-
Бангладеш улсад сүүлийн 75 жилд тохиолдоогүй хэт халалт үүсчээ

Өнгөрсөн баасан гарагт баруун өмнөд хэсгийн Чуаданга дүүрэгт улирлын хамгийн өндөр температур 42.7 хэм хүрсэн байна
-
Эммануэль Макрон: Дэлхийн өөрчлөлтүүдтэй нүүр тулж байгаа Европ арга хэмжээ авахгүй бол “мөхөж магадгүй”

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дөрөвдүгээр сарын 25-нд Парисын Сорбонны их сургуульд үг хэлж, Европ тив дэх Францын бодлогын чиг хандлагыг тайлбарлав. Дэлхий нийт урьд өмнө хэзээ ч байгаагүй өөрчлөлтөд орж байна, хэрэв арга хэмжээ авахгүй бол Европ “мөхөж магадгүй” гэж анхааруулжээ. Батлан хамгаалахын асуудлаар Эммануэль Макрон “стратегийн автономит” бүхий “хүчирхэг, хүндэтгэлтэй Европ” байгуулна гэдэгт найдаж…
-
Хятадын ByteDance компани ТикТок-ийг зарах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдлээ

“ByteDance нь TikTok-ийг зарах төлөвлөгөөгүй байна” гэж тус компани өөрийн эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Toutiao дээрх албан ёсны хуудсандаа нийтэлжээ
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчилжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийсэн гурван өдрийн айлчлал нь АНУ, БНХАУ-ын удирдагч Жо Байден, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтаас таван сарын дараа болж байгаа юм
-
Зүүн Африкийн бүс нутагт хүчтэй аадар борооны улмаас үер болж Танзанид 155 хүн амь насаа алджээ

Танзани улсад хэдэн долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсч, 155 хүн амиа алдаж, 236 хүн шархадсан гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ
-
Газын зурвас дахь эмнэлгээс 400 орчим цогцос олджээ

Цогцосуудын арав нь гараа хүлсэн байдалтай байхад бусад нь эмнэлгийн гуурс зүүсэн байсан нь тэднийг амьдаар нь булсан байж магадгүй гэж иргэний хамгаалалтын гишүүн Мохаммед Мугиер мэдэгджээ
-
Италийн Box Office-д Барбиг ялсан “There’s Still Tomorrow” кино

Грета Гервигийн “Барби” кино нь эмэгтэй найруулагчийн найруулсан санхүүгийн хувьд хамгийн амжилттай кино бөгөөд 2023 оны хамгийн их ашиг олсон кино байж магадгүй юм. Гэхдээ энэ киног Италийн “Box Office”-д өөр нэг эмэгтэй зохиолчийн бүтээсэн неореалист маягийн, хар цагаан драм кино ялсан байна. 50 настай жүжигчин, зохиолч, дуучин Паола Кортеллесигийн “Маргааш хэвээр байна” (C’è Ancora Domani) кино…
-
Испанийн Ерөнхий сайд төрийн үүрэгт ажлаасаа түр хугацаагаар түтгэлзэв

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эхнэр нь авлигийн хэрэгт холбогдон шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа төрийн албан тушаалаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ
-
Уул уурхайн аварга BHP компани Anglo American-ыг худалдаж авах талаар санал болгожээ

Хэлэлцээр хийгдвэл энэ нь сүүлийн жилүүд дэх уул уурхайн салбарын хамгийн том нэгдэл болно. Чили, Өмнөд Африк, Бразил, Австрали зэрэг орнуудад уурхай эрхэлдэг Англо Американ компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 29 тэрбум фунт стерлинг орчим байдаг. Австралид төвтэй BHP бол 229 тэрбум австрали доллар (119.5 тэрбум фунт стерлинг)-ийн зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм
-
Жо Байден Украйн, Израйлд илгээх АНУ-ын тусламжийн багцын хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израиль, Украйн, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх 95 тэрбум долларын гадаад санхүүжилтийн тухай хуульд гарын үсэг зурснаар Вашингтонд олон сар үргэлжилсэн тусламжийн талаарх хуулийг батлах асуудалд цэг тавьжээ