-
Монгол эмэгтэй Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд товчооны гишүүнээр сонгогдов
Албани улсын Тирана хотод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал болж, “Удирдах зөвлөлийн Товчоо”-ны гишүүдийг сонголоо. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр “Удирдах зөвлөлийн Товчоо”-ны гишүүнээр (United World Wrestling Bureau member) сонгогдов. Ингэснээр тэрээр Монголын спортын түүхэнд олимпын төрлийн Олон улсын спортын холбооны удирдах дээд зөвлөлд…
-
Нийслэлийн барилдаанд өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүллээ
Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн туяа” ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн…
-
2024 оны “Ballon d’or” шагналын эздийг өнөөдөр тодруулна
Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн дээд шагнал гардуулах “Ballon d’or” шагналын эздийг тодруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно. Францын нийслэл Парис хотноо болох энэхүү арга хэмжээнд 2023-2024 оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг шалгаруулах юм. “Франс футболл” сэтгүүлээс тодруулдаг оны шилдгүүдийн шагнал гардуулах ёслол тэртээ 1956 оноос эхэлж, өдгөө 68 дахь жилдээ үргэлжилж байна. Сонирхуулахад хөтлөгчөөр домогт…
-
Жюү жицүгийн баг тамирчид Дэлхийн аваргад шинэ түүх бүтээлээ
Грек улсын Хираклион хотноо болж буй Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 1 хүрэл, шагналт 5-дугаар байр мөн 3 тамирчин контакт төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа. Мөн холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид гуравдугаар байр эзлэв. Тэргүүн байранд Израиль, хоёрдугаар байрт Герман улсын баг тамирчид шалгарсан байна.…
-
Д.Гантулга Зүүн Азийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Чэндү хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд хөнгөн атлетикийн Монголын шигшээ багийн болон “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбарын тамирчин ОУХМ Д.Гантулга хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медаль хүртэв. Тэрээр 1 цаг 5 мин 07 секундэд замаа дуусган бариандаа оржээ. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсан…
-
“СП Фалконс” АХБХ-ны “Челленж лиг”-ийн И хэсэгт өрсөлдөнө
Азийн хөлбөмбөгийн холбооны 2024-2025 улирлын “Челленж лиг”-ийн тэмцээний И хэсгийн тоглолтууд эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ тэмцээнд МХБХ-ны 2022-2023 оны Үндэсний дээд лигийн аварга “Сэлэнгэпресс Фалконс” баг Монгол Улсаа төлөөлж өрсөлдөнө. Тус баг Индонез, Камбож улсын хөлбөмбөгийн багуудтай нэг хэсэгт багтсан юм. Тэд эхний тоглолтоо аравдугаар сарын 27-ны Ням гарагт 15:00 цагаас Индонези улсын “Мадура…
-
“Парис-2024” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүлэв
Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ. “Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд…
-
Волейбол: Хасу Мегастарс баг шинэ дасгалжуулагчаар хүч сэлбэв
Монголын Волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лиг арваннэгдүгээр сарын 1-нд хөшгөө нээнэ. Энэ жилийн лигт эмэгтэй 9, эрэгтэй 7 баг аваргын төлөө өрсөлдөх гэж байна. Дээд лиг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд багуудын бүрэлдэхүүн болон эргэн тойрны мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Үндэсний дээд лигт шинээр “Төв миг” волейболын клуб анх удаа оролцох юм.…
-
“Парис-2024” зуны олимпын наадамд оролцогчдод энгэрийн тэмдэг гардууллаа
“Парис-2024” зуны олимпын 33 дугаар их наадамд Монгол Улсаас спортын 9 төрөлд 32 тамирчин эрхээ авч оролцсон. Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт Олон улсын олимпын хорооноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай. Энэ өдөр олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчдад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Э. Бадар-Ууган, МҮОХ-ны тэргүүн…
-
Леброн, Бронни Жэймс нар NBA-д хамтдаа тоглосон анхны аав хүү хоёр боллоо
Леброн Жэймс болон түүний хүү Бронни Жэймс нар Лос Анжелес Лэйкерс багийн улирлын нээлтийн үеэр NBA-д хамтдаа тоглосон анхны аав хүү боллоо. NBA ийн дөрвөн удаагийн аварга, 20 удаагийн бүх оддын шагналыг хүртсэн 39 настай Леброн хэдэн жилийн өмнө том хүү Броннитойгоо мөр зэрэгцэн тоглох мөрөөдлийнхөө талаар анх ярьж байжээ. Тэгвэл түүний мөрөөдөл биелэх мөч…