-
ОХУ цөмийн зэвсгийн сургуулилалт хийхээ мэдэгдлээ

“Барууны зарим албан тушаалтны өдөөн хатгасан мэдэгдлүүдийн дараа байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой, стратегийн бус цөмийн зэвсэг бэлтгэх, байрлуулах дадлага хийнэ. Мөн ойрын хугацаанд болох сургуулилалтад Өмнөд цэргийн тойрог дахь пуужингийн ангиуд болон тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцоно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
-
АНУ-ын сенатч, дэвшилтэт үзэлт Берни Сандерс дахин сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын сенатч, 82 настай зүүний үзэлтэн, Вермонт мужаас ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа нэр дэвшиж байсан Берни Сандерс дахин сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
-
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Европын орнуудад айлчилж байна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин таван жилийн дараа Европын орнуудад айлчилж байна. Даваа гарагт Францад Ерөнхийлөгч Макрон, Евро комиссын Ерөнхийлөгч фон дер Ляиен нартай уулзана. Дараа нь Серби, Унгарт мөн айлчилахаар болжээ
-
Бразилд үерийн улмаас 75 хүн нас баржээ

Бразилийн өмнөд хэсэгт орших Рио Гранде-ду-Сул мужид үерийн улмаас 75 хүн нас барж, 100 гаруй хүн сураггүй алга болсон бөгөөд 80,000 гаруй хүн гэрээ орхиж дүрвэсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ
-
Панамын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдлаа

Панамын ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли-тай өрсөлдсөн Хосе Раул Мулино ялсныг албан бусаар зарлажээ. Нийт саналын 92 гаруй хувийг тоолсон бөгөөд, 64 настай Аюулгүй байдлын сайд асан 35 орчим хувийн санал авч, өрсөлдөгчөөсөө есөн оноогоор тэргүүлжээ.
-
Хамасын довтолгооны улмаас гурван цэрэг нас барсан гэж Израилын тал мэдэгдэв

Хамас бүлэглэл зурвасын дотроос пуужин харвасны дараа Израиль Газын зурвас руу нэвтрэх Керем Шалом гарцыг хаасан бөгөөд халдлагын улмаас гурван цэрэг амиа алдаж, хэд хэдэн цэрэг шархадсан гэж Израилийн тал мэдэгдэв
-
Пакистанд сүүлийн 60 жилийн хугацаанд хамгийн их бороо орсон дөрөвдүгээр сар болжээ

“Пакистанд 1961 оноос хойших хамгийн чийглэг дөрөвдүгээр сар тохиож, ердийнхөөс хоёр дахин их бороо орлоо” гэж тус улсын цаг уурын агентлаг мэдэгдэв
-
Бразилийн өмнөд хэсэгт үерийн улмаас 30 гаруй хүн амь насаа алджээ

Бразилийн өмнөд хэсэгт олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас усан цахилгаан станцын далан нурж, их хэмжээний үер болж, 30 гаруй хүн амь үрэгджээ
-
Индонезд орангутан бич шархаа ургамлаар эдгээжээ

Индонезд орангутан бич шархаа эдгээхийн тулд эмийн ургамал ашиглан өөрийгөө эмчилсэн бөгөөд энэ нь зэрлэг байгальд амьтан ургамал ашиглан өөрийгөө эдгээсэн анхны тохиолдол юм
-
Кремлийн эзэмшдэг хийн аварга компани Газпром их хэмжээний алдагдал хүлээжээ

Кремлийн эзэмшдэг хийн аварга компани Газпром 2023 онд 629 тэрбум рубль буюу 6.9 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь 20 гаруй жилийн хугацаан дахь ийм хэмжээний анхны алдагдал нь болж байна