-
Украин Орост бууж өгөхөд бэлэн биш
“Украин ОХУ-д буулт хийж, дайныг зогсоохын тулд ямар ч газар нутгаа өгөхөд бэлэн биш байна” гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампын “Мөргөлдөөнийг хурдан зогсоож чадна” гэсэн мэдэгдлийн талаар сэтгүүлчид асуухад хариулжээ. Тэрээр Вашингтонд айлчлах үеэрээ сэтгүүлчдэд “Киев дайнд хэрхэн шударга, энх тайван тогтоох талаар ямар ч…
-
Сөүл хотод автомашин явган зорчигчдыг мөргөсний улмаас есөн хүн амиа алджээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод нэгэн автомашин иргэдийг мөргөж, есөн хүний аминд хүрсэн тухай цагдаагийн газраас мэдээллээ. Зам тээврийн осол орон нутгийн цагаар 21:30 орчимд Сөүл хотын захиргааны ойролцоох уулзварт болжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, 68 настай эрэгтэй зогсоол дээр зогсож байсан явган зорчигчдыг машинаараа мөргөсөн байна. Мөн үүнээс гадна дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цагдаа нар хэргийг…
-
Японы мини “кей” автомашинууд АНУ-д алдаршиж байна
“Toyota”, “Daihatsu”, “Suzuki”, “Honda” компанийн хуучин “кей” загварууд эрэлтээрээ гадаадад тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Мини автомашин буюу Японд “кей-жидоша” (хөнгөн тэрэг) гэгддэг авсаархан, овор багатай ачааны болон бүхээгт автомашинууд хилийн чанадын зах зээлд санаанд оромгүй амжилтад хүрээд байна. Энэхүү ангиллын автомашины экспорт өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, өнгөрсөн онд л гэхэд 70 мянган нэгж…
-
БНХАУ авлигын хэрэгт холбогдсон батлан хамгаалахын экс сайд нарыг коммунист намаас хөөжээ
Хятад улс өнгөрсөн пүрэв гарагт Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу болон түүний өмнөх сайдыг авлигын хэргээр эрх баригч Коммунист намаас хөөсөн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Ли өнгөрсөн оны аравдугаар сард хоёр сарын турш алга болсноос хойш ямар ч тайлбаргүйгээр огцруулсан. Лиг учир битүүлгээр алга болсноос хойш хэдхэн сарын дараа огцруулсан нь Хятадын цөмийн болон баллистик…
-
Онц аюултай хар салхи Карибын арлуудыг сүйтгэж байна
Карибын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших арлуудад цахилгаан дамжуулах шугамыг нурааж, байшингуудыг сүйтгэж, гудамжуудыг үерт автуулсан Берил хар салхи Ямайк руу чиглэн “гамшгийн аюултай” тавдугаар зэрэглэлийн хар шуурга болон хувирч байна гэж АНУ-ын Үндэсний хар салхины төв (NHC) анхааруулав. Майамид төвтэй хар салхины үндэсний төвийн анхааруулснаар, Виндвард арлуудын хувьд маш ноцтой, аюултай нөхцөл байдал үүснэ гэв.…
-
Грек улс ажлын зургаан өдөртэй болжээ
Дэлхийн олон улс оронд цалинг бууруулахгүйгээр ажлын таван өдрөөс дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихээр хэлэлцэж байгаа энэ үед Грек улсад ажлын зургаан өдрийн хуваарь нэвтрүүлж байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажилчдаа долоо хоногийн зургаан өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн хууль Грект даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль нь долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг…
-
Энэтхэгийн зарим хэсэгт үерийн хэмжээ гамшгийн түвшинд очоод байна
Үерт нэрвэгдсэн Энэтхэгийн Ассам муж ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Тус муж улсын зүүн хойд хэсэг хэд хоногийн турш үерийн усанд автаж, 600,000 гаруй хүн өртөж, 34 хүн амь үрэгджээ. Үерийн ус нь Ассам муж болон хөрш зэргэлдээ Бангладешийн зарим хэсгийг сүйрлийн байдалд оруулж, тосгонуудыг живүүлж, тариалангийн талбайг сүйтгэж, байшингуудыг…
-
Хэт барууны “Үндэсний хөдөлгөөн” нам Францын парламентын сонгуулийн эхний шатанд ялалт байгууллаа
Марин Ле Пений хэт барууны үзэлт “Үндэсний хөдөлгөөн” нам Франц улсын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн эхний шатанд хамгийн олон санал авлаа. Ням гарагт явагдсан санал хураалтын урьдчилсан дүнгээр хэт барууны үзэлтэй тус нам 34 хувийн санал авахаар байгаа бол зүүн жигүүрийн “Шинэ Ардын фронт” эвсэл 29 хувь, Ерөнхийлөгч Эммануэль Макроны төвийн эвсэл 21-22 хувийн…
-
Жо Байденийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх эсэх талаар маргаан үүсч эхэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээний үеэр Байден түгдрэх, үгээ зөөх, давтах тохиолдол цөөнгүй гарсан бөгөөд мэтгэлцээний дараа Байденыг дэвшүүлэх нь зөв эсэх асуудлаар Ардчилсан Намынхны дунд маргаан үүсч эхэлсэн байна. Шинэ санал асуулгаар Ардчилсан намын зарим сонгогчид пүрэв гарагт болсон мэтгэлцээний дараагаар Жо Байден ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллахад сэтгэцийн хувьд эрүүл эсэх талаар санаа…
-
‘Inside Out 2’ кино дэлхийн зах зээлээс нэг тэрбум долларын орлого олжээ
Pixar болон Disney кино компанийн хамтын бүтээл “Inside Out” киноны хоёрдугаар анги 19 хоногийн дотор дэлхийн зах зээлээс нэг тэрбум долларын орлого цуглуулж дээд амжилт тогтоолоо. Шилжилтийн насанд хүрсэн Ралли охины дотор өрнөх зөрчил, цаг хугацааны шилжилт, сонирхолтой адал явдлаар дүүрэн уг кино одоогоор Хойд Америкын зах зээлээс 469.3 сая, олон улсад 545.5 сая долларын ашиг олоод байна. …