-
“Саньяа-2026” наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид 2 медаль хүртлээ

БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулж буй “Саньяа 2026” спортын наадам амжилттай үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг финалд шалгарсан ч чөлөөт бөхийн U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл, U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Малик…
-
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафоноос эхлээд…
-
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Тажикстан, Казахстанд болно. Тодруулбал, ирэх сарын 1-3-нд Тажикстаны Душанбед, 8-10-нд Казахстаны Астана хотод болох хуваарьтай. Дээрх 2 тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчдын эхний хэсгийг шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар удирдах аж. Эмэгтэй баг Эрэгтэй баг
-
Үндэсний дээд лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд” баг тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 101 өдөр болж, бямба гарагт өндөрлөлөө. 2025-2026 оны улиралд нийт 239 тоглолт болов. Үндэсний дээд лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд” тодорлоо. Тэд Монголын сагсан бөмбөгийн лигт 10 түрүүлсэн цор ганц баг болж байна. Сүүлийн 3 жил дараалан аварга болж, өмнөх амжилтаа дахин бататгав. Тэд…
-
Н.Өсөхбаярт холбогдох сэргээшийн маргааныг 2 дахь удаагаа хойшлуулав

Монголын олон улсын ба спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярт холбогдох сэргээшийн маргааныг 2 дахь удаагаа хойшлууллаа. Түүний маргааныг 4-р сарын 9-нд хэлэлцэж эхлээд, 4-р сарын 24 хүртэл хойшлуулсан. Уг маргааныг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцсэн ч Н.Өсөхбаярын өмгөөлөгч “Лабораторийн хариу гадаадаас мэйлээр ирэхдээ англи хэлээр ирсэн учир орчуулж, баримттай танилцаж амжаагүй” хэмээн нотлох баримттай…
-
Саньяа-2026: Жюү жицүгээс Г.Монголжин хүрэл медаль хүртжээ

Хятадын Саньяа хотод Азийн элсний VI наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Монголын баг тамирчдын медалийн салхийг жюү жицүгийн тамирчдаас хагаллаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда” констракшны тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Сингапурын бөхийг цэвэр ялсан ч 3 дахь барилдаандаа АНЭУ-ын бөх Асма Алхосанид оноогоор ялагдсан юм.…
-
Н.Өсөхбаярын сэргээшийн маргааныг өнөөдөр хэлэлцэнэ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд ноднин улс даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 2, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал: Улсын баяр наадмаар 8…
-
Манай улсаас хүндийн өргөлтийн ААШТ-д 4 тамирчин өрсөлдөнө

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 5-р сард Энэтхэгт болно. “Гандинагар-2026” тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад 4 тамирчин оролцохоор болжээ. Эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Хонгорзул, +86 кг-д Г.Чинболор нар тивийн шилдгүүдтэй өрсөлдөх аж. Мөн энэ тэмцээнд Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн…

