-
“Милан Кортина 2026” өвлийн олимпын багийг Ч.Номин ахална
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр “Олимпик хаус”-т хуралдаж, “Парис 2024” олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцэв. Үүнээс гадна ирэх 2025 оны 2 дугаар сарын 7-14-нд БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Азийн өвлийн IX наадамд Монголын баг тамирчдыг ахалж явах ахлагчаар Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томиллоо. Тэгвэл “Милан Кортина 2026” өвлийн XXV олимпын наадамд оролцох Монголын багийг…
-
10 настай Шижирийн Содбилэгийг Финландын хэвлэл онцолжээ
Финланд улсад зохион байгуулагдаж байгаа “Хельсинкийн цом”-ын тэмцээнд нийт 20 гаруй орны 1800 гаруй баг өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монголын хөлбөмбөгийн шилдэг клубуудын нэг “Дэрэн”-гээс 4 баг эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэгвэл U10 насны багийн ахлагч Ш.Содбилэгийг Финландын хэвлэл онцолжээ. Тэрээр төвийн хамгаалагчийн байрлалд тоглоод 4 жил болж буй. Хэдий нас бага ч гэсэн…
-
Аав, охин хоёр “Парис 2024″ олимпод хамтдаа ажиллана
Зуны 32 дугаар олимпын наадам Францын Парис хотноо эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаас аав, охин хоёр мөр зэрэгцэн ажиллахаар болсон байна. Доёддоржийн Нямбилэг “Парис 2024” олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах юм. Монголын спортын сэтгүүлчдийн Удирдах зөвлөлийн гишүүн тэрээр өмнө нь “Токио 2020” олимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимпын наадам болон…
-
“Торгоны зам 2024” ралли Улаанбаатарт барианд орлоо
“Дакар ралли”-н дараа орох бартаат замын олон улсын ралли уралдаан “Торгоны зам-2024” өндөрлөлөө. Уралдааны гараа долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхэлж Монголын нутгаар дамжин, нийт 5500 орчим км замыг туулан долдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод барианд орлоо. Бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн энэхүү уралдаанд 13 орны 106 багийн тамирчид ачааны…
-
“Торгоны зам 2024” раллид мотоциклчин П.Мөрөн хоёрдугаар байр эзлэв
Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2024” (Silk Way Rally) олон улсын бартаат замын авто уралдаан 7-р сарын 9-15-нд боллоо. 2009 оноос хойш болж буй энэ уралдаан “Dakar rally”-гийн дараа ордог, бартаат замын том уралдаан юм. Манай улсын нутагт 2 дахь удаагаа болсон эл уралдаанд 13 орны 106 тамирчин авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа…
-
О.Есүгэн олимпын 10 м-ийн хийн урт бууны дасгалд оролцох боломжгүй болжээ
Зуны 32-дугаар олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. Олимп удахгүй эхлэх энэ үед олимпод оролцох Монгол Улсын зарим тамирчдын эрх зөрчигджээ. Тодруулбал буудлагын төрөлд манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э.Даваахүү, Н.Баяраа, эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпод өрсөлдөхөөр болсон. Гэвч Н.Баяраа, О.Есүгэн нарын мэдүүлгийг МҮОХ дутуу явуулснаас оролцох ёстой төрөлдөө оролцож…
-
“Парис 2024”: Волейболын MVP-ээр хэн тодрох вэ?
Хүн төрөлхтний их баяр олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. Олимпын наадмын спортын төрлүүдээс хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй спорт бол яах аргагүй волейбол билээ. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын үнэ цэнтэй тоглогчоор хэн тодрох вэ гэдэг нь волейбол сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Олимпын наадмын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан тамирчдыг нэрлэвэл “Бээжин…
-
МҮОХ: Тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс ОУОХ руу албан бичиг явуулна
“Парис 2024″ олимпын наадамд оролцох буудлагын спортын тамирчдад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МҮОХ-ны Удирдах зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Спортын холбоод 6 дугаар сарын 21-ний дотор олимпод оролцох тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-нд өгч, түүнийг нь 7 дугаар сарын 8-ны дотор Олон улсын олимпын хороонд явуулжээ. Буудлагын спортын холбоо уг журмын дагуу олимпод оролцох тамирчдын нэрс, оролцох…
-
Баян-Өлгийн наадамд Е.Көптилек түрүүлэв
Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек 7 даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Дэлүүн сумын харьяат, спортын олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэв. Цэнгэл сумын харьяат аймгийн начин М.Бекежан, Толбо сумын харьяат сумын заан Т.Адилбек нар шөвгөрч, Т.Адилбек аймгийн начин…
-
Баян-Өлгийн сурын харвааны шилдгүүд шалгарав
Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сур харваа урианхай сурын харваанд 110, үндэсний сурын цуваа харваанд 100, хүүхдийн сур харваанд 60 харваач цэц мэргэнээ сорив. Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог. Нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой. Энэ сурын харвааны…