-
“The Mongolz” ML-ийн баг Рияадыг зорино

Moonton болон ESN-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “MSC x MWI Mongolian Qualifier” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын төрөлд өрсөлддөг The MongolZ (эрэгтэй баг), The MongolZ Pink (эмэгтэй баг) тэмцээнд оролцсон бөгөөд аль аль нь амжилттай тоглолт үзүүлж. The MongolZ Pink буюу охидын баг WAOW GG багт…
-
Сүмогийн ертөнцөд 6 жилийн дараа Япон бөх ёкозүна цол хүртэхээр боллоо

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башё өчигдөр Токио хотноо өндөрлөлөө. Япон сүмоч озеки Оносато 14 даваа, нэг унаатайгаар Нацү башёгийн түрүү бөхөөр тодорч, мөн ёкозүна цолны болзол хангалаа. Ингэснээр 24 настай Оносато 6 жилийн дараа японы ёкозүнагийн халааг үргэлжлүүлэхээр болж байна. Тэрээр сүүлийн барилдаандаа Хоошёрюү С.Бямбасүрэнд өвдөг шороодож, ялагджээ. Харин Хоошёрюүгийн хувьд 12 даваа, 3…
-
3×3 сагсанбөмбөгийн охид Дэлхийн цувралд 3-р байр эзэлж, 8000 долларын шагнал авлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “FIBA 3×3 Marseille Women’s Series” тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн охидын баг гуравдугаар байр эзэлж, $8000-ын шагнал хүртлээ. Манай баг энэ удаад туршлагатай тамирчид болох Б.Ариунцэцэг, О.Хулан нар дээр 18 настай лигийн аварга Н.Нандинхүсэл, 19 настай Б.Болор-Эрдэнэ нарыг нэмж, шинэ бүрэлдэхүүнээр Францын Марселыг зорьж тэмцээндээ ороллцлоо. Тэд хагас шигшээд Европ тивийн…
-
Жүдо бөхийн ДАШТ-ий татамид Монголоос 18 бөх өрсөлдөнө

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болно. Өнөөдрийн байдлаар нийт 83 орны 491 бөх барилдахаар мэдүүлгээ өгчээ. Манай улсаас жин тус бүрд эрхээ авсан 18 бөх энэ удаагийн ДАШТ-ий татамид өрсөлдөнө. Тодруулбал өсвөрийн Дэлхийн аварга, Душанбе Их дуулгын алтан медальт тамирчид хүч сорино. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд 2022…
-
Уурхайчдын спортын их наадамд 1600 уурхайчин оролцов

“Эрч хүч – Эв нэгдэл” уриан дор Орхон аймаг буюу Эрдэнэт хотод уурхайчдын спортын их наадам 3 хоног болж, 40 гаруй компанийн 1600 гаруй уурхайчин тамирчид оролцов. Энэ наадмын хөлбөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК мөнгө, “Оюутолгой” ХХК-ийн баг хүрэл медаль хүртэж, мөнгөн шагнал цомын эзэд боллоо. Ноднин жилийн…
-
Улсын заан Б.Бат-Өлзий энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртлээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд энэ улиралд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ.…
-
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно.…
-
66 насандаа Дэлхийн 21 улсаар дугуйгаар аялаад ирлээ

“Монгол эх орон мандан бадраг” уриатайгаар Дундад Ази, Европоор унадаг дугуйгаар аялсан “Монгол Алтай” дугуйн холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Д.Цэрэндорж аяллаа дуусган өчигдөр /2025.05.22/ Ховд аймагт буцаж ирлээ. Тэр Монголоос гарч, Казахстан, Киргизстан, Узбекстан, Турк, Болгар, Серби, Унгар, Словак, Австри, Швейцар, Франц, Люксенбург, Бельги, Голланд, Герман, Чех, Польш, Беларус, ОХУ, БНХАУ зэрэг 21 улсаар…
-
96 өдөр үргэлжилсэн Дээд лиг өндөрлөлөө

МСБХ-ны Үндэсний дээд лиг 96 өдөр 241 тоглолт үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ улирлын аварга багаар 21 жилийн түүхтэй, Лигийн 8 удаагийн аварга Хасын Хүлэгүүд түрүүлж аваргын цомоо дахин нэгээр нэмлээ. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг 9 дэх аваргын эзэд боллоо. Мөн хоёр жил дараалан аваргаа хамгаалж буй гэдгээрээ онцлог юм. Энэ баг хоёр жил дараалж аварга…
