-
“ЛОС АНЖЕЛЕС-2028” олимпын наадмын хуваарь гарлаа

Зуны олимпын XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болно. Хэдийгээр олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох ч долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ. Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхлэх юм. Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар…
-
Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Р.Пүрэвдагва, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ

Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 18, 19-нд болох гэж байна. Мөн Хүй долоон худагт Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долдугаар сарын 19-нд болно. Тус барилдааны түрүү бөхийн автомашинаар шагнах бол үзүүр…
-
Улсын начин Э.Батмагнай Үндэсний их баяр наадамд ЕС ДАВАН ТҮРҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН цол хүртлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нийт 512 бөхөөс Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар ес даван түрүүлж, Монгол Улсын Арслан цол хүртлээ. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найм даван үзүүрлэж УЛСЫН ГАРДИ цолтон боллоо.
-
Наймын даваанд улсын цолтой 3 бөх, аймгийн 1 арслан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 4 бөх тунан үлдлээ. Улсын цолтой 3 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын начин 1, аймгийн арслан 1 шалгаран үлдээд байна.
-
Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 8 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 5 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын заан 2, улсын начин 1, аймгийн арслан 3 шалгаран үлдээд байна.
-
Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.
-
Тавын давааны тойм

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын…
-
Дааганы уралдаанд Ш.Мөнгөншагайн хурдан хээр даага түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст дааганы уралдаанд Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагай хурдан хээр даага түрүү магнайд орж ирж түмэн олноо баярлуулсан бол Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хурдан хул халзан…
-
Я.Синнер Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа

Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер Лондон хотноо болж буй Уимблдоны тэмцээний хагас шигшээ тоглолтод Сербийн нэрт тамирчин Новак Жоковичийг хожлоо. Ингэснээр тэрээр финалд Дэлхийн чансааны хоёрдугаар байрт жагсаж буй Испанийн теннисчин Карлос Алькарастай тоглохоор болж байна. Өдгөө 23 настай Синнер 57 долоо хоногийн турш Дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Түүний хувьд Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ ивээл дор болдог тэмцээнүүдэд нийтдээ 19 удаа,…
-
Хурдан соёолонгийн уралдаанд 195 хүлэг шандас сорино

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан соёолон насаар эхэлнэ. Нийт 195 соёолон уралдахаар бүртгүүлсэн ч сэрвээний стандарт хангасан 140 гаруй соёолон тоосоо өргөхөөр гарааны зурхай руу хөдөллөө.