Дэлхийн аваргууд алтан медаль булаалдана

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарлаа. П.Орхон хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкинаг ширүүн өрсөлдөөний эцэст 15:11 оноогоор ялсан. Харин С.Цэрэнчимэд мөн Оросын бөх, залуучуудын дэлхийн…
-
Х.Болортуяа Дэлхийн чансаа олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2025” Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа үзүүрлэж, мөнгөн медаль хүртэв. Тэрээр алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх, U17 ангиллын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий гурван түрүүтэй Неха Нехатай барилдаж, улмаар ялагдлаа. Харин Туркийн бөх, Европын АШТ-ий мөнгө, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын…