-
Пара жүдочид ДАШТ-ээс багийн төрөлд анх удаа медаль хүртлээ

Казахстаны Астана хотод пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ багийн барилдаанаар өндөрлөлөө. Багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд 8 орны баг оролцсоноос манай жүдочид хүрэл медаль хүртэв. Тэд эхний тойрогт эзэн орон Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэгийг, улмаар хүрлийн төлөө Тайландыг буулган авснаар Монголын пара жүдогийн түүхэнд анх удаа багийн тэмцээнд шагналын тавцанд зогсох эрхтэй болов.…
-
“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хэсгийн бүх тоглолтдоо хожлоо

Сагсан бөмбөгийн “BCL” буюу Зүүн Азийн аваргуудын лигийн “В” хэсэгт багтсан Монголын Үндэсний дээд лигийн 8 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Тайландын лигийн аварга “Hi-Tech“ багийг 88:80 харьцаатайгаар буулгаж авснаар 6 дахь ялалтаа авав. Тэд лигийн хэсгийн шатны бүх тоглолтдоо буюу дараалан 6 хожсон амжилтыг үзүүлж, аварга баг гэдгээ харуулж чадлаа. Ингэснээр “Хүлэгүүд”-ийн залуус хэсгээ…
-
“The MongolZ” өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

“PGL Astana” тэмцээний плей-оффын оноолт бэлэн болж, найман баг аваргын төлөө шалгарсан. Өнөөдөр/2025.05.16/ плей-оффын тоглолтууд Астана хотын Барыс аренад эхлэх бөгөөд салхийг хагалж, 13:00 цагаас Монголын “The MongolZ” болон турк тамирчидтай, Сербид төвтэй “Aurora” багууд тоглоно. Дээрх хоёр багийн тухайд 2024 оноос хойш нийт зургаан удаа учраа таарсан. Үүнээс дөрөвт нь монгол баг хожсон үзүүлэлттэй…
-
Dobu, Kabal, Nuka нарын тэмцээнд оролцох эрхийг бүх насаар нь хасав

Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн “ESIC (Esports Integrity Commission)” байгууллагаас Монголын CS2-ын “ATOX” багийг шалгаж дуусжээ. ATOX багийг “ESL Pro League 20” тэмцээний үеэр “Team Falcons” багийн эсрэг зөрчил гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгасан юм. Уг шалгалтаар тус багийн тоглогчид нийт 70 гаруй удаа өөрийнхөө тоглолт дээр бооцоо тавьсныг тогтоосон байна.…
-
Б.Мөнгөнзул Ази тивийн дэд аварга боллоо

АНЭУ-ын Аль-Айн хотноо шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16 ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнзул 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ өвөртлөв. Мөн түүний хувьд шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны…
-
Mzinho: Бид аварга авахын төлөө зорьж байна

“The MongolZ” баг Казахстан улсад ээлжит тоглолтоо хийхээр очоод байна. Маргааш манай улсын баг Туркийн “Aurora” багтай эхний тоглолтоо хийнэ. Уг тоглолтын өмнө манай сурвалжлах баг Techno4K, Mzinho- нартай цөөн хором ярилцлаа. Тэд одоо Казахстан улсад тоглолтдоо бэлдэж байгаа юм. Энэ талаар “The MongolZ” багийн тоглогч М.Содбаяр буюу Techno4K дараах тайлбарыг өглөө. Techno4K: Анхнаасаа энэ…
-
Сон Хён Мин жирэмсэн болсон эмэгтэйн эсрэг гомдол гаргажээ

Өмнөд Солонгос улсын тамирчин, “Тоттенхэм” багийн ахлагч Сон Хён Мин “өөрийгөө жирэмсэн” гэж хэлж мөнгө нэхэн шантааж хийсэн эмэгтэйн эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Ганнам дүүргийн цагдаагийн газар тамирчны гомдлыг хүлээн авсны дараа 20 гаруй насны эмэгтэй, эрэгтэй хоёрыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэхийг завдсан хэргээр шалгаж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн оны…
-
Биеийн тамирын арга зүйч нар Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах хэд хэдэн ажлын саналыг харилцан ярилцаж тохиролцов. Талууд биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласаны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, төрийн ажилтан албан хаагчдын мэдлэг…
-
Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо

Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болж байгаа ба энэ төрөлд түүнээс өөр…
-
Гадаадад легионероор тоглох монгол тамирчдын цуваа тасрахгүй

“Багийн спортоор монголчууд амжилт гаргахад бэрх төдийгүй олон улсад тоглох мөрөөдөл” гэдэг байсан цаг ард хоцорчээ. Манай улсын сагсанбөмбөг, хөлбөмбөг, волейболын спортын тэмцээн, лигт гадаадаас легионер тамирчид ирж тоглосноор дотоодын лигийн чансаа сайжирч, дагаад зах зээл тэлж, спортын салбар хөгжиж буй. Тэгвэл ур чадвартай тамирчид маань ч гадаадын улс тэр дундаа Ази тивдээ үнэлэгдэж,…