Category: Дэлхий

  • Энэтхэгчүүд Дивали баяраа тэмдэглэж байна

    Энэтхэгчүүд Дивали баяраа тэмдэглэж байна

    Энэтхэгийн хинди шашны цаг тооллын чухал тэмдэглэлт өдрийн нэг болох Дивали буюу Гэрлийн баяр энэ долоо хоногт тохиож, сая сая энэтхэгчүүд баяраа тэмдэглэцгээж байна. Дивали хэмээх энэхүү баярыг тэмдэглэх тогтсон өдөр гэж байдаггүй, сарны тоололд суурилсан Панчанга буюу хинди шашны цаг тооллын дагуу жил бүрийн 10 сараас 11 сарын хооронд уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.…

  • Испанид сүүлийн арван жил тохиогоогүй үер болж, 95 хүн амиа алдаад байна

    Испанид сүүлийн арван жил тохиогоогүй үер болж, 95 хүн амиа алдаад байна

    Испани улсын зүүн хэсгийн Валенсиа муж болон мужийн ойр орчмын нутгуудаар усархаг хур бороо зогсолтгүй орсны улмаас сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй үер болж, байгалийн гамшгийн улмаас доод тал нь 95 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болоод байна. Одоогийн байдлаар Валенсиа мужид 92 хүн амиа алдаад байгаа бол Кастилла Ла Манчад 2…

  • Youtube-д хамгийн богино хугацаанд 200 сая үзэлт авсан эмэгтэй К-pop уран бүтээлчээр Rose тодорлоо

    Youtube-д хамгийн богино хугацаанд 200 сая үзэлт авсан эмэгтэй К-pop уран бүтээлчээр Rose тодорлоо

    BLACKPINK хамтлагийн гишүүн Rose энэ сарын дундуур гаргасан “APT” дууны видеоклипээрээ Youtube платформын нэгэн шинэ амжилтыг тогтоолоо. Тэрээр Youtube-д хамгийн богино хугацаанд 200 сая үзэлт авсан эмэгтэй K-pop соло уран бүтээлчийн амжилтыг өөрийнхөө “APT” дууны клипээрээ тогтоосон байна. Дуучин Bruno Mars-тай хамтарсан түүний “APT” дууны клип анх Youtube-д тавигдсанаасаа 11 өдөр 22 цагийн дараа 200…

  • Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин харван туршлаа

    Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин харван туршлаа

    БНАСАУ пүрэв гаригийн өглөө Зүүн тэнгисийн зүг тив алгасагч баллистик пуужин харван туршсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдээд байна. БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөөний 7 цаг 10 минутын орчимд Умард Солонгосын Пёнганы орчмоос пуужин харвасныг сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин үүнтэй холбогдуулан бэлэн байдалд…

  • Дуучин Lady Gaga 2025 оны хавар гаргах шинэ цомгийнхоо эхний дууны видеог цацлаа

    Дуучин Lady Gaga 2025 оны хавар гаргах шинэ цомгийнхоо эхний дууны видеог цацлаа

    Энэ сард нээлтээ хийж, үзэгчид шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ аваад байгаа “Joker: Folie à Deux” киноны гол дүрийг бүтээсэн дуучин Lady Gaga өнөөдөр өөрийнхөө шинэ цомгийн эхний дууны видео клипийг цацлаа. Interscope Records лэйблээс гарах гэж байгаа Lady Gaga-ийн 8 дахь студийн бүрэн хэмжээний цомгийн эхний сингл болох “Disease” дуу нь энэ сарын 25-ны өдөр анх…

  • Фүжи уул хамгийн удаан хугацаанд цасгүй байна

    Фүжи уул хамгийн удаан хугацаанд цасгүй байна

    Японы хамгийн өндөр уул (3776 метр) болох Фүжи уулын цасны хэмжээг 130 жилийн өмнөөс бүртгэж эхэлсэн бөгөөд энэ жил Фүжи уул хамгийн удаан хугацаанд цасгүй, нүцгэн байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Олон жилийн дунджаар аравдугаар сарын эхээр Фүжи уулыг цас нөмөрч эхэлдэг ч энэ жил Японд агаарын хэм урьд өмнө байгаагүй хэт халснаас шалтгаалж одоог хүртэл…

  • Израил улс НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагийн үйл ажиллагааг хоригложээ

    Израил улс НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагийн үйл ажиллагааг хоригложээ

    Израил улсын парламент НҮБ-ын харъяа Палестины дүрвэгсдийн агентлагийг (Unrwa) Израил улсын нутаг дэвсгэр болон тус улсын эзлэж авсан Зүүн Иерусалимд үйл ажиллагаа явуулахыг 3 сарын хугацаанд хориглох тухай хуулийн төслийг санал хураан, батласан байна. Шинэ хуулийн дагуу мөн Палестины дүрвэгсдийн агентлагийн ажилтнууд болон Израилийн төрийн албан хаагчид, өндөр албан тушаалтнуудын хоорондох харилцаа холбоог давхар хориглосноор…

  • АНУ Тайваньд 2 тэрбум ам.доллар өртөг бүхий зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө

    АНУ Тайваньд 2 тэрбум ам.доллар өртөг бүхий зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө

    АНУ Тайваньд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх худалдааг зөвшөөрсөн явдлыг Тайвань баяртайгаар хүлээн авч, эсрэгээрээ БНХАУ-ын зүгээс хурцаар шүүмжилж, эсэргүүцээд байна. Энэ оны эхээр шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон Лай Чин Дэ-гийн удирдлага дор Тайвань арал батлан хамгаалах бодлогоо эрчимжүүлж эхэлж байгаагийн нэг илрэл нь энэхүү 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авах тохиролцоо болж байна. Тайванийн…

  • G-Dragon буцаж ирнэ

    G-Dragon буцаж ирнэ

    Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох BigBang-ийн ахлагч G-DRAGON даваа гаригт өөрийн инстаграм хуудсандаа удахгүй эргэн ирэх гэж байгаагаа илэрхийлсэн гурав дахь тизер бичлэгээ нийтлэжээ. Тэрээр өмнө хоёр тизер бичлэгийг мөн хуудсандаа оруулсан юм. G-DRAGON энэ сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын tvN телевизийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцож, нэвтрүүлгийн үеэр өөрийнхөө цоо шинэ…

  • 2024 оны MAMA Awards-т оролцох хүндэт зочдыг танилцууллаа

    2024 оны MAMA Awards-т оролцох хүндэт зочдыг танилцууллаа

    Өмнөд Солонгосын дуу хөгжмийн салбарын томоохон шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тооцогддог, CJ ENM-ээс зохион байгуулдаг MAMA Awards-т оролцох хүндэт зочдын нэрсийг албан ёсоор танилцуулаад байна. Зохион байгуулагчдын зүгээс 2024 оны MAMA Awards-ын хүндэт зочдыг даваа гаригт өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан танилцуулсан байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд “Pachinko” киноны жүжигчин Ким Мин…