Category: Дэлхий

  • Цахилгаан тасарсны улмаас олон мянган хүн галт тэргэнд гацжээ

    Цахилгаан тасарсны улмаас олон мянган хүн галт тэргэнд гацжээ

    Японы нийслэл Токио хотод өнөө өглөө цахилгаан тасарсны улмаас галт тэрэгний буудлуудад олон мянган хүн гацжээ. Дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй галт тэрэгний шугамын нэгд тооцогдох Яманотэ, Кэйхин-Тохоку зэрэг шугамын цахилгаан тасарч, бүх чиглэлийн галт тэрэг зогссон байна. Цахилгаан тасарсан шалтгаан нь өглөө 08:00 цагийн үед Тамачи галт тэрэгний шугамд гал гарсантай холбоотой аж. Олон мянган…

  • Венесуэлийн Нобелын шагналтан медалиа Трампад өгчээ

    Венесуэлийн Нобелын шагналтан медалиа Трампад өгчээ

    Венесуэлийн Сөрөг хүчний намын тэргүүн, Нобелын энхтайвны шагналт Мариа Корина Мачадо өчигдөр Цагаан ордонд Трамптай уулзав. Уг уулзалтынхаа үеэр тэр Нобелын медалиа Трампад гардуулж өгсөн гэж мэдэгдлээ. Трамптай уулзсаныхаа дараа тэрээр “Өнөөдөр венесуэлчүүдийн хувьд түүхэн өдөр тохиож байна” гэж хэлсэн байна. Тэд анх удаа биечлэн уулзаж байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын арми Венесуэлийн…

  • Европын орнууд Грийнланд руу цэргээ илгээхээр болжээ

    Европын орнууд Грийнланд руу цэргээ илгээхээр болжээ

    Грийнландыг булаан эзлэх Трампын заналхийлэл эрчимжиж байгаатай холбогдуулан, НАТО-гийн хэд хэдэн гишүүн орон Грийнланд арлыг хамгаалахаар цэргээ илгээхээр болжээ. Тус арлыг эзэмшдэг Дани улс “АНУ Грийнланд руу халдвал НАТО-гийн төгсгөл ирэх болно” гэж мэдэгдэж байв. Дани улс НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа өчигдөр зарлав. Герман, Швед, Франц, Норвеги зэрэг улс энэ долоо…

  • АНУ 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо түр зогсоов. Үүнд Монгол багтжээ

    АНУ 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо түр зогсоов. Үүнд Монгол багтжээ

    Трампын захиргаа 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо хугацаагүйгээр түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дотор Монгол, Орос зэрэг Дэлхийн 75 орны иргэд багтсан байна. АНУ-ын Төрийн департамент 1 дүгээр сарын 21-нээс эхлэн, Дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэснээ зарлалаа. Иргэд нь АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр…

  • Трамп “Форд”-ын ажилтан руу дунд хуруугаа гаргасныг Цагаан ордон ᠌”Тохирох хариуг нь өгсөн᠌” гэж өмгөөлжээ

    Трамп “Форд”-ын ажилтан руу дунд хуруугаа гаргасныг Цагаан ордон ᠌”Тохирох хариуг нь өгсөн᠌” гэж өмгөөлжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-нд “Форд” компанийн Детройт хот дахь үйлдвэртэй танилцаж байх үед түүн рүү тус компанийн нэг ажилтан ᠌”Гаж донтныг өмөөрөгч!” гэж хашхирчээ. Трамп бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байсан Жеффри Эпштейнтэй дотно харилцаатай байв. Тухайн ажилтан “гаж донтон” гэж Эпштейнийг хэлж байгаа хэрэг юм. Үүнд дургүйцсэн Трамп хариуд нь тэр ажилтан руу…

  • Катар улсаас АНУ, Их Британи цэргүүдээ татжээ

    Катар улсаас АНУ, Их Британи цэргүүдээ татжээ

    Катар улсын Аль-Удейз баазад байгаа цэргүүдээ АНУ, Их Британи улс татжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд болж байгаа Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалыг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авах эсэхээ бодож байгаа үетэй давхцав. “АНУ болон Их Британийн цэргүүдийг Катараас татаж авсан” гэж эрх баригчид CBS агентлагт мэдээлсэн байна. “Цэргүүдээ татаж авсан АН-ын…

  • Галт тэргэн дээр кран унаж, 19 хүний аминд хүрчээ

    Галт тэргэн дээр кран унаж, 19 хүний аминд хүрчээ

    Тайланд улсад өнөөдөр өглөө галт тэргэн дээр кран нурж унасны улмаас 19 хүн амиа алдаж, 80 хүн гэмтжээ. Төмөр замын ажил хийж байсан кран нурж унахдаа галт тэрэгний 3 вагоныг дарсан байна. Тухайн галт тэргэнд 195 хүн зорчиж явжээ. Кранд дарагдсан уг 3 вагонд 19-өөс олон хүн байгаа гэнэ. Аврах багийнхан амьд үлдсэн байж болзошгүй…

  • Иранд “Starlink” интернэт сүлжээг үнэгүй болгожээ

    Иранд “Starlink” интернэт сүлжээг үнэгүй болгожээ

    Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 17 дахь хоногтоо үргэлжилж буй Иран улсад Элон Маскийн “Starlink” интернэтийн үйлчилгээ үнэгүй болжээ. Мягмар гаргаас эхлэн уг сүлжээний хураамжийг үнэгүй болгосон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Элон Маск нар энэ долоо хоногийн эхээр утсаар ярилцаж, Иранд “Starlink” үйлчилгээг холбох талаар хэлэлцэж байв. Жагсаал цуглааны улмаас Ираны Засгийн газар сүүлийн…

  • Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдад бөмбөр бэлэглэжээ

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдад бөмбөр бэлэглэжээ

    Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи БНСУ-д айлчилж байна. Талууд мягмар гарагт хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж, бэлэг солилцжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён залуудаа бөмбөрчин байсан Японы Ерөнхий сайд Санаэ Такаичид бөмбөрийн багц бэлэглэж, нөхөрлөлөө дахин баталгаажуулжээ. Ли Жэ Мёны бэлэглэсэн бөмбөрийн багцыг БНСУ-ын “Markers” брэнд бүтээсэн байна. Ли, Такаичи нар…

  • Ганцаараа амьдардаг хятадуудад зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

    Ганцаараа амьдардаг хятадуудад зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

    Гунигтай ч юм шиг нэртэй нэгэн шинэ аппликэйшн Хятадад шуугиан дэгдээж байна. “Are You Dead?” буюу “Үхээгүй биз дээ?” нэртэй тус аппликэйшнийг ганцаараа амьдардаг хүмүүст зориулжээ. Хэрэглэгч хоёр хоног тутамд аппликэйшн рүүгээ нэвтэрч, амьд мэнд байгаагаа бусдад мэдэгдэх товчлуурыг дарна. Хэрэв хоёр хоног тутамд тэр товчлуурыг дарахгүй бол таны яаралтай үед холбоо барих дугаар луу уг…