-
Facebook-ийн захирал М.Цукерберг Дональд Трамптай зоог барьжээ

Фэйсбүүкийн толгой компани болох Meta-гийн захирал Марк Цукерберг АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго дахь Дональд Трампын эдлэнд зочилж, түүнтэй оройн зоог барьсан нь талаар барууны хэвлэлүүд мэдээллээ. Дональд Трамп, Марк Цукерберг нар ойр дотно харилцаатай байсан түүх байхгүй. Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орсон хэрэг явдлын дараагаар Д.Трампыг Facebook болон Instagram хэрэглэхийг нь хориглох арга…
-
“Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандахыг анхаарууллаа

Энэ долоо хоногт Америкчууд “Талархлын баяр”-аа тэмдэглэж байна. Тэгвэл энэхүү баярын өдрийн маргааш нь болдог уламжлал тогтоод удаж байгаа “Хар баасан гариг” хэмээх огцом хямдралын арга хэмжээ өнөөдөр тохиож, Америк гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт дэлгүүрүүд томоохон хямдралтай худалдааг явуулж байна. Харин энэхүү “Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандаж, хямдралын үнэ ханш, хувь хэмжээг…
-
Хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Коннор Макрегорын нэр хүнд унаж эхэллээ

Ирландын нийслэл Дублин хотын Дээд шүүхээс хүчингийн хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож, хохирогчид нөхөн төлбөр төлөх шийтгэл аваад байгаа холимог тулааны од Коннор Макгрегорын нэр хүнд унаж эхлээд байна. Дублин хотын Дээд шүүхээс Коннор Макгрегорыг 2018 оны 12 сард Дублин хотын нэгэн зочид буудалд гомдол мэдүүлэгч, хохирогч Никита Хэндийг хүчиндсэн хэрэгт буруутай гэж үзээд бие…
-
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг…
-
Румын, Болгар улсууд Шенгений бүсэд нэгдэн орохоор боллоо

Өнгөрсөн долоо хоногт Австри улс Румын, Болгар улсуудын эсрэг удаан хугацаанд тавьж ирсэн хоригоо цуцласнаар дээрх хоёр улс пасспортгүй буюу чөлөөтэй зорчих Шенгений бүсэд нэгдэн орохоор болсон байна. Европын Холбооны зөвлөлийг энэ жил даргалж байгаа Унгар улсын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн баасан гаригт явагдсан Румын, Болгар, Австри улсуудын дотоод хэргийн яамны сайд нарын уулзалтын төгсгөлд…
-
Кембрижийн толь бичиг “manifest” хэмээх үгийг 2024 оны үгээр сонгожээ

Англи хэлний томоохон толь бичгийн нэгд тооцогддог Кембрижийн толь бичиг 2024 оны үгээр “manifest” хэмээх үгийг сонгон тодруулснаа зарлажээ. Энэхүү үгийн утгыг “хүссэн зүйлдээ хүрэхийн тулд аливаа зүйлийг ургуулан төсөөлж бодох, биелэгдэж байгаа мэтээр төсөөлөх зэрэг аргыг хэрэглэн, хүссэн зүйлдээ хүрэх итгэл үнэмшил” хэмээн тус толь бичгийн газраас тайлбарлажээ. Нэг үгээр хэлбэл эерэг сэтгэлгээний хүчээр…
-
Францад үйлдвэрлэсэн алсын тусгалт пуужинг Орос руу харвахыг Украинд зөвшөөрчээ

Өнгөрсөн бямба гаригт Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Франц улсад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудыг Украин Орос руу харваж болно гэжээ. Тодруулбал, Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа барууны орнууд Украиныг дэмжихдээ ямарваа нэгэн давж болохгүй гэсэн улаан шугам тавих ёсгүй гэж хэлсэн байна. Түүнээс “энэ нь Орос, Украины мөргөлдөөнд Франц…
-
Д.Трамп ХАА-н төрийн нарийн бичгийн даргыг нэр дэвшүүлснээр түүний кабинет бүрдлээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ХАА-н төрийн нарийн бичгийн даргаар Брук Роллинзыг нэр дэвшүүлснээр түүний кабинетын томилгоо дуусч, бүрэлдээд байна. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Брук Роллинзыг ХАА-н сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, “Брук Америкийн фермерүүдийг хамгаалж, тэдний төлөө ажиллах болно” хэмээн онцолжээ. Брук Роллинз олон жилийн турш Д.Трампын дэмжигч, түнш байж ирсэн бөгөөд тэрээр Трампын улс…
-
Реппер Кендрик Ламар “GNX” хэмээх цомгоо гэнэт цацлаа

Америкийн реппер Кендрик Ламар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “GNX” хэмээх бүрэн хэмжээний цомгоо өөрийн сошиал хуудсууддаа ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийж, цаг тов зарлалгүй цацаж, шүтэн бишрэгч сонсогч нартаа гэнэтийн бэлэг барилаа. Кендрик Ламарын 6 дахь бүрэн хэмжээний студийн цомог болон гарч байгаа тус цомог нийт 12 дуутай, 44 минут 20 секунд үргэлжилдэг бөгөөд…
-
COP29 чуулганы төгсгөлд хөгжиж буй орнуудад 300 тэрбум ам.долларын дэмжлэг олгохоор боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP29 бага хурлын төгсгөлд дэлхийн хөрөнгөтөн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь зориулж хөгжиж буй улс орнуудад жил бүр 300 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгснөөр чуулганы арга хэмжээ өндөрлөлөө. Энэхүү тохиролцоонд хүрэх хурлын үйл явц 33 цаг үргэлжиж, яриа хэлэлцээ нурахын даваан дээр…