-
Ө.Эрхэмбилэг: Сагсанбөмбөгчдийн бөмбөгийг зөөж өгснөөрөө би их зүйл сурдаг

Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн талбайд сайн дурын ажил хийдэг олон хүүхэд байдаг. Тэдний нэг нь Ө.Эрхэмбилэг. Тэр ирээдүйд мэргэжлийн сагсчин болох мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд багаас нь эхлэн, сагсан бөмбөгийн талбайд шал арчиж, тамирчдын бөмбөг зөөх зэргээр сайн дурын ажил хийдэг хүүг TIME.MN онцолж байна. Энэ ажлыг хийснээрээ тэр бусдаас ичиж санаа зовдоггүй. Харин…
-
“SG Hawks” багт байсан Tomas lescay “Натур Бакс” клубт нэгджээ

Хоёр сарын өмнө Волейболын Үндэсний дээд лиг шилдгүүдээ тодруулж дууссан. Үүний араас залгаж “Hobby cup” клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн V Court зааланд эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн клубүүд өрсөлддөг юм. Энэ удаагийн тэмцээнд тамирчдын шилжилт хөдөлгөөн багагүй оржээ. Тухайлбал Үндэсний дээд лигт “SG Hawks” багаас өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Куба улсын тамирчин 24 настай…
-
Т.Дэлэгжаргал “Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын” аварга боллоо

Итали улсын Турин хотод болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ. Тэрбээр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас медаль хүртсэн найм дахь монгол тамирчин, Монгол Улсын дөрөв дэх алтан медальтан болов. Тусгай олимпын наадамд 103 орны 1500 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 6 спортын…
-
“Турин 2025”: Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бямба-Эрдэнэ мөнгө, Ө.Елмирза, Э.Анхзул хүрэл медаль хүртлээ

Итали улсын Турин хотод болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас Монголын баг тамирчдын авч буй медалийн буухиа үргэлжилж байна. Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар Монголын…
-
МСБХ улирлын шилгүүдийг хэрхэн тодруулдаг талаар тайлбар мэдээлэл гаргалаа

Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын шилдгүүдээ тодруулсан. Энэ бол сагсан бөмбөг үзэгч, сонирхогчдын хүсэн хүлээдэг өдөр. Улирлын “Үнэ цэнтэй” тоглогчийн шагналыг “BCH Knight” багийн ахлагч О.Эрдэнэцогт авна хэмээн олон нийт ам гарч, итгэлтэй байсан. Гэвч “Хасын Хүлэгүүд” багийн залуу тамирчин А.Азбаяр “Үнэ цэнтэй” тоглогчоор тодорсон төдийгүй “Шилдэг хамгаалан тоглогч”…
-
Үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо

МСБХ-ны үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын шилдгүүдээ шалгаруулж шагнал гардууллаа. Дээд лигийн улирлын шилдгүүдийг хувь тоглогчийн статистик, багийн амжилт болон багийн дасгалжуулагч менежерүүдийн санал дээр үндэслэн тодруулсан байна. Ийнхүү дээд лигийн энэ улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Хасын хүлэгүүд” багийн тамирчин А.Азбаяр шалгарсан байна. Харин Шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг “SG Apes”…
-
Монголын тамирчид “Тусгай олимпын өвлийн наадам”-аас иж бүрэн медаль хүртлээ

Итали улсын Турин хотод болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын уулын цанын төрөлд манай тамирчин 15 настай А.Азжаргал алтан медаль хүртлээ. Ингэснээр энэ удаагийн наадмын Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Харин снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртлээ. Ингэснээр одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид тус наадмаас нэг алт, нэг…
-
Волейболын шилдэг од Ким Ён Кун дугаараа Солонгосын шигшээ багийн ахлагчид шилжүүллээ

БНСУ-ын волейболын тамирчин Ким Ён Кун “10” дугаартай өмсгөлөө Солонгосын шигшээ багийн ахлагч Park Jeong ah-д шилжүүлэн өглөө. Волейболын хатан хаан, Азийн Гамова хочит 37 настай Ким Ён Кун бүх цаг үеийн шилдэг тоглогчийн нэгд зүй ёсоор ордог, волейболын ертөнцийн тод од билээ. Тэрээр энэ улирлын тэмцээнээ дуусгасны дараа их спортоосоо зодог тайлах шийдвэр гаргасан.…
-
“The Mongolz” нэрээ сольж, гадаадын улсаас тоглох уу?

Цахим мөрийтэй тоглоом, спорт бооцоо тавих бүх төрлийн BET-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглож, гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр эцэслэн найруулж буй талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Ингэснээр Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом тоглох эсвэл сурталчилбал эрүүгийн хариуцлага хүлээдэг болох аж. Уг асуудал сүүлийн хэд хоног олон нийтийн анхааралд байв. Нэг…
