-
Маргааш болох 20 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдаанд 128 бөх зодоглоно

Маргааш буюу гуравдугаар сарын 13-ны Пүрэв гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан “нээлттэй” барилдаан болно. Энэхүү барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх нарын тэргүүтэй Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөх барилдана. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус…
-
МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал Зүүн Азийн супер лигийн Зөвлөх зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Макао хотод Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт болж өнгөрсөн. Энэхүү чуулга уулзалтад МСБХ-ны төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Тэгвэл энэ үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал болж, Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг гишүүнээр сонгожээ. Ингэснээр олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас анх удаа төлөөлөгч ажиллахаар болж байна.…
-
“Манчестер Юнайтед” клуб шинэ цэнгэлдэх хүрээлэн барина

Английн хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй клуб болох “Манчестер Юнайтед” 100 мянган үзэгчийн суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байгааг тус клубийн хамтран эзэмшигч Жим Рэтклифф мэдэгджээ. Ойролцоогоор 2 тэрбум фунт стерлингийн өртөгтэй уг төслийг алдарт уран барилгач Норман Фостерын компани хэрэгжүүлэх ажээ. “Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх хүрээлэн байгуулах гайхалтай аялал өнөөдөр ийнхүү эхэлж…
-
Тбилисийн “Их дуулга”-д Ё.Басхүү, Т.Ариунзаяа тэргүүтэй 20 жүдоч зодоглоно

2025 онд “Их дуулга”-ын есөн цуврал тэмцээн зохион байгуулахаас дөрөв дэх нь энэ сарын 21-нд Гүржийн Тбилис хотод болно. Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2025 онд олон улсын тэмцээнд оролцоогүй бөгөөд албан ёсны анхны тэмцээн нь Тбилисийн “Их дуулга” болж байна. Тус “Их дуулга”-д 52 орны 441 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас 11…
-
Азийн аварга Б.Нарантуяа: Миний зорилго бол Дэлхийн аварга болох

Снукер бильярдын Азийн аварга Б.Нарантуяатай уулзаж ярилцлаа. Энэ төрлөөр Монголынхоо нэрийг гаргасан бүсгүй. Цэл залуухан. Бас их итгэл, сэтгэл гэрэлтсэн тийм нэг хувь ертөнц. -Өмнө нь ийм амжилт үзүүлсэн тамирчин Монголд байхгүй гэдэг утгаараа Та анхдагч. Энэ тал дээр? Ерөнхийдөө снукерийн төрлөөр рекордыг бүгдийг нь хийлээ. Монголоос снукер бильярдын төрлөөр Ази тивээс медаль авсан тамирчин…
-
The League: Улирлын тойргийн тоглолтод тэргүүлсэн багт 100 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов

Монголын сагсан бөмбөгийн холбооноос улирлын тойргийн тоглолтуудад амжилтаараа эрэмбэлэгдсэн багуудад улирлын урамшуулал олголоо. Тодруулбал “Хасын Хүлэгүүд” баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улиралд “19 хожил 8 хожигдол” гэсэн амжилт үзүүлж МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит тойргийн тоглолтуудын аварга багаар тодрон, цом болон 100.000.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Харин “SG Apes” баг гуравдугаар байрт эрэмбэлэгдэж 75.000.000…
-
Монгол гаралтай залуу сагсанбөмбөгч И Гын Хви мөрөөдлөө биелүүлэв

Монгол гаралтай сагсанбөмбөгч И Гын Хви (27 настай, Болдсүх) 2025 оны 2-р сард БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогдож, мөрөөдлөө биелүүлэв. Тэрээр 2009 онд 11 настайдаа ээжтэйгээ хамт Солонгост очжээ. БНСУ-ын шигшээ багт орохыг багаасаа мөрөөдөж байсан ч тус улсын иргэншилгүй учраас олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнд нь оролцох боломжгүй байв. 2018 онд их…
-
The MongolZ “ESL Pro League”-ийн шигшээ шатанд шалгарлаа

Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг “ESL Pro League”-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг “The MongolZ” оролцож байгаа юм. Тэд өчигдөр ээлжит тоглолтоо Францын “3DMAX” багийн эсрэг хийж 2-0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авчээ. Хоёр баг өмнө нь 4 удаа таарч…
-
Хөвсгөлийнхөн шинэхэн спортын мастер С.Нямсүхийн цолыг 46 сая төгрөгөөр мялаав

Волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, лигийн мөнгө, хүрэл медальт “Хасу Мегастарс” багийн тамирчин, спортын мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийхан нь 46.121.430 төгрөгөөр мялаав. 2024-2025 оны улиралд багийнхаа хамт алтан медаль, аваргын цом өргөсөн С.Нямсүхийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард “Спортын мастер” цол, тэмдгээр шагнуулсан юм. Ийн “Их-Уул” нутгаараа овоглон улсынхаа дээд лигт ур ухаан, уран…
